Өмнөговьд “Иргэний танхим” нээгдэж, иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ
Эх гарчиг“Иргэний танхим”-д иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа.
Протоколын мэдээБолсон үйл явдлыг (уулзалт, айлчлал, нээлт, хурал, тайлан) мэдээлсэн. Гарчигт нь шийдвэр, мөнгөн дүн, хэрэгжих хугацаа дурдаагүй.
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Өмнөговь аймгийн Нутгийн удирдлагын ордны өргөтгөлийн барилга ашиглалтад орж, шинээр “Иргэний танхим” нээгдлээ.
- Аймгийн дарга О.Эрдэнэ-Өрнөх иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо.
- Энэ танхим нь иргэд, олон нийтэд нээлттэй үйлчилж, шийдвэр гаргах үйл явцад оролцох боломж олгоно.
Нэр томьёо
ИТХ
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал: аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгогдсон зөвлөл. Орон нутгийн төсвийг баталдаг.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Өмнөговь аймгийн Нутгийн удирдлагын ордны өргөтгөлийн барилга ашиглалтад орсон
- Шинээр “Иргэний танхим” үйл ажиллагаагаа эхлүүлсэн
- Аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзсан
- Уулзалтын зорилго: иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, санал хүсэлтийг сонсох, мэдээллийн хүртээмжийг сайжруулах
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 7-нд нийтлэгдсэн
Өмнөговь аймгийн Нутгийн удирдлагын ордны өргөтгөлийн барилга ашиглалтад орж, нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэд, олон нийтийн санал хүсэлтийг сонсож, шийдвэрт тусгах, нээлттэй хэлэлцүүлэг, уулзалт, цахим хурлыг зохион байгуулах, гарсан шийдвэрийн хэрэгжилт болон үйл ажиллагааны талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй хүргэх зорилготой “Иргэний танхим” шинээр үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.Энэ хүрээнд аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсон, цаашдын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо.Уулзалтын үеэр иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог бодитой нэмэгдүүлэх, иргэдийн дуу хоолойг нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа, шийдвэр гаргалтад тусгах, мэдээллийн хүртээмжийг сайжруулах талаар санал, байр сууриа хуваалцсан юм.Цаашид шинээр ашиглалтад орсон “Иргэний танхим” нь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, олон нийтэд нээлттэй үйлчилж, иргэдийн санал бодлыг сонсох, оролцоог дэмжих, хамтын шийдэлд хүрэх талбар болон ажиллах юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.