Газрын эзэмшлийг Засгийн газар төвлөрүүлэн шийддэг журмыг өөрчлөхээр УИХ-д хэлэлцлээ
Эх гарчигГазрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, сурагчдын өдрийн хоолны үйлчилгээний талаарх асуулгын хариуг хэлэлцэв
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Газар эзэмших, ашиглах иргэд болон аж ахуйн нэгжүүд
- Юу өөрчлөгдөх
- Газрын эзэмшлийг Засгийн газар төвлөрүүлэн шийддэг байснаас газрын нэгдмэл сангийн төлөвлөлтийн системд шилжинэ.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- УИХ Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцлээ.
- Газрын эзэмшлийг Засгийн газар төвлөрүүлэн шийддэг байсныг өөрчилж, төлөвлөлтийн системд шилжихээр санал болгожээ.
- Энэхүү өөрчлөлт нь хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжиж, төвлөрлийг сааруулах зорилготой.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 244.6тэрбум ₮👤 ≈ 71 400₮ / хүн
- 194тэрбум ₮👤 ≈ 56 600₮ / хүн
- 144тэрбум ₮👤 ≈ 42 000₮ / хүн
- 106тэрбум ₮👤 ≈ 30 900₮ / хүн
- 50тэрбум ₮👤 ≈ 14 600₮ / хүн
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Огноо: 2026.11.13
- Хууль: Газрын тухай хууль
- Баримт бичиг: “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг
- Байгууллага: Монгол Улсын Их Хурал
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 13-нд нийтлэгдсэн
Ангилал: Хуралдааны тойм
Холбогдох гишүүд: Жуков Алдаржавхлан, Оюунсайхан Алтангэрэл, Норов Алтанхуяг, Наранцэцэг Алтаншагай, Дашзэгвэ Амарбаясгалан, Сайнбуян Амарсайхан, Очирбат Амгаланбаатар, Чинбаатар Анар, Аюуш Ариунзаяа, Тилеухан Аубакир, Хүрэлбаатар Баасанжаргал, Цэнд Баатархүү, Мягмарсүрэн Бадамсүрэн, Энхтайван Бат-Амгалан, Бат Батбаатар, Далай Батбаяр, Ринчиндорж Батболд, Жигжид Батжаргал, Дамба Батлут, Отгоншар Батнайрамдал, Жамба Батсуурь, Нацагдорж Батсүмбэрэл, Халтмаа Баттулга, Батмөнх Батцэцэг, Пүрэв Батчимэг, Энхбаяр Батшугар, Бат-Өлзий Бат-Эрдэнэ, Жадамба Бат-Эрдэнэ, Баярмагнай Баярбаатар, Жудаг Баярмаа, Жадамбаа Баясгалан, Булан Бейсен, Хөххүү Болормаа, Энхбат Болормаа, Хүрэлбаатар Булгантуяа, Дулам Бум-Очир, Шинэбаяр Бямбасүрэн, Сандаг Бямбацогт, Жанчив Галбадрах, Амгаланбаатар Ганбаатар, Гомбо Ганбаатар, Жамбал Ганбаатар, Сайнхүү Ганбаатар, Дашдондог Ганбат, Пүрэвжав Ганзориг, Даваасамбуу Ганмаа, Лувсанням Гантөмөр, Хассуурь Ганхуяг, Мөнгөнцог Ганхүлэг, Цэрэнпил Даваасүрэн, Гонгор Дамдинням, Тогмид Доржханд, Борхүү Дэлгэрсайхан, Болд Жавхлан, Хажекбер Жангабыл, Батбаяр Жаргалан, Дамдинсүрэн Жаргалсайхан, Сонгобай Замира, Батжаргал Заяабал, Жаргалсайхан Золжаргал, Сархад Зулпхар, Цагаанхүү Идэрбат, Чулуунбилэг Лодойсамбуу, Ганзориг Лувсанжамц, Сүрэнжав Лүндэг, Мэндбаяр Мандхай, Лхагва Мөнхбаатар, Цагаанхүү Мөнхбат, Лувсанбямбаа Мөнхбаясгалан, Тогтмол Мөнхсайхан, Баатаржав Мөнхсоёл, Пүрэвбаатар Мөнхтулга, Цэндсүрэн Мөнхтуяа, Загджав Мэндсайхан, Бадрах Найдалаа, Нанзад Наранбаатар, Пүрэвсүрэн Наранбаяр, Мөнхтөр Нарантуяа-Нара, Чинбат Номин, Одсүрэн Номинчимэг, Нямтайшир Номтойбаяр, Эрдэнэбилэг Одбаяр, Салдан Одонтуяа, Ухнаа Отгонбаяр, Ганбат Очирбат, Лувсаннамсрай Оюун-Эрдэнэ, Бадамдорж Пунсалмаа, Даваахүү Пүрэвдаваа, Бөхчулуун Пүрэвдорж, Дүгэр Рэгдэл, Пүрэвжав Сайнзориг, Цэнд Сандаг-Очир, Отгон Саранчулуун, Мягмардаш Сарнай, Лхагвасүрэн Соронзонболд, Ренчинбямба Сэддорж, Цэвэгдорж Туваан, Буяа Тулга, Банзрагч Түвшин, Хишигдэмбэрэл Тэмүүжин, Ганзориг Тэмүүлэн, Агваанлувсан Ундраа, Чинбат Ундрам, Ням-Осор Учрал, Болд Уянга, Гончигдорж Уянгахишиг, Доржсүрэн Үүрийнтуяа, Ганбат Хосбаяр, Бадарч Хэрлэн, Даваа Цогтбаатар, Дамдин Цогтбаатар, Одон Цогтгэрэл, Саруулсайхан Цэнгүүн, Жигжидсүрэн Чинбүрэн, Баттогтох Чойжилсүрэн, Өлзийхүү Шижир, Лувсанцэрэн Энх-Амгалан, Баттөмөр Энхбаяр, Жадамба Энхбаяр, Лутаа Энхнасан, Доржзовд Энхтуяа, Дашцэрэн Энхтүвшин, Мөнхчулуун Энхцэцэг, Сүхбаатар Эрдэнэбат, Сүхбаатар Эрдэнэболд, Равжих Эрдэнэбүрэн
Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.11.13) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14:06 цагт эхэлж, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт хүн амын нутагшил, суурьшлын зохистой тогтолцоонд тулгуурлан хот байгуулалт, газрын харилцааны эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор тусгасныг төсөл санаачлагчийн илтгэлийн эхэнд Ц.Мөнхбат гишүүн дурдав. Түүнчлэн Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал болон бусад хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт ажлын байр бий болгох таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилт дэвшүүлж, холбогдох арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байгааг онцоллоо.
Эдгээр зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэд бүтэц, бүтээн байгуулалтын суурь асуудал болох газрын эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байгааг Ц.Мөнхбат гишүүн танилцуулав. Энэ хүрээнд орон нутагт газрын харилцааны чиглэлээр тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх зорилгоор Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэн хуулийн төслийг боловсруулжээ.
Улсын хэмжээнд жил бүр эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээг Засгийн газрын түвшинд төвлөрүүлэн тогтоодог зохицуулалтыг өөрчилж, газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллын шилжилт хөдөлгөөнийг төлөвлөх тогтолцоонд шилжихээр төсөлд тусгажээ. Ингэснээр зам, дэд бүтэц байгуулах, атар газрыг тариалангийн зориулалтаар ашиглах, газрыг тусгай хэрэгцээнд авах зэрэг томоохон өөрчлөлтийг Засгийн газрын түвшинд шийдвэрлэнэ. Энэ нь төрөөс хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрийг орон нутгийн газар олголттой уялдуулж, давхцал, зөрчилгүй шийдвэрлэх боломж бүрдүүлэх аж.
Улс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газрыг зориулалтын дагуу төсөл сонгон шалгаруулах зарчмаар олгох зохицуулалтыг мөн тусгажээ.
Нийслэлээс орон нутагт шилжин ирсэн, гамшиг, ослын улмаас орон гэргүй болсон иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэний гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмших хүсэлтийг дараалал харгалзахгүй шийдвэрлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр төсөлд тусгасан байна. Мөн тухайн аймаг, сумын харьяалалтай, өмнө нь газар авч байгаагүй иргэнд давуу нөхцөлөөр газар эзэмшүүлэх зохицуулалтыг хуульчлах нь зүйтэй гэж үзжээ.
Авто зам, төмөр зам, усны сан, ойн сан, тусгай хамгаалалттай газар, ашигт малтмалын талбай зэрэг байгалийн нөөц ашиглалттай холбоотой салбаруудын орон зайн мэдээллийг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бүртгэх үүргийг тодорхой болгохоор төсөлд тусгасан байна. Ингэснээр газрын давхцал, зөрчил, маргаанаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын уялдааг хангах, хяналтыг сайжруулах нөхцөл бүрдэх аж.
Газрын зориулалт өөрчлөх, дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх, газрыг гэр бүлийн хэрэгцээнд үнэгүй олгох, газрыг газраар солих зэрэг газрын харилцааны асуудлаар нийслэл болон орон нутагт ялгаатай хэрэгжиж буй зохицуулалтыг нэг мөр болгохыг зорьжээ. Ингэснээр нийслэлээс бусад орон нутагт газрын харилцааны зарим асуудлаар үүсдэг тодорхойгүй байдлыг арилгах боломжтой гэж үзсэн байна.
Хуулийн төсөл батлагдсанаар орон нутаг өөрийн онцлогт нийцүүлэн шаардлагатай дэд бүтэц, бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газрыг төсөл сонгон шалгаруулах зарчмаар олгож, хөрөнгө оруулалт татах, ажлын байр бий болгох боломж нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байгааг Ц.Мөнхбат гишүүн танилцууллаа. Мөн орон нутаг газар олгох асуудлыг бие даан шийдвэрлэх боломжтой болж, шат дамжлага цөөрснөөр иргэдэд учирдаг хүндрэл, чирэгдэл багасна гэдгийг дурдав. Хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлж, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Газрын тухай хуулийн үзэл баримтлалыг алдагдуулахгүйгээр боловсруулсан байна.
Төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцууллаа. Байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцжээ. Хуулийн төслийг d.parliament.mn цахим хуудсанд байршуулж, иргэд, олон нийтийн саналыг авч байгаа юм байна. Төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны тухайн өдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн 65 хувь нь дэмжсэнийг тэрбээр нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Хуулийн төслийн үзэл баримтлал, Байнгын хорооны санал, дүгнэлт болон хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, Н.Алтаншагай, О.Номинчимэг, П.Сайнзориг, М.Мандхай нар асуулт асууж, төсөл санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авлаа.
Газар олгох талаарх зохицуулалтыг төсөлд хэрхэн тусгасан талаар гишүүд тодруулахад Ц.Мөнхбат гишүүн “Улсын хэмжээнд бүх газар олголтыг төвлөрүүлэн шийдвэрлэхээс гадна орон нутагт шийдвэрлэх боломжтой асуудлыг аймаг, сум, дүүргийн Засаг даргын эрх хэмжээнд шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Харин авто зам, дэд бүтэц, атар газрыг тариалангийн зориулалтаар ашиглах, тусгай хэрэгцээнд авах зэрэг томоохон асуудлыг Засгийн газар зохицуулна” гэж хариулав.
Газрыг дуудлага худалдаагаар олгох зохицуулалтын талаар гишүүд лавлахад, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан төслийг хэрэгжүүлэх зориулалттай газрыг төсөл сонгон шалгаруулах зарчмаар олгох боломжийг нээж байгааг тайлбарлалаа. Ингэснээр дуудлага худалдаагаар газар олгоход үүсдэг зарим хүндрэл, саад буурна гэж тооцжээ.
Мөн газар олголтыг давхардуулах, зөрчил үүсэхээс сэргийлэх зорилгоор авто зам, төмөр зам, усны сан, ойн сан, тусгай хамгаалалттай газар, ашигт малтмал зэрэг салбарын газрын мэдээллийг нэгдсэн мэдээллийн санд оруулж, газар олголтыг хооронд нь уялдуулах зохицуулалт тусгаснаа тайлбарлав.
Нийслэлээс орон нутагт шилжин суурьшиж буй иргэдэд газар олгох асуудлыг төсөл санаачлагч дараах байдлаар тайлбарлалаа. Нийслэлээс орон нутагт шилжин суурьшиж буй иргэд, нийгмийн дэмжлэг шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмшүүлэхдээ дараалал харгалзахгүй байх зохицуулалтыг тусгасан бөгөөд энэ нь төвлөрлийг сааруулахад зохих үр нөлөө үзүүлнэ гэж тооцжээ. Жилд дунджаар 10–12 мянган иргэн нийслэлээс хөдөө орон нутагт шилжин суурьшдаг тул тэднийг дэмжих, газрын асуудлыг шийдвэрлэх зохицуулалт шаардлагатай байгааг дурдав.
Газар чөлөөлсөн тохиолдолд иргэдэд олгох нөхөн олговрыг хэрхэн тооцох талаар гишүүд асуухад нийслэлд газар чөлөөлөхөд нөхөн олговор олгох эрх зүйн орчин бүрдсэн бөгөөд нөхөн олговрыг зах зээлийн үнэлгээний зарчмаар тооцож, иргэдтэй зөвшилцөн шийдвэрлэх зохицуулалт хэрэгжиж байгааг мэдээллээ. Энэ дагуу 2020–2025 онд нийслэлийн хэмжээнд нийт 200 орчим га газар, 4,925 нэгж талбарыг чөлөөлж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлсэн талаар ажлын хэсгээс мэдээлэв.
Улаанбаатар хотод иргэдэд шинээр газар олгох нөөц байгаа эсэхийг лавлахад “Одоогоор нийслэлийн 237 мянган иргэн газар өмчилсөн. Эзэмшиж буй газраа өмчлөх боломжтой 90 мянган иргэн байна. Мөн 145 мянган иргэн цахим системээр газар эзэмших хүсэлт ирүүлсэн” гэсэн мэдээлэл өглөө. Шинээр газар олгох асуудлыг төлөвлөхөд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах шаардлагатайг тайлбарлав. Түүнчлэн газар олголтыг цахим системээр хянаж, хориглолт, хамгаалалтын бүсийг давхар шалгадаг тогтолцоо хэрэгжиж байгааг дурдсан юм.
Хуулийн төсөлд тусгасан зохицуулалт Үндсэн хуульд заасан газрын талаарх үзэл баримтлалтай нийцэх ёстойг гишүүд хэлж, газрын харилцааны суурь хуулийг иргэдэд өгөөжтэй байдлаар шинэчлэхэд анхаарах шаардлагатай гэсэн санал гаргав. Төслөөр иргэдийн газар өмчлөх эрхээс илүүтэй иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах, эзэмших эрхтэй холбоотой өөрчлөлтүүдийг тусгаж байгааг гишүүд тодотголоо.
Газар олголтын талаарх орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх нь Үндсэн хуульд заасан зарчимтай зөрчилдөж болзошгүйг, мөн тодорхой шалтгаанаар иргэдэд ялгавартай хандаж, давуу байдал олгох нь хүний эрх, эрх чөлөөний талаарх Үндсэн хуулийн зарчимтай зөрчилдөж болзошгүйг М.Мандхай гишүүн хэлж байв.
Монгол Улсын иргэдийг газрын харилцаанд тэгш оролцох боломжийг нээж өгч байгаа гэсэн тайлбарыг ажлын хэсгээс өглөө. Одоо мөрдөгдөж буй хуулиар нийслэлийн иргэд давуу эрх эдэлдэг буюу нийслэл болон орон нутагт газар өмчилж авах эрхтэй байдаг бол орон нутгийн иргэд нийслэлд газар өмчлөх эрхгүй, зөвхөн харьяа аймаг, сумынхаа нутаг дэвсгэрт газрын харилцаанд оролцдог гэж тайлбарлав. Түүнчлэн сум, суурин газарт иргэд ашиглахгүй атлаа өмчилж, эзэмшиж байгаа газар олон байдаг тул газрын ашиглалтыг бодит үр өгөөжтэй болгох, аймаг, орон нутагтаа аж төрж буй хүмүүсийн эрх ашгийг хангах шаардлагатайг онцоллоо.
Ийнхүү гишүүд хуулийн төслийн талаар асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулахаар товлосон 15:00 цаг болж, санал хураалтуудыг явууллаа.
Эхлээд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах эсэхээр санал хураахад Улсын Их Хурлын 111 гишүүний 65 нь буюу 58.6 хувь нь дэмжин баталлаа.
Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг санал хураалтад оролцсон 111 гишүүний 55 хувь нь дэмжив. Үргэлжлүүлэн тус хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын 70 гишүүн дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Энэ өдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайханаас ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдын өдрийн хоолны үйлчилгээний талаар Боловсролын сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ. Асуулгын хариуг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцуулав.
2026–2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 1–5 дугаар ангийн 341 мянган сурагчид үдийн хоолоор үйлчилж байгаа аж. Бага ангийн сурагчдад үдийн хоолоор үйлчлэх зардлыг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлж байгаа бөгөөд 2026 оны аравдугаар сарын гүйцэтгэлээр 106 тэрбум төгрөг зарцуулжээ. Ирэх оны нэгдүгээр сараас бага ангийн хүүхдийн үдийн хоолны түүхий эдийн зардлыг 1,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 3,500 төгрөг болгохоор төлөвлөсөн бөгөөд үүнд нийт 244.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2027 оны улсын төсөвт тусгажээ.
Үдийн хоолны хөтөлбөр нь сурагчдын эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, сурлагын амжилт, ирцэд эерэг нөлөө үзүүлж байгааг сайд дурдав. Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс хийсэн судалгаагаар бага ангийн хүүхдүүдийн биеийн хөгжлийн зарим үзүүлэлт сайжирч, ясны сийрэгжилт буурсан, хичээлд хамрагдалт нэмэгдсэнээс гадна өглөөний цайгаа тогтмол уух дадал сайжирсан байна.
Харин үдийн хоолны үйлчилгээтэй холбоотой зарим хүндрэл байгааг сайд онцоллоо. Тухайлбал, хүний нөөцийн тоо, ур чадвар дутмаг, хүнсний хангамж, чанар, аюулгүй байдлыг хангах, стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмж бүхий гал тогоог бүх сургуульд ажиллуулахад бэрхшээл тулгарсаар байгаа аж.
Эдгээр сорилт, бэрхшээлийг шийдвэрлэх чиглэлээр “КОЙКА”, “ЖАЙКА” зэрэг олон улсын байгууллага болон хувийн хэвшилтэй хамтран ажиллаж байгаа гэв. Дунд болон ахлах ангийн сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулахтай холбоотой улсын хэмжээний нэгдсэн зохицуулалтыг 2027 оноос эхлэн хэрэгжүүлэх юм байна.
Ирэх онд цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүүхдийн хоолны түүхий эдийн зардалд 144 тэрбум төгрөг нэмж тусгасан бөгөөд төсвийн хэлэлцүүлгийн үеэр 6, 7 дугаар ангийн 137 мянган хүүхдийн үдийн хоолны зардалд нэмэлтээр 50 тэрбум төгрөг тусгах санал гаргаснаар нийт 194 тэрбум төгрөгийн санхүүжилт яригджээ. Зарим аймаг, орон нутаг өөрсдийн төсвийн хүрээнд дунд, ахлах ангийн 22 мянган хүүхдэд үдийн хоолоор үйлчилж байгаа аж. Тухайлбал, Өмнөговь, Дорноговь, Завхан, Ховд аймаг долоо хоногийн таван өдөр дунд, ахлах ангийн хүүхдүүдэд халуун хоолоор үйлчилж, орон нутгийн төсвөөс нийт 1.4 тэрбум төгрөг зарцуулсан сайн туршлага байгааг Боловсролын сайд танилцууллаа.
Түүнчлэн “Өдөр бүр нэг аяга сүү” хөтөлбөрийг 18 аймаг болон нийслэлийн 520 сургууль, цэцэрлэгт хэрэгжүүлж байгааг мэдээлэв.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.