Гаалийн ажилтны өдрийг тохиолдуулан алба хаагчдад цол олгох, шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Гаалийн алба хаагчид
- Юу өөрчлөгдөх
- Ажил хөдөлмөрийн үнэлгээ авах боломжтой
- Хэзээнээс
- 2026 оны 10-р сарын 20-нд
AI хураангуйZ.ai GLM · glm-4.7-flash
- Монгол Улсад Гаалийн ажилтны өдөр тохиолдож, 116 хүнд цол олгох ёслол боллоа.
- 57 хүнд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” зэрэг цол, 59 хүнд “Гаалийн зөвлөх” цолоор шагнасан.
- Хууль бус бараа нэвтрүүлсэн хэрэгтэн илрүүлсэн алба хаагчдад мөнгөн шагнал гардууллаа.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Огноо: 2026.10.20
- Байгууллага: Гаалийн ерөнхий газар
- Хүний тоо: 57 хүн, 59 хүн
- Цол: “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Гаалийн албаны тэргүүний ажилтан”, “Гаалийн итгэмжит зөвлөх”, “Гаалийн зөвлөх”
- Үйл явдал: Гаалийн ажилтны өдөр тохиолдсон ёслол
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 20-нд нийтлэгдсэн
Монгол Улсад шинэ үеийн гаалийн алба үүсэн байгуулагдсаны 114 жилийн ой, “Гаалийн ажилтны өдөр” өнөөдөр (2026.10.20) тохиож байна. Тус өдрийг тохиолдуулан гаалийн байгууллагад ажил хөдөлмөрөөрөө манлайлж, идэвх зүтгэл гарган ажилласан алба хаагчдад шагнал гардуулж, цол олгох ёслолын ажиллагааг Гаалийн ерөнхий газарт зохион байгууллаа.
Ёслолын үеэр гаалийн байгууллагын албан хаагчдын хөдөлмөр зүтгэлийг үнэлж “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Гаалийн албаны тэргүүний ажилтан” зэрэг шагналаар 57, “Гаалийн итгэмжит зөвлөх”, “Гаалийн зөвлөх” цолоор 59 хүнийг тус тус шагналаа.
Мөн Улсын хилээр хориглосон, хязгаарласан бараа нэвтрүүлэхийг завдсан хууль бус үйлдлийг мэргэжлийн ур чадвар гарган илрүүлж, таслан зогсоосон, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, хамт олноо хошуучлан ажилласан, гаалийн байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр шинэ санал, санаачилга гаргаж үйл ажиллагаанд нэвтрүүлсэн албан хаагчдын хөдөлмөр бүтээлийг үнэлэн мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Шагналыг Гаалийн Ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран, дэд дарга Г.Энхтайван, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Пүрэвсүрэн, Монголын гаалийн байгууллагын Ахмадын “Од” холбооны дарга Д.Цэвээнжав нар гардуулан өгч ажил хөдөлмөрөөрөө манлайлж ажилласан гаальчдадаа баяр хүргэж, ажлын амжилт хүсэн мэндчилгээ дэвшүүллээ.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.