Монгол, Филиппин улсууд хүний эрхийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Эх гарчигФилиппин улсын хүний эрхийн комисстой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Монголын Хүний эрхийн комисс Филиппины төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
- Талууд хүний эрх хамгаалагчдыг хамгаалах туршлага солилцох талаар ярилцсан.
- Филиппин улс Монголын туршлагаас суралцах албан ёсны хамтын ажиллагаа эхлүүлэхээр санал болголоо.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026-10-15
- Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс
- Бүгд Найрамдах Филиппин Улсын Хүний эрхийн Комисс
- АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх 24 дэх албан бус семинар
- 2025 онд зохион байгуулагдсан “Идэвхтэй насжилт: Ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь” форум
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 15-нд нийтлэгдсэн
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн С.Дондов нар Бүгд Найрамдах Филиппин Улсын Хүний эрхийн Комиссын гишүүн хатагтай Файда Думарпаг хүлээн авч уулзан, хоёр улсын хүний эрхийн үндэсний байгууллагуудын хамтын ажиллагаа, хүний эрх хамгаалагчдыг хамгаалах чиглэлээр туршлага солилцох асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Комиссын дарга Д.Сүнжид хатагтай Файда Думарпаг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын урилгыг хүлээн авч, АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх 24 дэх албан бус семинарын үеэр зохион байгуулсан “Хүний эрх хамгаалагчдыг хамгаалах Монгол Улсын туршлага, сургамж” сэдэвт тусгай арга хэмжээнд панелистаар оролцож, хүний эрхийн хариуцлагын асуудлаарх олон нийтийн хяналт шалгалтыг хэрэгжүүлсэн Филиппин Улсын туршлагаас хуваалцсанд талархал илэрхийлэв.
Мөн 2025 онд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос зохион байгуулсан “Идэвхтэй насжилт: Ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь” сэдэвт Ахмад настны эрх, насжилтын асуудлаарх Ази, Номхон далайн бүс нутгийн форумд Филиппин Улсын Хүний эрхийн Комиссын гишүүн Беда Эпрес салбар хуралдааны үндсэн илтгэгчээр, тус Комиссын Олон улсын үүргийн хяналт шинжилгээний хэлтсийн дарга хатагтай Маризен Сантос үндсэн панел хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр тус тус оролцсоныг дурдав.
Уулзалтын төгсгөлд Филиппин Улсын Хүний эрхийн Комиссоос Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хүний эрх хамгаалагчдыг хамгаалах чиг үүрэг, үйл ажиллагааны туршлагаас суралцах, туршлага судлах зорилгоор албан ёсны хамтын ажиллагаа эхлүүлэх боломжийн талаар хэлэлцэж, санал солилцлоо.
Уулзалтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Гадаад хамтын ажиллагааны тасгийн дарга Л.Мандваа, референт Ч.Амарбаясгалан, Бүгд Найрамдах Филиппин Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Элчин сайдын яамны атташе хатагтай Карла Камилле нар байлцав.
Талууд хоёр улсын хүний эрхийн үндэсний байгууллагуудын найрсаг, идэвхтэй хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.