Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Германы Саксони муж улсад айлчилж, оюутнуудын тэтгэлгийг онцлов
Эх гарчигЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Протоколын мэдээБолсон үйл явдлыг (уулзалт, айлчлал, нээлт, хурал, тайлан) мэдээлсэн. Гарчигт нь шийдвэр, мөнгөн дүн, хэрэгжих хугацаа дурдаагүй.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Германы Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч А.Дийркст уулзлаа.
- Уулзалтын үеэр боловсрол, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааг хэлэлцжээ.
- "Илгээлт-2100" хөтөлбөрөөр залуус Саксонид суралцаж байгааг онцлов.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Ерөнхийлөгч У.Хүрэлсүх
- Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч Александер Дийркс
- Дрезден хот
- Илгээлт-2100 тэтгэлэгт хөтөлбөр
- ХБНГУ
Пи-ар, үнэлэмж
"түүхэн уламжлал", "эрдэм мэдлэгт шамдан" гэх мэт дипломат магтаал, сэтгэл хөдлөлийн үгс ашигласан.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 23-нд нийтлэгдсэн
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй айлчлал Дрезден хотноо үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч Александер Дийркс Дрезден хотноо бараалхлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Саксонийн боловсрол, шинжлэх ухаан, соёлын хэлхээ холбоо нь манай хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг, үнэт өв болдог гэдгийг тэмдэглэв.
Энэхүү түүхэн уламжлалыг эдүгээ цагт үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр Саксонийн шилдэг их сургуулиудад олон залуус эрдэм мэдлэгт шамдан суралцаж буйг онцоллоо.
Мөн нэгэн зууны тэртээгээс Саксони муж улсыг зорин ирсэн оюутан залуусыг үеийн үед элэгсэг дотноор хүлээн авч ирсэн Саксони муж улсын ард иргэдэд монгол түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дрезден хотын хүндэт зочны дэвтэрт хүндэтгэлийн үг бичиж, гарын үсэг зурлаа.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.