Эгийн голын УЦС байгальд сөрөг нөлөөлөхгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарлаа
Эх гарчигЭгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Монгол, Оросын эрдэмтдийн судалгаанаар Эгийн голын усан цахилгаан станц байгальд сөрөг нөлөөлөхгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарлаа.
- Энэ дүгнэлтийг Ерөнхий сайд Н.Учралд танилцуулж, цаашид хэрэгжүүлэх бодлогыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
- Судалгааны үр дүнг 2026 оны 11-р сарын 19-нд Оросын Засгийн газарт албан ёсоор танилцуулах юм.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан судалгаа 2 жилийн хугацаанд хийгдсэн
- Судалгааны урьдчилсан дүгнэлт: Эгийн голын УЦС төсөл Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын экосистемд сөрөг нөлөөлөхгүй
- 2024 оны 9-р сарын 3-нд хоёр улсын сайд нар Байгаль нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах санамж бичигт гарын үсэг зурсан
- Судалгааны үр дүнг 2026 оны 11-р сарын 19-нд ОХУ-ын Засгийн газарт танилцуулах
- Засгийн газрын хуралдаанаар төслийн бодлого, шийдвэрийн төслийг хэлэлцүүлэхээр боллоо
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Хэвлэлдikon.mn, news.mn, sonin.mn-ийн гарчгаас
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 13-нд нийтлэгдсэн
Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Эгийн голын усан цахилгаан станц төслийг хэрэгжүүлэх нь Сэлэнгэ мөрөн болон Байгаль нуурын экосистемд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ. Судалгааны дүнг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл Ерөнхий сайд Н.Учралд танилцууллаа.
2024 оны есдүгээр сарын 3-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч манай улсад албан ёсны айлчлал хийх үеэр хоёр улсын байгаль орчны асуудал эрхэлсэн сайд нар Байгаль нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Санамж бичгийн хүрээнд Эгийн голын усан цахилгаан станцын төсөл Байгаль нуур, Сэлэнгэ мөрөнд үзүүлж болзошгүй нөлөөллийг үнэлэх Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан ажлын хэсгийг байгуулсан.
Хоёр улсын Шинжлэх ухааны академийн эрдэмтэд судалгааг хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэж, тус төслийг байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүйгээр барьж, ашиглах боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлтэд зарчмын хувьд хүрчээ.
Ерөнхий сайд Н.Учрал хоёр улсын эрдэмтэн, судлаачдад талархал илэрхийлээд, бидний зорилго бол эрчим хүч үйлдвэрлэх, усны нөөцийг зохистой ашиглах, байгаль орчныг хамгаалах зорилтуудыг харилцан зөрчилдүүлэхгүйгээр уялдуулах явдал юм гэдгийг тэмдэглэлээ.
Мөн хамтарсан судалгааны үр дүнг ОХУ-ын талтай эцэслэн хэлэлцэж, тохиролцсон баримт бичгийг албажуулах, Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд танилцуулах, цаашид төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бодлого, шийдвэрийн төслийг нэгтгэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Хамтарсан судалгааны урьдчилсан дүгнэлтийг хоёр улсын эрдэмтдийн ажлын хэсэг энэ сарын 19-нд ОХУ-ын Засгийн газарт албан ёсоор танилцуулж, холбогдох баримт бичгийг гардуулах ажээ.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.