Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх 3000 м³-ийн агуулах ашиглалтад орлоо
Эх гарчигГазрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубын багтаамжтай нөөцийн агуулах ашиглалтад орлоо
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Иргэд, аж ахуйн нэгжүүд
- Юу өөрчлөгдөх
- Шатахууны нийлүүлэлтийн саатлыг багасгаж, хангамжийг тогтвортой болгоно.
- Хэзээнээс
- 2026-11-13-аас
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- “Морьт Говь Ойл” ХХК 3000 м³ багтаамжтай шатахууны нөөцийн агуулахыг ашиглалтад орууллаа.
- Засгийн газар 2028 он гэхэд нийт 300 мянган м³-ийн нөөц бүрдүүлэх зорилт тавьсан.
- Энэхүү агуулахууд нь шатахууны нийлүүлэлтийн саатлыг багасгаж, зах зээлийг тогтвортой байлгахад тусална.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Морьт Говь Ойл ХХК
- 3000 метр куб багтаамж
- 2026.11.13
- Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр
- 3–6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх зорилт
- 300 мянган метр куб нийт багтаамж
- 18 аж ахуйн нэгж
- 22 байршил
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 13-нд нийтлэгдсэн
Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн яамнаас шатахууны нөөц хадгалах хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл авах боломж бүрдүүлж, агуулах, сав барих болон өргөтгөх ажлыг дэмжин ажиллаж байна. Энэ хүрээнд “Морьт Говь Ойл” ХХК-ийн шинээр барьсан, тус бүр нь 1000 метр кубын багтаамжтай, нийт 3000 метр кубын багтаамж бүхий газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах өнөөдөр (2026.11.13) ашиглалтад орлоо.
Нээлтийн арга хэмжээнд Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв оролцов.
Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт газрын тосны бүтээгдэхүүний нөөц хадгалах хүчин чадлыг үе шаттай нэмэгдүүлж, 3–6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх зорилт тусгасан. Энэ хүрээнд нийт 300 мянган метр кубын багтаамжтай агуулах, сав шинээр барих, өргөтгөх ажлыг хэрэгжүүлж байна.
Уг зорилтыг хэрэгжүүлэхээр Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн яам арилжааны банкуудтай хамтран хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн боломжийг бүрдүүлснээр 18 аж ахуйн нэгжийн 22 байршилд агуулах барих, өргөтгөх ажил хэрэгжиж байна.
Шатахууны нөөц хадгалах хүчин чадал нэмэгдсэнээр импортын шатахууныг илүү их хэмжээгээр нөөцлөх, нийлүүлэлтийн түр зуурын саатлыг даван туулах, иргэд, аж ахуйн нэгжүүдийг шатахуунаар тогтвортой хангах боломж нэмэгдэх юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.