Тавантолгой 2026 онд 4.4 сая тонн нүүрс баяжуулж, 1.4 их наяд ₮ төвлөрүүлсэн
Эх гарчигГ.Дамдинням: уурхайгаас гарч ирэх хамгийн үнэтэй баялаг бол уурхайчин өөрөө
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Ерөнхий сайд болон сайд нар Өмнөговь аймгийн "Эрдэнэс Тавантолгой" ХК-д ажиллаж, нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
- Компани 2026 оны эхний 10 сард 4.4 сая тонн нүүрс баяжуулж, улс, орон нутгийн төсөвт 1.4 их наяд төгрөг төвлөрүүлсэн.
- "Эрдэнэс Тавантолгой" ХК 2027 оны эхний хагаст хөрөнгийн биржид бүртгүүлэхээр төлөвлөж байна.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 1.5их наяд төгрөг👤 ≈ 437 900₮ / хүн
Цэвэр ашиг 1.5 их наяд төгрөг
- 1.4их наяд төгрөг👤 ≈ 408 700₮ / хүн
Улс, орон нутгийн төсөвт 1.4 их наяд төгрөг төвлөрүүлсэн
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 11-р сарын 13-нд ажиллаж, танилцсан
- 2022 онд эхлүүлж, 2025 онд бүрэн ашиглалтад оруулсан
- 2026 оны эхний 10 сард 4.4 сая тонн нүүрс баяжуулсан
- 76 хувийн гарцтай 3.3 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн
- 2026 оны эхний есөн сард 32.1 сая тонн нүүрс олборлосон
- 29 сая тонн нүүрс экспортолсон
- Борлуулалтын хэмжээ өмнөх оны мөн үеэс 50 орчим хувиар өссөн
- Борлуулалтын орлого 2 тэрбум ам.доллар
- Цэвэр ашиг 1.5 их наяд төгрөг
- Улс, орон нутгийн төсөвт 1.4 их наяд төгрөг төвлөрүүлсэн
- 10 мянган уурхайчин ажиллаж байна
- 2027 оны эхний хагаст хөрөнгийн биржид бүртгүүлэхээр төлөвлөж байна
Пи-ар, үнэлэмж
Текстэд компанийн үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнг магтаах, "хамгийн үнэтэй баялаг" гэх мэт сэтгэл хөдөлгөм хэллэг ашигласан. Гэхдээ тоо баримт, огноо, мөнгөн дүн тодорхой дурдагдсан тул илэрхий пи-ар биш, баримтад суурилсан тайлан хэлбэртэй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 13-нд нийтлэгдсэн
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн сайд Г.Дамдинням, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй ажлын хэсэг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ажиллаж, Нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа, компанийн үйлдвэрлэл, санхүүгийн үр дүнтэй танилцлаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг 2022 онд эхлүүлж, 2025 онд бүрэн ашиглалтад оруулсан. Тус үйлдвэр 2026 оны эхний 10 сарын байдлаар 4.4 сая тонн нүүрс баяжуулж, 76 хувийн гарцтай 3.3 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.
Тус компани 2026 оны эхний есөн сард 32.1 сая тонн нүүрс олборлож, 29 сая тонныг экспортолсон бөгөөд борлуулалтын хэмжээ өмнөх оны мөн үеэс 50 орчим хувиар өссөн байна. Борлуулалтын орлого хоёр тэрбум ам.доллар, цэвэр ашиг 1.5 их наяд төгрөгт хүрч, улс, орон нутгийн төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төвлөрүүлжээ.
Ерөнхий сайд Н.Учрал улсын төсөв, Үндэсний баялгийн сангийн орлогыг бүрдүүлэхэд уурхайчдын хөдөлмөр онцгой хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэн, нийт уурхайчдад талархал илэрхийлэв.
Мөн Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн сайд Г.Дамдинням “Уурхайгаас гарч ирэх хамгийн үнэтэй баялаг бол уурхайчин өөрөө” хэмээн онцолж, улс орны эдийн засаг, уул уурхайн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй 10 мянган уурхайчинд баяр хүргэж, талархал илэрхийллээ.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын санхүүгийн аудитын байгууллагаас өөрчлөлтгүй дүгнэлт авсныг онцолж, компанийн засаглалыг сайжруулах, нээлттэй хувьцаат компани болгох ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө. Тус компани 2027 оны эхний хагаст хөрөнгийн биржид бүртгүүлэхээр төлөвлөж байна.
Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн яамнаас баримталж буй “Олборлолтоос боловсруулалт руу” шилжих бодлогын хүрээнд Нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа нь уул уурхайн бүтээгдэхүүний үнэ цэн, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх чухал алхам болж байна.
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.