ХАБЭА-н сургалт, шалгалтыг цахимаар шилжүүлж, 29 мянган ажилтан бүртгэгдлээ
Эх гарчигЭ.Сэржмядаг: ХАБЭА-н сургалтын бүртгэл, шалгалт, үнэлгээг цахим системээр нэгтгэж, чанар, үр дүнг үнэлэх боломж бүрдлээ
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- ХАБЭА-н ажилтнууд болон сургалтын байгууллагууд
- Юу өөрчлөгдөх
- Шалгалтыг хаанаас ч цахимаар өгөх, гэрчилгээний лавлагааг ДАН-аар шууд авах боломжтой болно.
- Хэзээнээс
- 2026 оны есдүгээр сараас
- Юу хийх
- ДАН системээр дамжуулан мэдээллээ баталгаажуулж, бүртгүүлэх
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- ХАБЭА-н сургалт, шалгалтыг цахимаар шилжүүлсэн нэгдсэн систем ашиглалтад орлоо.
- Одоо 29 мянган ажилтан бүртгэгдсэн бөгөөд шалгалтыг AI хяналттайгаар хаанаас ч өгөх боломжтой болсон.
- Гэрчилгээний лавлагааг ДАН системээр дамжуулан шууд цахимаар авна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны нэгдүгээр улирал: Цахим систем ашиглалтад орсон
- 2026 оны есдүгээр сараас: Мэдлэг үнэлэх сорил, шалгалтыг цахимаар авч эхэлсэн
- 2026 оны эхний 10 сарын байдлаар: 156 сургалтын байгууллага бүртгэгдсэн
- 2026 оны эхний 10 сарын байдлаар: 29 мянга орчим ХАБЭА-н ажилтан бүртгэгдсэн
- Байгууллага: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв (ХАБЭМТ)
- Систем: Төрийн нэгдсэн танилт, нэвтрэлтийн ДАН систем
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 4-нд нийтлэгдсэн
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс 2026 оны нэгдүгээр улиралд ХАБЭА-н сургалтын цахим системийг ашиглалтад оруулсан. Тус систем нь сургалтын байгууллагын бүртгэл, тайлагнал, ХАБЭА-н ажилтны мэдээлэл, мэдлэгийн үнэлгээ, шалгалтын үйл ажиллагааг нэгтгэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Цахим системийн зориулалт, үйл ажиллагаа, ач холбогдлын талаар тодруулахаар ХАБЭМТ-ийн Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний газрын ХАБЭА-н сургалт хариуцсан мэргэжилтэн Э.Сэржмядагтай ярилцлаа.–ХАБЭА-н сургалтын цахим системийн зориулалт, ач холбогдлыг хэлж өгнө үү?–Өмнө нь ХАБЭА-н сургалтын байгууллагын бүртгэл, тайлагнал, ХАБЭА-н ажилтны мэдээлэл, мэдлэгийн үнэлгээний сорил, шалгалтыг зохицуулсан нэгдсэн систем байгаагүй. Тухайлбал, сургалтын байгууллагуудын тайлан, ХАБЭА-н ажилтнуудын бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг тус тусад нь бүртгэж, нэгтгэдэг байсан. Харин одоо дээрх мэдээллийг нэг системд төвлөрүүлж, бүртгэл, тайлан, шалгалтын үйл ажиллагааг цахимаар зохион байгуулж байна.Системийн эхний үе шатанд сургалтын байгууллагын бүртгэл, улирлын тайлан, ХАБЭА-н ажилтны мэдээлэл, гэрчилгээний лавлагааны үйл ажиллагааг нэвтрүүлсэн. Харин 2026 оны есдүгээр сараас мэдлэг үнэлэх сорил, шалгалтыг цахимаар авч эхэлсэн. Өөрөөр хэлбэл, энэ нь зөвхөн шалгалт авах зориулалттай программ биш. ХАБЭА-н сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг нэгтгэн бүртгэх, удирдах, хянах боломж бүхий нэгдсэн систем юм.– Одоогийн байдлаар хэчнээн сургалтын байгууллага, ХАБЭА-н ажилтны мэдээлэл системд бүртгэлтэй байна вэ?–Энэ оны эхний 10 сарын байдлаар нийт 156 сургалтын байгууллага, 29 мянга орчим ХАБЭА-н ажилтны мэдээлэл системд бүртгэлтэй байна.Сургалтын байгууллагууд улирал бүр зохион байгуулсан сургалтын талаарх тоон тайланг системээр дамжуулан ирүүлж байна. Ингэснээр тухайн хугацаанд ямар чиглэлийн сургалтад хэдэн хүн хамрагдсан, сургалтын үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаарх мэдээллийг нэгтгэн харах боломжтой болсон.Цаашид энэ мэдээлэлд үндэслэн сургалтын хамрагдалт, оролцоог тодорхойлох, сургалтын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх боломжтой.–ХАБЭА-н ажилтнуудын хувьд системийг ашигласнаар ямар боломж бүрдсэн бэ?–Нэг томоохон давуу тал нь төрийн нэгдсэн танилт, нэвтрэлтийн ДАН системээр дамжуулан өөрийн мэдээллийг баталгаажуулж, гэрчилгээний лавлагааг цахимаар авах боломж бүрдсэн явдал юм. Түүнчлэн шалгалтын зохион байгуулалт, хяналт, үр дүнгийн мэдээллийг нэг системд төвлөрүүлэн бүртгэж, удирдах боломжтой болсон. Шалгуулагчид байршлаас үл хамааран өөрийн байгаа газраас цахимаар шалгалтад хамрагдах боломжтой болсон нь цаг хугацаа, зардлыг хэмнэж, шалгалтын хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.Одоогоор 29 мянга орчим ХАБЭА-н ажилтны мэдээлэл системд бүртгэгдсэн нь салбарын ажилтнуудын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, цаашид баяжуулах суурь болж байна.–Шалгалтыг цахимаар зохион байгуулахад бусдаас хуулах, зөвшөөрөлгүй материал ашиглах зэрэг зөрчил гарах эрсдэл бий. Ийм эрсдэлээс хэрхэн сэргийлж, шалгалтын явцад ямар хяналт тавьж байна вэ?–Тантай санал нэг байна. Ийм эрсдэл үүсэж болзошгүй учраас шалгалтын хяналтад онцгой анхаарч ажиллаж байна. Шалгуулагч төрийн нэгдсэн танилт, нэвтрэлтийн ДАН системээр дамжуулан өөрийн мэдээллийг баталгаажуулж, шалгалтад оролцдог. Мөн шалгалтын явцад хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын систем ашигладаг. Тус систем нь шалгуулагч шалгалтын цонхноос гарах, өөр программ руу шилжих, камерт харагдахгүй болох, камерт хоёр хүн харагдах зэрэг сэжигтэй үйлдлийг илрүүлэх боломжтой. Системээс илрүүлсэн мэдээллийг хяналтын ажилтан нягталж шалгадаг. Үүнээс гадна Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс томилогдсон хяналтын ажилтан шалгалтын явцыг бодит цагийн горимоор давхар хянадаг. Тухайлбал, шалгуулагчийн камер болон дэлгэцийн дүрсийг хянаж, системээс илрүүлсэн зөрчлийг нягтлан, шаардлагатай тохиолдолд сануулга өгдөг.Шалгалтын дүрэм зөрчсөн тохиолдолд эхний хоёр удаад сануулга өгч, гурав дахь удаа зөрчил гаргавал шалгалтаас хасах зохицуулалттай. Түүнчлэн шалгуулагчийн биеийн байцаалтыг баталгаажуулах зорилгоор камерын дүрсийг ХУР систем дэх иргэний бүртгэлийн зурагтай тулган шалгаж, тухайн хүн өөрөө шалгалт өгч байгаа эсэхэд хяналт тавьдаг. Өөрөөр хэлбэл, хиймэл оюун ухаанд суурилсан хяналтыг хяналтын ажилтны давхар хяналттай хослуулан хэрэгжүүлж байна. Энэ нь шалгалтын үйл явцыг хянах, шалгалтын дүрэм зөрчсөн байж болзошгүй тохиолдлыг нягтлах боломжийг бүрдүүлж байгаа юм. Шалгалтад оролцсоны дараа шалгуулагч үр дүнгээ системээс харах боломжтой.–Шалгуулагчид шалгалтад бэлтгэх боломжийг хэрхэн бүрдүүлсэн бэ?–Системд шалгалтад бэлтгэх зориулалттай жишиг сорилын хэсгийг тусгасан. Мөн заавал уншиж, судлах материалын жагсаалтыг байршуулсан. Шалгуулагчид тус жагсаалтаас шалгалтад бэлтгэхэд шаардлагатай хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт болон бусад холбогдох материалын талаар мэдээлэл авч, бие даан судлах боломжтой. Түүнчлэн жишиг сорилоор дамжуулан цахим шалгалтын орчинтой урьдчилан танилцаж, асуултад хэрхэн хариулах, системийг хэрхэн ашиглах талаар туршиж үзэх боломжтой. Ингэснээр шалгуулагч мэдлэгээ бататгахаас гадна шалгалтын үйл явцтай урьдчилан танилцаж, техникийн хүндрэл гарах эрсдэлийг бууруулах давуу талтай.–Сургалтын байгууллагад ямар давуу талтай вэ?–Сургалтын байгууллагууд бүртгэлийн хүсэлт, холбогдох баримт бичиг, суралцагчийн бүртгэл, сургалтын тайлан, үнэлгээний мэдээллийг нэгдсэн орчинд оруулах боломжтой болсон нь гол давуу тал юм. Харин ХАБЭМТ-ийн хувьд сургалтын байгууллагуудын мэдээллийг нэгтгэж, шалгалтад бүртгүүлсэн болон хамрагдсан хүний тоо, шалгалтын дүн, асуултын хүндрэлийн түвшин, сорилын чанарын үзүүлэлт зэрэг мэдээлэлд дүн шинжилгээ хийх боломж бүрдэж байна. Үүний үндсэн дээр сургалтын хөтөлбөрт сайжруулах шаардлагатай сэдвийг тодорхойлох, сургалтын байгууллагад үзүүлэх арга зүйн дэмжлэгийг төлөвлөх, үнэлгээний үр дүнг баримтжуулах боломжтой. Энэ нь сургалтын чанар, үр дүнг бодит мэдээлэлд үндэслэн сайжруулах дараагийн шатны ажлын суурь болно.–ХАБЭА-н сургалт, мэдлэгийн үнэлгээний цахим тогтолцоог хөгжүүлснээр гарах үр дүнг дүгнэж хэлбэл?–Хамгийн гол нь сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг нэгдсэн байдлаар бүртгэж, ашиглах боломж бүрдэж байгаа юм.ХАБЭА-н сургалт зохион байгуулах эрх бүхий байгууллагуудын бүртгэл, сургалтын талаарх мэдээлэл, суралцагчийн мэдээлэл, шалгалтын зохион байгуулалт, үнэлгээ, тайлагнал хоорондоо уялдаатай байх шаардлагатай. Эдгээр мэдээллийг нэгдсэн орчинд удирдсанаар давхардсан бүртгэл, мэдээлэл дамжуулах үеийн зөрүүг багасгах, мэдээллийг нэгтгэхэд зарцуулах цаг, хөдөлмөрийг хэмнэх, үйл ажиллагааны явцыг илүү үр дүнтэй хянах нөхцөл бүрдэж байна. Тиймээс цахим системийг зөвхөн шалгалтыг цахимаар зохион байгуулах хэрэгсэл гэж ойлгож болохгүй. Энэ нь ХАБЭА-н сургалтын бүртгэл, тайлагнал, шалгалт, үнэлгээний үйл явцыг хооронд нь уялдуулж, нэгдсэн байдлаар удирдах боломжийг бүрдүүлж байгаа юм. Тухайлбал, хэдэн сургалтын байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа, ямар чиглэлээр сургалт зохион байгуулж байгаа, хэчнээн хүн хамрагдсан, ХАБЭА-н ажилтнуудын мэдлэгийн үнэлгээ ямар түвшинд байгааг системтэйгээр нэгтгэн харах боломжтой болсон.Цаашид системд хуримтлагдах мэдээллийг зохистой ашиглаж, хувийн мэдээллийн хамгаалалтыг ханган ажилласнаар шалгалтын сэдэв тус бүрийн гүйцэтгэл, давтан шалгалтын үр дүн, сургалтын байгууллагын үнэлгээ, мэдлэгийн нийтлэг дутагдал зэрэг үзүүлэлтийг үе шаттайгаар судлах боломжтой. Энэ мэдээлэл нь сургалтын агуулга, арга зүйг бодит хэрэгцээнд тулгуурлан шинэчлэх, сургалтын чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой.ХАБЭА-н сургалт, мэдлэгийн үнэлгээний цахим тогтолцоог хөгжүүлж байгаа нь мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээс гадна салбарын мэдээллийн удирдлагыг сайжруулах чухал алхам юм. Цаашид системийн үйл ажиллагааг үе шаттайгаар өргөжүүлж, хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй, найдвартай, үр дүнтэй цахим үйлчилгээг хүргэхийг зорьж байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.