Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Улаанбаатар хотын иргэд, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн айл өрхүүд
- Юу өөрчлөгдөх
- 2028 оноос цахилгааны хангамж тогтворжож, баруун бүсийн дулааны чадвар нэмэгдэнэ
- Хэзээнээс
- 2028 он
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Улаанбаатарт баригдаж буй Дулааны тавдугаар цахилгаан станцын ажил нийтдээ 44 хувь гүйцэтгэгдсэн байна.
- Энэ станц 2028 онд ашиглалтад орсноор 300 МВт цахилгаан, нийслэлийн баруун бүсийн дулааны хангамжийг нэмэгдүүлнэ.
- Одоогоор 420 гаруй ажилтан, 70 машин ажиллаж, зуухны гол хэсгийг 2026 оны 11-р сараас нийлүүлэх төлөвлөгөөтэй.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Төслийн нийт гүйцэтгэл 44 хувь (2026 оны 4 дүгээр сарын 22-ноос хойш)
- Зураг төслийн ажил 57 хувь, тоног төхөөрөмжийн захиалга 45 хувь, барилга угсралт 35 хувь
- 2025 онд Улаанбаатар хотын цахилгааны оргил ачаалал 1,133 МВт байсан
- 2028 онд цахилгааны оргил ачаалал 1,430 МВт-д хүрэх төлөвтэй
- Станцын суурилагдсан хүчин чадал 300 МВт, сүлжээнд нийлүүлэх чадвар 270 МВт
- 2028 оны оргил ачааллын 19 орчим хувийг хангах хүчин чадалтай
- Төслийн талбайд 420 гаруй ажилтан, 70 орчим машин ажиллаж байна
- Зуухны каркас, төмөр хийцийн эд ангиудыг 2026 оны 11-р сараас нийлүүлэх төлөвлөгөөтэй
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Хэвлэлдikon.mn, news.mn, sonin.mn-ийн гарчгаас
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 4-нд нийтлэгдсэн
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн ажил Зураг төсөл, Тоног төхөөрөмжийн худалдан авалт, Барилга угсралт гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэж байна. Одоогийн байдлаар зураг төслийн ажлын гүйцэтгэл 57 хувь, материал худалдан авалт болон тоног төхөөрөмжийн захиалгын явц 45 хувь, барилга угсралтын гүйцэтгэл 35 хувь, нийт төслийн гүйцэтгэл 4 дүгээр сарын 22-оос хойш нийт 44 хувьтай байна.Станцын үндсэн барилга байгууламж болох зуух, турбин, яндан, агаарын хөргөлтийн конденсатор, уутат фильтер, утаа сорогчийн байрны суурийн ажил хийгдэж дууссан байна. Одоогийн байдлаар станцын захиргааны байр болон туслах барилгуудын суурь цутгах ажил хийгдэж байна. Мөн өмнө нь Дулааны II цахилгаан станцын үнсэн сангийн талбайд олон жил хуримтлагдсан хаягдал үнсийг зөөж, зайлуулах ажил үндсэндээ дууссан байна. Төслийн ерөнхий инженер Г.Өлзийбаатарын мэдээлснээр, барилга угсралтын ажил батлагдсан графикийн дагуу үргэлжилж байгаа бөгөөд энэ онд үндсэн барилгын суурийн ажлыг дуусгахаар төлөвлөсөн. Үндсэн тоног төхөөрөмжийн захиалгыг 2026 оны зургадугаар сараас эхлүүлсэн бөгөөд зуухны каркас, төмөр хийцийн эд ангиудыг арван нэгдүгээр сараас төслийн талбайд нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа ба материалын агуулах, талбайг бэлтгээд байна. Эдгээр эд ангиудыг нийлүүлэгдсэнээр барилга угсралтын ажил графикийн дагуу үргэлжлэнэ гэдгийг тодотголоо. Өнөөдрийн байдлаар төслийн талбайд гүйцэтгэгч компанийн 420 гаруй ажилтан, инженер техникийн ажилтан, 70 орчим машин, техник ажиллаж байна.Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний оргил ачаалал 2025 онд 1,133 МВт-д хүрсэн бөгөөд жилд дунджаар 7–9 хувиар өсөж 2028 онд 1,430 МВт-д хүрэх төлөвтэй байна.Дулааны тавдугаар цахилгаан станц 2028 онд ашиглалтад орсноор 300 МВт-ын суурилагдсан хүчин чадлаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, үүнээс 270 МВт чадлыг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэх бөгөөд энэ нь нийслэлийн 2028 оны оргил ачааллын 19 орчим хувьтай тэнцэхээр байна.Мөн нийслэлийн баруун бүсийн дулаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Таван шар, Хилчин хотхон, I, III, IV хорооллын айл өрх, аж ахуйн нэгжүүдийн дулаан хангамжийн найдвартай, тогтвортой байдлыг сайжруулахад чухал хувь нэмэр оруулна.Ийнхүү тус станц нь Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэгцээг хангах, эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.