Чингис хаан нисэх буудлыг 158.3 тэрбум иенийн зээлээр өргөтгөн, 5.2 сая зорчигч хүлээн авна
Эх гарчиг“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болн
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Агаарын замаар зорчигчид, аялал жуулчлалын салбарынхныг
- Юу өөрчлөгдөх
- Нисэх буудлын хүчин чадал 3.2 дахин нэмэгдэж, зорчигч терминал, авто зогсоол, дэд бүтэц шинэчлэгдэнэ.
AI хураангуйNVIDIA NIM · gemma-4-31b-it
- Чингис хаан нисэх буудлыг өргөтгөхөөр Японы ЖАЙКА-тай 158.3 тэрбум иенийн гэрээ байгууллаа.
- Зорчигч хүлээн авах хүчин чадлыг 1.6 саяас 5.2 сая хүртэл нэмэгдүүлнэ.
- Зээлийн нөхцөл нь 40 жилийн хугацаатай, жилийн 1.1 хувийн хүүтэй байна.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 158.3 тэрбум иен
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 158.3 тэрбум иен
- 2026 оны 9-р сарын 29
- 40 жилийн хугацаа
- 10 жилийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа
- Жилийн 1.1 хувийн тогтмол хүү
- ЖАЙКА (Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага)
- Зорчигчийн хүчин чадал: 1.6 саяас 5.2 сая хүртэл
Пи-ар, үнэлэмж
Төслийг "найрсаг харилцаа, стратегийн түншлэл, харилцан итгэлцлийн бэлгэ тэмдэг" гэх мэт дипломат магтаал ашигласан байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 9-р сарын 30-нд нийтлэгдсэн
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн хөгжлийн санхүүжилтийн гэрээнд Монгол Улсын Сангийн сайд З.Мэндсайхан, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын (ЖАЙКА) Ерөнхийлөгч Танака Акихико нар 2026 оны есдүгээр сарын 29-нд гарын үсэг зурлаа.
Тус төслийг ЖАЙКА-ын “Эдийн засгийн түншлэлийн тусгай нөхцөл” (STEP)-ийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нөхцөл нь 40 жилийн хугацаатай, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, жилийн 1.1 хувийн тогтмол хүүтэй байна. Энэ нь Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад олгож буй хөгжлийн санхүүжилт болж байна.
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын төслийг анх Япон Улсын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж, 2021 онд ашиглалтад оруулсан. Тус төсөл нь Монгол, Япон хоёр орны найрсаг харилцаа, стратегийн түншлэл, харилцан итгэлцэлд суурилсан хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон томоохон бүтээн байгуулалт юм.
Гэвч сүүлийн жилүүдэд нисэх буудлын зорчигч тээврийн урсгал анх тооцоолсон хүчин чадлаас давж, цаашид тогтмол өсөх хандлагатай байгаа тул хүчин чадлыг нэмэгдүүлж, өргөтгөх шаардлага бий болсон. Төслийн хүрээнд зорчигч терминалын барилга, ачаа терминалын барилга болон холбогдох дэд бүтцийн байгууламж, дулааны станц, авто зогсоол, инженерийн байгууламжийг өргөтгөн шинэчлэнэ. Ингэснээр жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал одоогийн 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэх боломж бүрдэх юм. Өсөн нэмэгдэж буй зорчигч, ачаа тээврийн эрэлтийг хангахын зэрэгцээ олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг дэмжиж, Монгол Улсын эдийн засгийн идэвхжилд хувь нэмэр оруулах өндөр ач холбогдолтой юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.