Баянхонгор аймгаас эртний хадны зосон зураг илэрлээ
Эх гарчигБууцагаан сумын нутгаас хадны зосон зураг шинээр илэрлээ
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас эртний хадны зосон зураг шинээр илэрлээ.
- Энэхүү дурсгал нь чулуун зэвсгийн сүүлээс хүрлийн үе хүртэлх хүмүүсийн шүтлэг, зан үйлийг илтгэнэ.
- Соёлын өвийг хамгаалах гарын авлага түгээх ажлын явцад иргэний мэдээллээр олсон байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Байршил: Баянхонгор аймаг, Бууцагаан сум, Баянбүрд баг
- Илрүүлсэн хүн: Д.Батбаяр
- Байгууллагууд: Баянхонгор аймгийн музей, Баянхонгор аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл
- Цаг хугацаа: Чулуун зэвсгийн сүүл үеэс хүрлийн үе, мөн XVII-XX зууны эхэн
- Гарын авлагын нэр: "Хуулиа мэдье соёлын өвөө хамгаалъя"
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 9-нд нийтлэгдсэн
Баянхонгор аймгийн музей Баянхонгор аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран Соёлын өвийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээний хүрээнд хэвлэн гаргасан "Хуулиа мэдье соёлын өвөө хамгаалъя" гарын авлагыг иргэдэд түгээх ажлаар музейн албан хаагчид Бууцагаан суманд ажиллав. Уг ажлын үеэр Баянбүрд багийн иргэн Д.Батбаярын мэдээлсэн хадны зурагтай агуйг шалган үзэхэд зосон зургийн дурсгалтай агуй болох нь мэдэгджээ. Тус дурсгалт газарт хадны сийлмэл зураг зосон зураг нэг дор оршиж байна. Шинээр илэрсэн энэхүү зосон зургийн дурсгал нь дүрслэлийн онцлог, бэлгэдлийн агуулгаараа эртний хүмүүсийн оюун санаа, шүтлэг бишрэлийн ертөнцийг танин мэдэхэд чухал ач холбогдолтой юм. Уг дурсгал нь чулуун зэвсгийн сүүл үеэс хүрлийн үед холбогдох боломжтой бөгөөд тухайн цаг үеийн хүмүүсийн үзэл санаа, зан үйл, бэлгэдлийн илэрхийллийг судлах боломжийг олгож байна. Эртний зосон зургаас гадна XVII-ХХ зууны эхэн үед хамаарах суварга, маанийн үсэг дүрсэлсэн зосон зураг ч мөн буй ажээ. Зосон зургийн гол онцлог нь сөөлжир чагтан буюу “Х” хэлбэрээр солбисон хоёр зураас бөгөөд тэдгээртэй хамт эгнүүлэн дүрсэлсэн босоо зурааснууд юм. Зарим тохиолдолд эдгээр тэмдгийг хүнтэй хамт дүрсэлсэн байдаг нь дүрслэлийн утга агуулга, бэлгэдлийн шинжийг тодруулахад чухал баримт болдог.Судлаачид ийм төрлийн дүрслэлийг эртний хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, сүсэг бишрэл, зан үйлтэй холбон тайлбарладаг. Тухайлбал, галын шүтлэг, нарны бэлгэдэл, хүний тоймлон дүрсэлсэн хэлбэр, мөн онгод тэнгэрээ дуудах, тахилга шүтлэгийн зан үйлтэй холбоотой тэмдэг байж болох тухай таамаглал дэвшүүлсэн байдаг.Энэхүү зосон зургийн дурсгал нь эртний хүмүүсийн бэлгэдлийн сэтгэлгээ, шүтлэг бишрэл, оюун санааны ертөнцийг судлахад үнэ цэнтэй эх хэрэглэгдэхүүн юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.