Цэцэрлэгт хиймэл оюуны туслах багш ирнэ, хамрагдал 100% болно
Эх гарчигЦэцэрлэг бүр эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг орчин бүрдүүлж, багшийн ачааллыг бодитоор бууруулна
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Цэцэрлэгийн багш нарын хүүхэдтэй гэр бүл
- Хэзээнээс
- 2026 оны 12 сараас
- Юу хийх
- Шинэ стандартуудыг дагаж, хиймэл оюуны хэрэгслийг ашиглах бэлтгэлтэй байх
AI хураангуйOpenRouter · nemotron-3-ultra-550b-a55b:free
- Боловсролын яам цэцэрлэгийн шинэчлэлийн хүрээнд ирэх сараас (2026 оны 12 сар) СӨБ-д хиймэл оюуны туслах багшийг нэвтрүүлж, багшийн бичиг цаасны ачааллыг бууруулах болно.
- "Эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг" орчны стандартыг цэцэрлэгт өргөжүүлж, агааржуулалт, хоол хүнс, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор ажиллаж байна.
- 5 насны хүүхдийн цэцэрлэгийн хамрагдалтыг 96%-аас 100%-д хүргэх, сургалтын чанарыг багшийн хөгжил болон орчны чанар аргаар бататгах бодлого танилцууллаа.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Ирэх сараас эхлэн СӨБ-ын багш нарт хиймэл оюуны туслах багшийг нэвтрүүлж эхлэхээр төлөвлөж байна.
- Таван настай хүүхдийн сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтыг 100 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд хамрагдалтын түвшнийг 96 хувьд хүргэж байна.
- Боловсролын сайд Л.Энх-Амгалан цэцэрлэгийн шинэчлэлийг цогц бодлогоор хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон.
- Хиймэл оюуны туслах багш нь хүний багшийг орлох бус, багшийн мэргэжлийн үйл ажиллагааг дэмжих хэрэгсэл байх юм.
- Ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлж буй "Эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг" орчны үзэл баримтлалыг СӨБ-д өргөжүүлнэ.
Пи-ар, үнэлэмж
Эх мэдээлэл яамны албан санал болгосон тул ажлын амжилт, үзүүлэлтийн эерэг талыг дурдаж, санхүүгийн зарцуулалт, хиймэл оюуны мэдээллийн аюулгүй байдал, багшийн бэлтгэл гэх мэт эрсдэл, асуудалд анхаарсангүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 9-нд нийтлэгдсэн
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдах ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулж, салбарын шинэчлэлийн бодлого, цэцэрлэгийн менежмент, багшийн хөгжил, хиймэл оюуны хэрэглээ, хүүхдэд ээлтэй эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудыг танилцууллаа.
Энэ үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан сургуулийн өмнөх боловсролын шинэчлэлийг зөвхөн хүүхдийн хамран сургалтаар хэмжих бус, цэцэрлэгийн орчин, багшийн хөгжил, сургалтын чанар, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамарсан цогц бодлогоор хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.
ХИЙМЭЛ ОЮУНЫ ТУСЛАХ БАГШИЙГ ИРЭХ САРААС СӨБ-Д НЭВТРҮҮЛНЭ
Сургалтын үеэр танилцуулсан онцлох ажлын нэг нь сургуулийн өмнөх боловсролын багш нарт зориулсан хиймэл оюунд суурилсан туслах багшийн шийдэл юм.
Ирэх сараас эхлэн СӨБ-ын багш нарт хиймэл оюуны туслах багшийг нэвтрүүлж эхлэхээр төлөвлөж байна. Ингэснээр багш нарын өдөр тутам хийдэг бичиг цаасны ажил, төлөвлөлт, тайлан мэдээ боловсруулах зэрэг давтагддаг ажлыг хөнгөвчилж, хүүхэдтэйгээ ажиллах, хөгжлийг нь дэмжихэд зарцуулах цагийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
Хиймэл оюуны туслах багш нь хүний багшийг орлох бус, багшийн мэргэжлийн үйл ажиллагааг дэмжих, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх хэрэгсэл байх юм.
Мөн багшийн хөгжлийг зөвхөн сургалтад хамруулах хэлбэрээр бус, ажлын байран дээрээ тасралтгүй суралцаж, туршлагаа солилцон, арга зүйгээ сайжруулдаг шинэ тогтолцоогоор дэмжих шаардлагатайг онцоллоо.
ЦЭЦЭРЛЭГ БҮР ЭРҮҮЛ, НОГООН, ХҮРТЭЭМЖТЭЙ, АЮУЛГҮЙ, УХААЛАГ БОЛНО
Ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлж буй “Эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг” орчны үзэл баримтлалыг сургуулийн өмнөх боловсролын байгууллагад мөн өргөжүүлэн хэрэгжүүлэх нь чухал байна.
Энэ нь цэцэрлэг бүрд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, хөгжих боломжийг хангасан орчин бүрдүүлэх тухай юм.
Түүнчлэн цэцэрлэгийн агааржуулалт, эрүүл ахуйн шаардлага хангасан тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийн чанар, аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлагатайг тэмдэглэлээ.
ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАЛТААС ГАДНА СУРГАЛТЫН ЧАНАРЫГ ЧУХАЛЧИЛНА
Сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд бодит ахиц гарсан. Гурван жилийн өмнө нийслэлд хүүхдээ цэцэрлэгт хамруулахын тулд сугалаанд оролцдог байсан бол өнөөдөр цэцэрлэгийн хүртээмж, хамран сургалтын үзүүлэлт мэдэгдэхүйц сайжирчээ.
Таван настай хүүхдийн сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтыг 100 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд хамрагдалтын түвшнийг 96 хувьд хүргэж бүс нутагтаа тэргүүлэх жишиг болж байна.
Одоо хүртээмжийн ахиц амжилтаа сургалтын чанар, хүүхдийн хөгжлийн үр дүнгээр бататгах шаардлагатай. Үүний тулд цэцэрлэгийн удирдлага, багшийн чадамж, сургалтын орчин, хоол хүнс, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг цогцоор нь сайжруулах хэрэгтэй.
Сургалтын үеэр цэцэрлэгийн эрхлэгч нар шинэчлэлийн бодлогыг зөв ойлгож, байгууллага бүрийнхээ нөхцөл байдалд нийцүүлэн хэрэгжүүлэх, багш нараа хөгжүүлэх, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд манлайлан ажиллах шаардлагатайг онцоллоо.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.