Бүрэгхангай сумын хог хаягдлын хураамж 2027 оноос шинэчлэгдэнэ
Эх гарчигБулган аймгийн бүрэгхангай сумын хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд
- Юу өөрчлөгдөх
- Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээ өөрчлөгдөнө (конкрет дүн текстэд дурдаагүй).
- Хэзээнээс
- 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн .
- Энэхүү тогтоол 2027 оны 1-р сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.
- Өмнө нь 2021 онд батлагдсан хураамжийн тогтоол хүчингүй болно.
Нэр томьёо
Тогтоол
УИХ, Засгийн газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зэрэг олон гишүүнтэй байгууллагын гаргасан шийдвэр.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Баталсан байгууллага: Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал
- Тогтоолын дугаар: ХI/03
- Баталсан огноо: 2026 оны 9 дүгээр сарын 29
- Хүчин төгөлдөр мөрдөгдөх огноо: 2027 оны 1 дүгээр сарын 1
- Хүчингүй болсон тогтоол: 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн VI/09 дүгээр тогтоол
- Үндэслэсэн хууль: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Төсвийн тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Татварын ерөнхий хууль
- Үндэслэсэн тушаал: Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар хамтарсан тушаал
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 9-нд нийтлэгдсэн
Батлагдсан байгууллага: Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
БУЛГАН АЙМГИЙН БҮРЭГХАНГАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2026 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар ХI/03
Дархан баг
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.12, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, 41 дүгээр зүйлийн 41.1, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар хамтарсан тушаалыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит ХI хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож, хавсралтаар баталсугай.
2.Сумын Засаг дарга (Э.Эрдэнэбулган)-д дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгасугай.
2.1.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тогтоосон хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээний газраас хураан төвлөрүүлэх;
2.2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулах, орон нутгийн төсөвт бүрэн төвлөрүүлж, зарцуулалтад хяналт тавин ажиллах;
2.3.Тогтоолыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хууль тогтоомжийн мэдээллийн нэгдсэн системд бүртгүүлэх ажлыг хуулийн хугацаанд зохион байгуулах.,
3.Тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс эхлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн VI/09 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлд даалгасугай.
5.Энэхүү тогтоолыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Н.ЭРХЭМБАЯР
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.