БНСУ-ын тусламжаар хаягийн мэдээллийн системийг 2026-2029 онд шинэчилнэ
Эх гарчигБүгд найрамдах Солонгос улсын дотоод хэрэг, аюулгүй байдлын яамны дэд сайд ким мин жэ Монгол улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Бүх иргэд
- Юу өөрчлөгдөх
- Хаягт суурилсан цахим үйлчилгээний хүртээмж, мэдээллийн үнэн зөв байдал нэмэгдэнэ.
- Хэзээнээс
- 2026-2029 онд
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- БНСУ-ын буцалтгүй тусламжаар Монголын хаягийн мэдээллийн системийг 2026-2029 онд шинэчлэхээр тохиролцлоо.
- Энэхүү төсөл нь цахим төрийн удирдлагыг бэхжүүлж, хаягт суурилсан үйлчилгээг сайжруулах зорилготой.
- Хоёр улсын төлөөлөгчид төслийн хэрэгжилт болон хамтын ажиллагааны талаар уулзаж ярилцлаа.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Уулзалт 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр болсон
- Төсөл нь 2026-2029 онд хэрэгжинэ
- БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжүүлнэ
- Төслийн нэр: “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх”
- Оролцогч байгууллагууд: БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам, ЗГХЭГ, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 4-нд нийтлэгдсэн
🇲🇳🇰🇷 Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион байгуулагдаж буй “Хаягжуулалт, орон зайн мэдээллийн талаарх мэдлэг, туршлага солилцох” уулзалтын хүрээнд 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамны Дэд сайд Ким Мин Жэ Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга С.Тэнгис болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Давааням, Монгол Улсын төрийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төслийн хэрэгжилт болон хоёр улсын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.Уулзалтын үеэр төслийн зорилго, үндсэн чиглэл, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хүлээгдэж буй үр дүнг хэлэлцэж, төслийн хэрэгжилтийг хангах, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах асуудлаар ярилцаж тохиролцлоо. Дэд сайд Ким Мин Жэ төслийн зорилго, үр дүнд хүрэхэд хоёр улсын холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа чухал болохыг онцолж, цаашид бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2026-2029 онд хэрэгжиж буй уг төсөл нь Монгол Улсын хаягийн мэдээллийн системийг шинэчлэх, хаягийн мэдээллийн нэгдсэн тогтолцоог боловсронгуй болгох, төрийн байгууллагуудын мэдээллийн системийн уялдаа холбоог сайжруулах, техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх болон холбогдох төрийн байгууллагуудын албан хаагчдыг чадавхижуулах зорилготой юм.Төслийг амжилттай хэрэгжүүлснээр хаягийн мэдээллийн үнэн зөв, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж, төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоо, хаягт суурилсан цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.