ХЭҮК: Албан бус секторт ажиллаж буй эмэгтэйчүүдийн даатгал, барьцаа, хуулын бэрхшээл илэрв
Эх гарчигБичил бизнес, өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй эмэгтэйчүүдийн нөхцөл байдлын судалгааны урьдчилсан үр дүнг танилцууллаа
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Албан бус секторт ажиллаж буй эмэгтэйчүүд
- Юу өөрчлөгдөх
- Хууль тогтоомжийн тодорхойлолтууд зохицуулагдах, даатгал/санхүүгийн хандалт сайжих боломжтой
- Юу хийх
- Судалгааны эцсийн тайланг дагаж, санал солилцох
AI хураангуйOpenRouter · nemotron-3-ultra-550b-a55b:free
- 2026 оны 11 сарын 6-нд албан бус секторт ажиллаж буй эмэгтэйчүүдийн аж ахуй эрхлэх нөхцөл байдлын урьдчилсан судалгааны үр дүнг танилцууллаа.
- Судалгаагаар нийгмийн даатгал, татварын зохицуулалтын эвдэрлэлт, барьцаа шаардлага, хууль тогтоомждоо тодорхойлолтуудын ялгаа гэх мэт бэрхшээл илэрв.
- Комисс судалгааны эцсийн үр дүнд тулгуурлан хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллах болно.
Нэр томьёо
ХЭҮК
Хүний эрхийн үндэсний комисс: хүний эрхийн зөрчлийн гомдол хүлээн авч, хянадаг.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Уулзалт 2026 оны 11 сарын 6-нд болсон
- Оролцогч: 30 гаруй хүн (төрийн байгууллага, эмэгтэйчүүд, ТББ)
- Гол бэрхшээл: нийгмийн даатгал, татварын зохицуулалт, барьцаа/үл хөдлөх хөрөнгийн шаардлага, хуульд тодорхойлолтуудын ялгаа
- Судлаач: Б.Мөнгөнцэцэг, Б.Энхцэцэг
- Харьцуулсан баримт: Хөдөлмөрийн хууль, ЖЭТХ хууль, CEDAW, ОУХБ зөвлөмж
- Дараагийн алхам: Эцсийн тайланг ХЭҮК-т хүлээлгэх, илтгэлд оруулах, бодлого сайжруулах
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 6-нд нийтлэгдсэн
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос албан бус секторт ажиллаж, бичил бизнес болон өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй эмэгтэйчүүдийн аж ахуй эрхлэх эрхийн төлөв байдал, тэдгээрийн үйл ажиллагаанд тулгарч буй бэрхшээл, холбогдох хууль тогтоомж, эрх зүйн орчны зохицуулалт бодит амьдралд хэр нийцэж байгааг судлах ажлын хүрээнд “Эмэгтэй удирдагч” сан, “Талын сарнай” ТББ-тай хамтран судалгаа хийсэн бөгөөд урьдчилсан тайланг танилцуулж, санал солилцох уулзалт, хэлэлцүүлгийг 2026 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалт хэлэлцүүлгийг ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул нээж, Судалгаа дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир чиглүүллээ.
Судалгааны урьдчилсан тайланг судлаач Б.Мөнгөнцэцэг, “Эмэгтэйчүүдийн аж ахуй эрхлэх эрхтэй холбоотой хууль тогтоомж, эрх зүйн зохицуулалтад хийсэн дүн шинжилгээ”-ний урьдчилсан үр дүнг судлаач Б.Энхцэцэг нар тус тус танилцууллаа. Хэлэлцүүлэгт төрийн байгууллагын төлөөлөл, бичил бизнес, өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй эмэгтэйчүүд болон холбогдох талууд нийт 30 гаруй хүн оролцож, судалгааны эхний үр дүнгийн талаар санал солилцон, цаашид анхаарах асуудлуудыг хэлэлцэв.
Албан бус секторт ажиллаж буй эмэгтэйчүүдийг үйл ажиллагаагаа албан ёсны болгоход тулгарч буй гол бэрхшээлийн нэг нь нийгмийн даатгал, татварын зохицуулалт байгааг судалгааны урьдчилсан үр дүнд дурдлаа.
Мөн бичил бизнес, өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлж, санхүүжилт авахад барьцаа хөрөнгө, үл хөдлөх хөрөнгийн шаардлага нь хүндрэл учруулж байгааг оролцогч эмэгтэйчүүд илэрхийлжээ. Орлого нь хэлбэлздэг эмэгтэйчүүдийн хувьд нийгмийн даатгалын шимтгэл төлөхөд хүндрэлтэй асуудал тулгардаг байна.
Хүний эрхийн талаас авч үзэхэд аж ахуй эрхэлж буй эмэгтэйчүүдийг нас, гадаад төрхөөр нь ялгаварлан гадуурхах, дорд үзэх хандлага бодит амьдралд гарч байгааг судалгааны явцад мөн ажигласан байна.
Судалгааны хүрээнд Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль, Нийгмийн даатгалын болон татварын холбогдох хууль тогтоомж, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенц (CEDAW), Олон улсын хөдөлмөрийн байгууллагын холбогдох зөвлөмж, олон улсын эрх зүйн баримт бичгүүдийг харьцуулан судалж, эрх зүйн зохицуулалтын уялдаа холбоонд дүн шинжилгээ хийжээ.
Энэхүү дүн шинжилгээ нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх бус, харин одоо мөрдөж буй хууль эрх зүйн зохицуулалт, тэдгээрийн хоорондын уялдаа холбоо, амьдралд нийцэж байгаа эсэхийг судалснаараа онцлог юм. Урьдчилсан дүн шинжилгээгээр бичил бизнес, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчтэй холбоотой нэр томьёо, тодорхойлолтыг хууль тогтоомжид нэг мөр болгох шаардлагатай байгааг онцоллоо. Тухайлбал, нэг хуульд бичил бизнес эрхлэгчийг тодорхойлсон шалгуур нь нөгөө хуульд өөрөөр тусгагдсан, шалгуур үзүүлэлтүүд харилцан адилгүй байгаа нь тухайн иргэдийн үйл ажиллагаа явуулах, санхүүгийн дэмжлэг, боломжид хамрагдахад хүндрэл үүсгэх нөхцөл болж байгааг судлаачид танилцуулсан юм. Хэлэлцүүлгийн үеэр бодлого, салбарын байгууллагуудын төлөөлөл судалгааны урьдчилсан үр дүнтэй холбоотой санал, зөвлөмжөө илэрхийлж, цаашид хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, албан бус секторт ажиллаж буй эмэгтэйчүүдийн аж ахуй эрхлэх эрхийг бодитой хангахад анхаарах асуудлаар байр сууриа солилцлоо.
Судалгааны баг хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг судалгаа, дүн шинжилгээний ажилдаа тусган, урьдчилсан үр дүнг сайжруулж, эцсийн тайланг ХЭҮК-т хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. ХЭҮК судалгааны үр дүн, дүн шинжилгээнд үндэслэн албан бус секторт аж ахуй эрхэлж буй эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх болон аж ахуй эрхлэх эрхийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг Комиссын ирэх оны Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд тусган, холбогдох бодлого, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр анхаарч ажиллах юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.