Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн парламентын удирдлагуудтай уулзлаа
Эх гарчигБеларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд найрамдах зөвлөл болон Төлөөлөгчдийн танхимын дарга нар бараалхлаа
Протоколын мэдээБолсон үйл явдлыг (уулзалт, айлчлал, нээлт, хурал, тайлан) мэдээлсэн. Гарчигт нь шийдвэр, мөнгөн дүн, хэрэгжих хугацаа дурдаагүй.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусь улсад төрийн айлчлал хийж байна.
- Тэрээр Беларусийн парламентын хоёр танхимын дарга нартай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлаа.
- Уулзалтын үеэр хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын харилцааг гүнзгийрүүлэхэд тохиролцлоо.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусь улсад төрийн айлчлал хийж буй
- Бүгд найрамдах зөвлөлийн дарга Наталья Ивановна Кочанова
- Төлөөлөгчдийн танхимын дарга Игорь Петрович Сергеенко
- Монгол-Беларусийн парламентын бүлгийн дарга Р.Батболд
- Беларусь-Монголын парламентын дарга С.Ф.Алейник
- Беларусийн Парламент нь Бүгд найрамдах зөвлөл (дээд) болон Төлөөлөгчдийн танхим (доод) гэсэн хоёр танхимтай
- Парламентын бүрэн эрхийн хугацаа 5 жил
- Бүгд найрамдах зөвлөл 64 гишүүнтэй (8-ыг Ерөнхийлөгч томилж, бусдыг орон нутгийн зөвлөл сонгодог)
- Төлөөлөгчдийн танхим 110 гишүүнтэй (мажоратор системээр сонгогддог)
Пи-ар, үнэлэмж
Дипломат хэллэг ашигласан, хамтын ажиллагааг өргөжүүлэх гэсэн тодорхойгүй амлалт байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 26-нд нийтлэгдсэн
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Беларусь Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд тус улсын Үндэсний Хурлын Бүгд найрамдах зөвлөлийн дарга Наталья Ивановна Кочанова болон Төлөөлөгчдийн танхимын дарга Игорь Петрович Сергеенко нар бараалхлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нөхөрлөл, харилцан итгэлцэлд суурилсан Монгол, Беларусийн найрсаг харилцааг өргөжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцолж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.
Бүгд найрамдах зөвлөлийн дарга Н.И.Кочанова, Төлөөлөгчдийн танхимын дарга И.П.Сергеенко нар хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа нотоллоо.
Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Беларусийн парламентын бүлгийн даргаар Р.Батболд, Беларусийн Парламент дахь Беларусь-Монголын парламентын даргаар С.Ф.Алейник ажилладаг.
Беларусь Улсын Үндэсний Хурал (Парламент) нь Бүгд найрамдах зөвлөл (дээд), Төлөөлөгчдийн танхим (доод) гэсэн хоёр танхимтай бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь таван жил байдаг.
Бүгд найрамдах зөвлөл нь 64 гишүүнтэй ба тэдгээрийн 8 гишүүнийг Ерөнхийлөгч томилж, 6 муж болон Минск хотын Орон нутгийн зөвлөлийн хуралдаанаар тус бүр 8 гишүүнийг сонгодог. Харин Төлөөлөгчдийн танхим нь 110 гишүүнтэй бөгөөд гишүүдийг мажоратор системээр сонгодог.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.