Асрамж, халамжийн 75 ажилтанд хүний эрхийн сургалт явууллаа
Эх гарчигАсрамж, халамжийн байгууллагын ажилтнуудад хүний эрхийн сургалт зохион байгууллаа
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Асрамж, халамжийн байгууллагын ажилтнууд болон асруулагчид
- Юу өөрчлөгдөх
- Үйлчилгээний чанар сайжрах, хүний эрхэд суурилсан хандлага төлөвшрөх
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Хүний эрхийн үндэсний комисс болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран асрамж, халамжийн 75 ажилтанд сургалт явууллаа.
- Сургалтаар хүний эрх, жендэрт суурилсан хүчирхийлэлээс сэргийлэх сэдвээр мэдээлэл өгч, дасгал ажил хийлгэсэн.
- Асруулагчдад хүний эрхэд суурилсан, ялгаварлан гадуурхалтгүй үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026.10.28-ны өдөр сургалт зохион байгуулсан
- Асрамж, халамжийн байгууллагын 75 ажилтан сургалтад хамрагдсан
- Хүний эрхийн Үндэсний Комисс болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран зохион байгуулсан
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 28-нд нийтлэгдсэн
Өнөөдөр (2026.10.28) Хүний эрхийн Үндэсний Комисс, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран асрамж, халамжийн байгууллагын 75 ажилтанд хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаандаа хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг төлөвшүүлэх зорилгоор танхим болон цахим хосолсон хүний эрхийн сургалт зохион байгууллаа.
Сургалтыг ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул, тус яамны Нийгмийн халамжийн бодлогын газрын дарга Ю.Отгонбилэг нар нээж үг хэллээ.
ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул энэ үеэр төрийн болон хувийн хэвшлийн асрамж, халамжийн байгууллагын үйл ажиллагаа асруулагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, хүн төвтэй, хүндээ ээлтэй байх ёстойг сануулж, аливаа ялгаварлан гадуурхалтгүй, хүний эрхийн мэдрэмжтэй үйл ажиллагаа явуулахад ажилтнуудын хүний эрхийн мэдлэг, ойлголт чухал болохыг онцоллоо. Мөн ХЭҮК байгуулагдсан цагаасаа эхлэн зорилтот бүлэгт анхаарал хандуулж, хяналт шалгалт явуулж, хүний эрхийн сургалт зохион байгуулан шаардлага, зөвлөмжийг тухай бүр хүргүүлж зорилтот бүлгийн эрхийг нэн тэргүүнд авч үзэж ирснийг хэллээ. Энэ сургалт нь хүний эрхийн мэдлэг, ойлголт бэхжүүлэхийн зэрэгцээ өдөр тутмын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх зорилготойг оролцогчдод сануулж сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын газрын дарга Ю.Отгонбилэг нээлтийн үгэндээ асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлэх явцад хүний эрхийг хангах, хамгаалах, хүний эрхэд суурилсан хандлагыг хэвшүүлэхийн ач холбогдлыг онцолж, яамнаас асрамж, халамжийн байгууллага руу чиглэсэн үйл ажиллагаа, шинээр батлагдах хууль тогтоомжийн талаар мэдээлэл өглөө.
“Хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээ” сэдвийн хүрээнд хүний эрхийн ойлголт, ангилал, зарчим, төрийн үүрэг болон төрийн үйлчилгээний талаар мэдээлэл өгч, хүний эрхэд суурилсан хандлагыг практикт хэрэгжүүлэх дасгал ажил зохион байгуулав. Мөн “Зорилтот бүлгийн эрх” сэдвээр зорилтот бүлгийг тодорхойлох, тэдний эрхийг хангах явцад анхаарах асуудлуудыг хэлэлцэж, “Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд жендэрийн ойлголт, асруулагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үйл ажиллагааг хэрхэн явуулах талаар оролцооны аргад суурилсан сургалт зохион байгуулав.
Сургалтыг ХЭҮК-ын Хүний эрхийн боловсролын хэлтсийн референт О.Тодбулаг, ахлах референт Э.Мөнхзул болон Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа нар удирдан явууллаа.
Энэ үеэр оролцогчид салбарын тулгамдсан асуудал, хүндрэл бэрхшээлийн талаар харилцан санал солилцож, эдгээр асуудлыг шийдвэрлэхэд төрийн бодлого, төсвийн хуваарилалт, ажилтнуудын хандлага, хүний эрхийн мэдрэмж чухал гэдэгт санал нэгдлээ.
Асрамж, халамжийн байгууллагын ажилтнуудын хүний эрхийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх нь үйлчилгээ авч буй иргэдийн эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ялгаварлан гадуурхалтаас ангид, аюулгүй орчин бүрдүүлэх, хүний эрхэд нийцсэн үйлчилгээний чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.