ХЭҮК-ын 25 жилийн ойн хүрээнд ASEM-ын хүний эрхийн семинар болж байна
Эх гарчигASEM-ын хүний эрхийн асуудлаарх 24 дэх албан бус семинарын хүрээнд хиймэл оюун, уур амьсгалын өөрчлөлтийг хүний эрхтэй холбон хэлэлцэж байна
AI хураангуйGoogle Gemini · gemini-3.1-flash-lite
- Монгол Улсын 25 жилийн ойн хүрээнд ASEM-ын хүний эрхийн асуудлаарх 24 дэх албан бус семинарыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
- Хэлэлцүүлгээр хиймэл оюун ухаан, уур амьсгалын өөрчлөлт зэрэг шинэ сорилтуудад хүний эрхийн байгууллагууд хэрхэн хариу арга хэмжээ авах талаар санал солилцлоо.
- Семинар 2026 оны 10 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд үргэлжилж, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байна.
Нэр томьёо
ХЭҮК
Хүний эрхийн үндэсний комисс: хүний эрхийн зөрчлийн гомдол хүлээн авч, хянадаг.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- ASEM-ын хүний эрхийн асуудлаарх 24 дэх албан бус семинар 2026 оны 10 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд болж байна
- Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсаны 25 жилийн ой 2026 онд тохиож байна
- Монгол Улс 2016 онд ASEM-ын дээд хэмжээний 11 дэх уулзалтыг зохион байгуулсан
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй. Мэдээлэл нь олон улсын семинарын үйл ажиллагааны тайлангийн шинжтэй байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 13-нд нийтлэгдсэн
Семинарын эхний өдөр “Хүний эрхийн үндэсний байгууллагуудад тулгарч буй шинэ сорилтууд: Хиймэл оюунаас уур амьсгалын өөрчлөлт рүү” сэдэвт панел хэлэлцүүлгийг ХЭҮК хариуцан зохион байгуулж байна.
Тус хэлэлцүүлгээр хиймэл оюун, уур амьсгалын өөрчлөлт, бизнес ба хүний эрх зэрэг шинээр тулгарч буй асуудалд хүний эрхийн үндэсний байгууллагууд хэрхэн үр дүнтэй хариу арга хэмжээ авах, тэдгээрийн бүрэн эрх, үйл ажиллагааны арга барил, институцийн баталгааг хэрхэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.
Панел хэлэлцүүлгийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, доктор, дэд профессор Б.Энхболд чиглүүлэв. Хэлэлцүүлэгт ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Ази, Номхон далайн Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын чуулганы Гүйцэтгэх захирал Туй Доан-Смит, Данийн Хүний эрхийн институтын хүндэт ахлах судлаач Ханс-Отто Сано, Хүний эрхийн үндэсний байгууллагуудын дэлхийн холбооны (GANHRI) хүний эрх хариуцсан ахлах мэргэжилтэн Каролина Криттин нар оролцлоо.
Түүнчлэн Парисын зарчимд нийцсэн хараат бус байдлыг хангах, хүний эрхийн үндэсний байгууллагуудын чиг үүргийг хамгаалах, бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаа, сүлжээний оролцоогоор дамжуулан чадавх, нөөцийн хэрэгцээг нөхөх боломжийг онцлон авч үзлээ.
Ази-Европын хүний эрхийн асуудлаарх 24 дэх албан бус семинар 2026 оны 10 дугаар сарын 12–14-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд хүний эрхийн үндэсний байгууллагуудын үүрэг, оролцоог бэхжүүлэх, үндэсний, бүс нутгийн болон дэлхийн түвшинд тулгамдаж буй асуудлаар харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна.
Дашрамд дурдахад Монгол Улс 2016 онд ASEM-ын дээд хэмжээний 11 дэх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байсан бол энэ удаа ASEM-ын хүрээнд хүний эрхийн асуудлыг тусгайлан хэлэлцдэг олон улсын семинарыг хүлээн авч байна. ASEM нь Ази, Европын орнуудын улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын асуудлаарх яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой засгийн газар хоорондын форум юм.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсаны 25 жилийн ой 2026 онд тохиож байгаатай холбогдуулан АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх 24 дэх удаагийн албан бус семинарыг (ASEMHR24) Монгол Улсад зохион байгуулах санаачилгыг гаргасан. Уг санаачилгыг ASEM-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус семинарын Удирдах хороо болон Ази, Европын сан (ASEF) дэмжсэн.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.