Арвайхээр цэргийн хүрээний ахлагчид спортын тэмцээнд өрсөлдлөө
Эх гарчигАрвайхээр цэргийн хүрээний ахлагч нар тэмдэглэлт өдрийг угтан спортоор өрсөлдлөө
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Арвайхээр цэргийн хүрээний ахлагчид "Ахлагчийн албаны өдөр"-ийг угтан спортын тэмцээн зохион байгуулжээ.
- Сагсан бөмбөг, волейбол, буухиа, модон барилдаан гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдсөн байна.
- Онцгой байдлын газрын баг багийн нийлбэр дүнгээр дэд байр эзэлж, цомын эзэн боллоо.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 11-р сарын 9: Ахлагчийн албаны өдөр
- Арвайхээр цэргийн хүрээ
- Тэмцээний төрлүүд: сагсан бөмбөг, волейбол, буухиа, модон барилдаан
- Онцгой байдлын газар
Пи-ар, үнэлэмж
Тэмцээний үр дүнг дүгнэхдээ "авхаалж самбаа", "нэр хүндийг өндөрт өргөсөн" гэх мэт хэтрүүлсэн магтаалчилсан хэллэгүүд ашигласан байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 8-нд нийтлэгдсэн
Энэ сарын 09-ний өдөр тохиох “Ахлагчийн албаны өдөр”-ийг угтан Арвайхээр цэргийн хүрээний төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын Ахлагчийн зөвлөлөөс спортын цогцолбор тэмцээнийг санаачлан зохион байгууллаа.Тус тэмцээн нь ахлагч бүрэлдэхүүний бие бялдрын хөгжил, спортын ур чадварыг дээшлүүлэх, хамт олны эв нэгдэл, нөхөрсөг харилцааг бэхжүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой бөгөөд сагсан бөмбөг, волейбол, буухиа, модон барилдаан гэсэн дөрвөн төрлөөр амжилттай зохион байгуулагдав.Тэмцээнд Онцгой байдлын газрын баг тамирчид авхаалж самбаа, ур чадвар, багийн нэгдмэл ажиллагаагаа харуулан амжилттай оролцож, дараах амжилтыг үзүүллээ.🏆 Багийн амжилт: * 🥇 Сагсан бөмбөгийн төрөлд – Тэргүүн байр * 🥇 Волейболын төрөлд – Тэргүүн байр Модон барилдааны эмэгтэй төрөлд: * 🥉 65–70 кг-ын жинд, ахлах ахлагч Э.Туул – Гутгаар байр * 🥈 60–65 кг-ын жинд, ахлах ахлагч З.Гандолгор – Дэд байр * 🥉 55–60 кг-ын жинд, энгийн Б.Азжаргал – Гутгаар байр 🏆🏆Мөн багийн нийлбэр дүнгээр Дэд байр эзэлж, тэмцээний шилжин явах цомын эзэн боллоо.Энэхүү амжилт нь алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилт, сахилга зохион байгуулалт, хамтын ажиллагаа, багийн нэгдмэл байдлын илэрхийлэл юм.Тэмцээнд амжилттай оролцож, байгууллагынхаа нэр хүндийг өндөрт өргөсөн баг тамирчдадаа баяр хүргэж, цаашдын ажил үйлс, спортын замналд нь өндөр амжилт хүсэн ерөөе!
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.