Зуунмод хотод 320 суудалтай сургууль, 150 ортой дотуур байр баригдаж байна
Эх гарчигЗуунмод хотын хүүхдүүд энхаус буюу эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг дотуур байранд амьдрах боломжтой болно
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Зуунмод хотын сурагчид, алслагдсан сумуудаас ирж суралцдаг хүүхдүүд
- Юу өөрчлөгдөх
- Сургуулийн хүчин чадал нэмэгдэж, дотуур байрны нөхцөл сайжрах
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Төв аймгийн Зуунмод хотод 320 суудалтай сургуулийн өргөтгөл 90 хувь, 150 ортой дотуур байр 40 хувь явцад байна.
- Энэ төслүүд дуусахад алслагдсан сумуудаас ирж суралцдаг хүүхдүүд ЭНХАУС стандарттай дотуур байранд амьдрах боломжтой болно.
- Боловсролын сайд Л.Энх-Амгалан барилгын явцтай газар дээр нь танилцжээ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Зуунмод хотод 320 суудалтай 5 дугаар сургуулийн өргөтгөл баригдаж байна
- Сургуулийн өргөтгөлийн барилгын ажил 90 хувь гүйцэтгэгдсэн
- Зуунмод хотод 150 ортой дотуур байр баригдаж байна
- Дотуур байрын барилгын ажил 40 хувь гүйцэтгэгдсэн
- Дотуур байр нь ЭНХАУС (эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг) стандарттай байна
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 10-нд нийтлэгдсэн
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Төв аймгийн Зуунмод хотод ажиллах үеэр сургуулийн өргөтгөл болон дотуур байрны барилгын ажлын явцтай газар дээр нь танилцаж, хэрэгжилтэд тулгамдаж буй асуудал, цаашдын ажлын төлөвлөгөөний талаар холбогдох албаныхнаас мэдээлэл авлаа.Айл өрх олноор төвлөрөн суурьшиж, хүн амын өсөлт нэмэгдэж буй Зуунмод хотод боловсролын үйлчилгээний хүртээмж, сургалтын орчны чанарыг сайжруулах зорилгоор хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тэдгээрийн нэг нь 320 суудалтай 5 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга юм.Тус барилгын ажил өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Үндсэн хийц бүтээцийн ажил бүрэн дуусаж, гадна фасад, дээвэр болон дотор заслын ажлууд хийгдэж байгаа бөгөөд ашиглалтад оруулах бэлтгэл хангах шатандаа шилжжээ. Өргөтгөл ашиглалтад орсноор сургуулийн хүчин чадал нэмэгдэж, сурагчдын суралцах орчин сайжрахын зэрэгцээ анги дүүргэлтийн ачаалал буурах ач холбогдолтой.Мөн Зуунмод хотод баригдаж буй 150 ортой дотуур байрны барилгын ажлын явцтай танилцлаа. Төслийн гүйцэтгэл 40 хувьд хүрсэн. Барилгын үндсэн каркас угсрагдаж дууссан, дотор өргийн ажил үргэлжилж байна. Энэхүү дотуур байр ашиглалтад орсноор алслагдсан баг, суурин болон хөрш сумдаас ирж суралцдаг хүүхдүүд ЭНХАУС буюу эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг дотуур байранд суралцах нөхцөл бүрдэх юм.Боловсролын салбарт хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын төслүүд нь хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлэх, хүртээмжтэй, аюулгүй, эрүүл сургалтын орчныг бий болгох, орон нутгийн боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэж байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.