1500 сурагч мэргэжил сонгох өдөрлөгт оролцлоо
Эх гарчиг“Ур чадвар – миний ирээдүй” өдөрлөгт 1500 гаруй сурагч оролцож, мэргэжлийн боловсрол, ур чадварын ертөнцтэй танилцлаа
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Сурагчид, залуучууд
- Юу өөрчлөгдөх
- Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар мэдээлэл авч, мэргэжил сонгох боломжтой болсон
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- 1500 гаруй сурагч мэргэжлийн боловсрол, ур чадварын өдөрлөгт оролцлоо.
- Суралцагчид мэргэжил сонгох зөвлөгөө авч, аж ахуйн нэгжүүдтэй уулзсан.
- Арга хэмжээг GIZ, Боловсролын яам хамтран зохион байгуулжээ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 11 дүгээр сарын 7
- 1500 гаруй суралцагч
- 191 суралцагч ганцаарчилсан зөвлөгөө авсан
- 860 суралцагч бүлгийн зөвлөгөө авсан
- 60 гаруй аж ахуйн нэгж
- Боловсролын яам
- Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)
- ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)
- Австралийн Гадаад хэрэг, худалдааны яам (DFAT)
- Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт – II (cTVET II) төсөл
Пи-ар, үнэлэмж
Текстэд 'амжилттай зохион байгуулагдлаа', 'үр өгөөжтэй арга хэмжээ боллоо', 'урам зориг өгсөн' гэх мэт сурталчилгааны шинжтэй магтаал ашигласан байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 10-нд нийтлэгдсэн
Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын үнэ цэн, ирээдүйн мэргэжил, ур чадвар, хосмог сургалтын боломжийг хүүхэд, залуучууд болон аж ахуйн нэгжүүдэд таниулах зорилготой “Ур чадвар – Миний ирээдүй” өдөрлөг 2026 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар зочид буудлын их танхимд амжилттай зохион байгуулагдлаа.Өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд ХБНГУ-ын Элчин сайдын яам, Австралийн Элчин сайдын яам, Боловсролын яам болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын удирдлагууд мэндчилгээ дэвшүүлж, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын хөгжилд олон талын оролцоо, хамтын ажиллагаа чухал болохыг онцоллоо.Өдөрлөгийн хүрээнд мэргэжлийн боловсрол, сургалтын зургаан салбарын ур чадварын өртөөнүүд ажиллаж, ерөнхий боловсролын сургуулийн 1500 гаруй суралцагч төрөл бүрийн мэргэжил, ур чадварыг биечлэн туршиж, мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоо, цаашид суралцах болон ажиллах боломжийн талаар мэдээлэл авч, ажил олгогчидтой уулзлаа.Мөн суралцагчдын ирээдүйн мэргэжлээ сонгох шийдвэрт дэмжлэг үзүүлэх зорилгоор ажил мэргэжлийн чиг баримжааны ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөөг зохион байгуулсан бөгөөд нийт 191 суралцагч ганцаарчилсан, 860 суралцагч бүлгийн зөвлөгөөнд хамрагдав.Түүнчлэн 60 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл хосмог сургалтын тогтолцоо, түүний хэрэгжилт, үр өгөөжийн талаар мэдээлэл авах зөвлөгөөнд оролцож, туршлага солилцлоо. Энэхүү өдөрлөгийн нээлтийн үеэр “Хосмог сургалтын үр өгөөж” сэдэвт панел хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, боловсролын байгууллага болон ажил олгогчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх боломж, шийдлүүдийг хэлэлцсэн юм.Ийнхүү “Ур чадвар – Миний ирээдүй” өдөрлөг нь мэргэжил сонголтын талаарх мэдээллийг бодит туршлагаар баяжуулж, суралцагчид, боловсролын байгууллага, ажил олгогчдыг нэг дор холбосон үр өгөөжтэй арга хэмжээ боллоо. Бүтэн өдрийн турш ур чадвар, шинэ мэдлэг, бүтээлч оролдлогоор дүүрэн өрнөсөн тус өдөрлөг нь залуу үеийнхэнд өөрийн авьяас, сонирхлыг нээж, ирээдүйн мэргэжлээ илүү итгэлтэйгээр сонгох урам зориг өгсөн. Ур чадвар бол ирээдүйн боломж. Харин зөв сонголт тэр боломжийн эхлэл юм.Тус өдөрлөгийг ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны захиалгаар, Австралийн Гадаад хэрэг, худалдааны яам (DFAT)-ны хамтран санхүүжилттэйгээр Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн, Монгол Улсын Боловсролын яамтай хамтран хэрэгжүүлж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт – II” (cTVET II) төслийн хүрээнд зохион байгуулав.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.