Төрийн 25 байгууллагыг хааж 30 тэрбум төгрөг хэмнэнэ
Эх гарчигЗасгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны есдүгээр сарын 9-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Төрийн өмчит үйлдвэрийн газрын ажилтнууд болон архаг өвчтэй иргэд
- Юу өөрчлөгдөх
- Зарим байгууллагууд татан буулгагдаж орон тоо цомхотгох, харин архаг өвчтэй иргэдийн эмийн зардлын дарамт буурна.
- Хэзээнээс
- 2027 оны 1-р сарын 1-нээс
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Төрийн 25 үйлдвэрийн газрыг татан буулгаж, нэгтгэснээр 30 тэрбум төгрөг хэмнэнэ.
- 2027 оноос эхлэн төрийн өмчит компанийн засаглалын шинэ хууль хэрэгжинэ.
- "Эрүүл мэндийг дэмжих жил-2027"-ийн хүрээнд архаг өвчтэй иргэдийн эмийн зардлыг бууруулах төлөвлөгөө баталлаа.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 153.1тэрбум төгрөг👤 ≈ 44 700₮ / хүн
2025 оны тайлангаар 65 төрийн өмчит үйлдвэрийн газрын 39 нь төсвөөс нийт 153.1 тэрбум төгрөгийн татаас авч байна
- 73.2тэрбум төгрөг👤 ≈ 21 400₮ / хүн
Нэгтгэх, татан буулгах арга хэмжээнд хамрагдсан 25 байгууллага 2025 онд 2,162 ажилтантай, 73.2 тэрбум төгрөгийн цалингийн сантай байсан
- 30тэрбум төгрөг👤 ≈ 8 800₮ / хүн
Цалин болон урсгал зардлаас 30 тэрбум төгрөг хэмнэнэ
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотгож, 25 байгууллагыг төсвөөс гаргасан
- Цалин болон урсгал зардлаас 30 тэрбум төгрөг хэмнэнэ
- Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль 2027 оны 1-р сарын 1-нээс хэрэгжинэ
- Нэгтгэх, татан буулгах арга хэмжээнд хамрагдсан 25 байгууллага 2025 онд 2,162 ажилтантай, 73.2 тэрбум төгрөгийн цалингийн сантай байсан
- 2025 оны тайлангаар 65 төрийн өмчит үйлдвэрийн газрын 39 нь төсвөөс нийт 153.1 тэрбум төгрөгийн татаас авч байна
- Хөнгөлөлттэй эм хэрэглэдэг 873 мянган иргэний 584 мянга (67%) нь даралт, чихрийн шижингийн эм хэрэглэдэг
Пи-ар, үнэлэмж
Төсвийн ачаалал буурна, үр ашиг нэмэгдэнэ гэх мэт ирээдүйн эерэг хүлээлтийг тодотгосон байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 9-р сарын 9-нд нийтлэгдсэн
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны есдүгээр сарын 9-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах, татан буулгах Засгийн газрын тогтоол батлагдлаа
"Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдсанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль хэрэгжиж эхэллээ. Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотгож, 25 байгууллагыг төсвөөс гаргалаа. 108-324 орон тоог оновчилж, цалин бусад урсгал зардлаас 30 тэрбум төгрөг хэмнэнэ” гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ.
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийг 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөхтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд төрийн өмчийн компани болгон өөрчлөн байгуулах төрийн өмчит үйлдвэрийн газрын жагсаалт, төрийн өмчит нийтийн үйлчилгээний байгууллага болгон өөрчлөн байгуулах төрийн өмчит үйлдвэрийн газрын жагсаалт, татан буулгах төрийн өмчит үйлдвэрийн газрын жагсаалтыг Засгийн газрын тогтоолын хавсралтаар тус тус батлав.
Тогтоолын төсөлд тусгагдсанаар нэгтгэх, татан буулгах арга хэмжээнд төрийн өмчит үйлдвэрийн 25 газар хамрагдаж байна. 2025 оны байдлаар эдгээр байгууллага нийт 2,162 ажилтантай, 73.2 тэрбум төгрөгийн жилийн цалингийн сантай ажиллажээ.
Урьдчилсан тооцооллоор удирдлага, захиргаа, үйлчилгээний давхардсан чиг үүргийг нэгтгэн, бүтэц, орон тоог оновчтой болгоно. Байгууллагуудын байр ашиглалт, тээврийн үйлчилгээ, бичиг хэрэг, худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологи болон бусад захиргаа, үйлчилгээний чиг үүргийг төвлөрүүлснээр урсгал зардлыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлнэ.
Цаашид улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг авдаг байгууллагуудын бүтэц, үйл ажиллагааг оновчтой болгосноор үр ашиг нэмэгдэж, төсвийн ачаалал үе шаттай буурна үзэж байна.
2025 тайлангаас үзвэл төрийн өмчит үйлдвэрийн 65 газар 7,030 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр 65 газрын 26 нь үйл ажиллагааныхаа орлогоор зардлаа бүрэн санхүүжүүлдэг бол 39 нь улсын төсвөөс нийт 153.1 тэрбум төгрөгийн татаас авч байна.
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна
“Эрүүл мэндийг дэмжих жил-2027”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт, төлөвлөгөөнд туссан салбар дундын арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Төлөвлөгөөнд дөрвөн зорилтын хүрээнд 18 арга хэмжээ тусган баталж, иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, өрхийн болон төрийн эрүүл мэндийн зардлыг бууруулах, өвчлөлийн хүндрэлээс сэргийлэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэжээ.
Өнөөдөр хөнгөлөлттэй эм хэрэглэж байгаа 873 мянган иргэний 584 мянга буюу 67 орчим хувь нь артерийн даралт, цус бүлэгнэлтийн эсрэг эм болон чихрийн шижингийн эм хэрэглэж байна. Эмчилгээг тогтмол үргэлжлүүлэх боломжгүйгээс өвчин хүндрэх нь иргэдийн эрүүл мэндэд төдийгүй эрүүл мэндийн салбарын зардалд шууд нөлөөлж байна. Иймд нэгдүгээрт, архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлэх, эмийн зардлын дарамтыг бууруулахад онцгой анхаарна.
Хоёрдугаарт, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх арга хэмжээг төлөвлөгөөнд тусгажээ.
Гуравдугаарт, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үр дүнг нэмэгдүүлж, илэрсэн эрсдэл, өвчлөлийг эмчилгээ болон эмчийн хяналттай заавал холбох тогтолцоог бэхжүүлнэ.
Дөрөвдүгээрт, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, эрүүл мэндийн ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, тасралтгүй хөгжлийг дэмжинэ.
“Эрүүл мэндийг дэмжих жил”-ийг нэг жилийн кампанит ажил бус, иргэдийн эрүүл мэндийн үр дүнг сайжруулах, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, салбарын нөөцийг илүү үр ашигтай ашиглах өөрчлөлтийг эрчимжүүлэх жил болгон хэрэгжүүлэхээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар онцолж байна.
Товч мэдээ
· Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн болон Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн зээлийн гэрээний төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.
· Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төсөл-2 дахь нэмэлт санхүүжилт” болон “Аймгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурахаар болов.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.