Буцалтгүй тусламжийн төслүүдийг 30 хоногийн дотор цахимд бүртгэх боллоо
Эх гарчигЗарим буцалтгүй тусламжийн төсөл, арга хэмжээний тухай
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Засгийн газар буцалтгүй тусламжаар хэрэгжсэн төслүүдийг цахим системд бүртгэхийг албан тушаалтнуудад тууштай шаардлаа.
- Шинэ төслүүдийг гэрээ байгуулснаас хойш 30 хоногийн дотор бүртгэх ёстой боллоо.
- Төрийн өмч болсон эд хөрөнгийг хуулийн дагуу бүртгэх ажлыг хариуцсан байгууллагууд хариуцна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Засгийн газрын 2026 оны 11-р сарын 04-ний өдрийн 434 дугаар тогтоол
- 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор цахим системд бүртгэх хугацаа
- Шинэ төслүүдийг гэрээ байгуулснаас хойш 30 хоногийн дотор бүртгэх шаардлага
- Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.53 дахь заалт
- Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 11-нд нийтлэгдсэн
Батлагдсан байгууллага: Засгийн газрын тогтоол
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 434
Улаанбаатар хот
ЗАРИМ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 3, 7 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.7 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.53 дахь заалтад зааснаас бусад буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжсэн болон хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээг төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим системд 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүртгэж, цаашид хэрэгжилтийг хагас жил тутамд шинэчлэн тайлагнаж, мэдээллийн нэгдсэн санд баталгаажуулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудад, мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангахыг Сангийн сайд З.Мэндсайханд тус тус үүрэг болгосугай.
2.Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.53 дахь заалтад зааснаас бусад буцалтгүй тусламжийн төсөл, арга хэмжээний хүрээнд бий болж, тусламжийн гэрээ, хэлэлцээр, эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу төрийн болон орон нутгийн өмчид шилжсэн эд хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу бүртгэх ажлыг эрх хэмжээнийхээ хүрээнд зохион байгуулахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т тус тус үүрэг болгосугай.
3.Шинээр хэрэгжүүлэх буцалтгүй тусламжийн төсөл, арга хэмжээг тусламжийн гэрээ, хэлэлцээр байгуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим системд бүртгэж байхыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудад тус тус үүрэг болгосугай.
4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг жил бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж ажиллахыг Сангийн сайд З.Мэндсайханд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.