Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших бүртгэл 11-р сарын 23-нд дуусна
Эх гарчигЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн болох сонирхолтой иргэд
- Юу өөрчлөгдөх
- Нэр дэвших хүсэлтээ албан ёсоор бүртгүүлэх боломжтой боллоо.
- Хэзээнээс
- 2026 оны 11 дүгээр сарын 23-ны 10.00 цаг хүртэл
- Юу хийх
- Шаардлагатай 8 төрлийн баримт бичгийг бүрдүүлэн Эдийн засгийн байнгын хороонд ирүүлэх
AI хураангуйGoogle Gemini · gemini-3.1-flash-lite
- Улсын Их Хурлын Эдийн засгийн Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж эхэллээ.
- Нэр дэвших хүсэлтийг 2026 оны 11 дүгээр сарын 11-нээс 11 дүгээр сарын 23-ны 10.00 цаг хүртэл хүлээн авна.
- Сонирхсон иргэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн Төрийн ордонд ирүүлэх шаардлагатай.
Нэр томьёо
Байнгын хороо
Нэг салбарын асуудлыг (төсөв, хууль зүй гэх мэт) нэгдсэн хуралдаанаас өмнө хэлэлцдэг УИХ-ын гишүүдийн хороо.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг
- Бүртгэлийн хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 11-нээс 2026 оны 11 дүгээр сарын 23-ны 10.00 цаг хүртэл
- Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 03 дугаар тогтоол
- Холбоо барих утас: 51-261541
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 11-нд нийтлэгдсэн
Ангилал: Байнгын хороо
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт “...Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооноос нэр дэвшүүлсэн тус бүр 1 гишүүн орон тооны, бусад дөрвөн гишүүн нь орон тооны бус байна …” гэж заасны дагуу 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолыг баталлаа.
Тогтоол батлагдсантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн бүртгэж эхэллээ. Бүртгэлийг 2026 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10.00 цаг хүртэл явуулна.
Нэр дэвших хүсэлтээ Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан маягтын дагуу бөглөн дараах баримт бичгийг хавсарган Эдийн засгийн байнгын хороонд ирүүлнэ үү. Үүнд:
1.Төрийн албан хаагчийн анкет;
2.Эрх бүхий байгууллагаас нэр дэвшүүлсэн албан бичиг, шийдвэр;
3.Иргэний үнэмлэхийн хуулбар;
4.Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг;
5.Боловсролын зэргийн дипломын хуулбар;
6.Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг;
7.Энэхүү загварт заасан баримт бичиг;
8.Холбогдох бусад баримт
Бүртгэлийн талаар лавлах утас: 51-261541, шуудангийн хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай, 14201, Төрийн ордон, Эдийн засгийн байнгын хороо, 276 тоот, цахим шуудан: shijirmunkh@parliament.mn хаягаар холбогдох боломжтой гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.