Залуучууд хууль боловсруулж турших 'Залуучуудын парламент' хөтөлбөр хэрэгжэнэ
Эх гарчиг“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Залуучууд
- Юу өөрчлөгдөх
- Парламентын үйл ажиллагаанд оролцож, хууль боловсруулах туршлага хуримтлуулах боломж бүрдэнэ.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- УИХ-ны Тамгын газар НҮБ-ын байгууллагууд болон БНСУ-ын КОЙКA-тай хамтран “Залуучуудын парламент” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
- Залуучууд боловсруулах, мэтгэлцэх зэрэг парламентын үйл ажиллагааг бодитоор туршиж үзэх юм.
- Хөтөлбөрийг Австралийн туршлагад үндэслэн, залуучуудын оролцоог дэмжих шинэ хуулийн төсөлтэй уялдуулан хэрэгжүүлнэ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Зохион байгуулагчид: УИХ-ны Тамгын газар, UNFPA, KOICA, UNDP
- Уулзалтын огноо: 2026.11.11
- Туршлага судалсан улс: Австрали (Олон Улсын Парламентын Холбооны 153 дугаар Ассамблей)
- Уялдах хөтөлбөр: 2021 оноос хэрэгжиж буй Парламентын боловсрол хөтөлбөр
- Хэлэлцүүлж болох хууль: Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих тухай хуулийн төсөл
Пи-ар, үнэлэмж
Хөтөлбөрийг 'дараагийн шинэ жишиг болно' гэх итгэлтэй байдлаар тодорхойлсон нь хэсэгчлэн пи-ар шинжтэй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 11-нд нийтлэгдсэн
Ангилал: Албан мэдээ
Улсын Их Хурлын Тамгын газраас Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сан (UNFPA), Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКA), НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (UNDP)-тэй хамтран “Залуучуудын парламент” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна.
Улсын Их Хурлын даргын ивээл дор хэрэгжүүлэх тус хөтөлбөрийг зохион байгуулагч, хамтран ажиллагч талуудын уулзалтыг өнөөдөр (2026.11.11) Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан удирдан хийлээ. Өнгөрөгч 10 дугаар сард болсон Олон Улсын Парламентын Холбооны 153 дугаар Ассамблейн Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн ээлжит хуралдааны үеэр Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимаас хэрэгжүүлсэн “Үндэсний залуучуудын парламент” хөтөлбөрийн туршлагыг судалсан талаар тэрбээр танилцуулж, бидний хэрэгжүүлэх хөтөлбөр дараагийн шинэ жишиг болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Хөтөлбөрийг 2021 оноос хэрэгжүүлж буй Парламентын боловсрол хөтөлбөртэй уялдуулж, оролцоонд суурилан, төлөөллийн зарчмыг хангаж, үр дүнд чиглүүлэн явуулахаар төлөвлөж буй юм. Хөтөлбөрт оролцогчид хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, мэтгэлцэх, санал хураах зэрэг үйл явцыг өөрсдөө бие даан хэрэгжүүлж, туршиж үзэх юм.
Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын холбогдох нэгжүүдийн төлөөлөл, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож, хөтөлбөрийн төлөвлөгөө, хэрэгжүүлэх арга, үе шат, агуулга, зорилго, хүрэх үр дүнгийн талаар санал солилцлоо. Хөтөлбөрийн сэдэв, агуулгыг оролцогчдын саналд тулгуурлан төлөвлөх, сонгон шалгаруулалтыг хийхдээ олон нийт, үе тэнгийн залуучуудын төлөөллийг хангах, мөн жендэрийн тэгш байдал, улс төрийн намын харьяаллыг оновчтой бүрдүүлэх, ахмад болон залуу үеийнхны залгамж холбоог бэхжүүлэх, онцлог, шинэлэг байдлаар зохион байгуулах зэрэг бүтээлч саналыг Улсын Их Хурлын даргын зөвлөх Я.Энхбаатар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Б.Амарбал, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн менежер Э.Эрдэнэчимэг, “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллагын тэргүүн Т.Амарзаяа, судлаач Т.Баярмаа нар дэвшүүлсэн юм. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны мэргэжилтэн Э.Хулан хөтөлбөрийг үр дүнд чиглүүлэх үүднээс шинээр боловсруулж буй Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих тухай хуулийн төслийг залуу парламентчдаар хэлэлцүүлж, шинэ концепц гаргаж болох юм гэсэн санал хэлж байлаа.
Залуучуудад парламентат ёс, ардчилал, хууль тогтоох үйл ажиллагааны мөн чанар, зарчим, ёс журмыг таниулж, тэдний иргэний ухамсар, улс төрийн соёл, шийдвэр гаргах ур чадварыг хөгжүүлэх зорилготой тус хөтөлбөр нь богино хугацааны төсөл бус, улс орны хөгжлийг дэмжих тогтвортой оролцооны механизм, институцийн өв болж төлөвших учиртайг Ерөнхий нарийн бичгийн дарга онцгойлон тэмдэглэж, үр дүнтэй, нягт хамтран ажиллахыг зөвлөлөө гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.