Гаалийн төлбөр цахимаар: Финтек компанид урилга гарлаа
Эх гарчигУРИЛГА: Гаалийн төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тухай
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Финтек компани, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгчид
- Юу өөрчлөгдөх
- Гаалийн төлбөр тооцооны цахим системд интеграци хийх боломж нээгдэнэ
- Хэзээнээс
- 2026 оны 11 дүгээр сарын 04-ны өмнө санал ирүүлнэ
- Юу хийх
- Шаардлага хангасан компани санал хүргүүлэх
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Гаалийн ерөнхий газар гаалийн төлбөр тооцоог цахимаар хийх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох урилга гаргалаа.
- Финтек компани, банкнаас Монголбанкны зөвшөөрөлтэй, 2 жилийн туршлагатай байгууллага оролцох боломжтой.
- Санал ирүүлэх эцсийн хугацаа 2026 оны 11 дүгээр сарын 4-ний өмнө байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Гаалийн ерөнхий газар цахим төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгч сонгож байна
- Оролцох байгууллага 2 жилээс доошгүй туршлагатай байх ёстой
- Монголбанкны төлбөрийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл шаардлагатай
- Системийн ажиллагааны түвшин жилийн 99.9%-иас доошгүй байх шаардлага тавьсан
- Санал ирүүлэх эцсийн хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 04-ний өмнө
- Холбоо барих хүн: Б.Энх-Амгалан (Гаалийн улсын байцаагч)
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 26-нд нийтлэгдсэн
Зорилго
Монгол Улсын Гаалийн ерөнхий газар нь гаалийн үйлчилгээний төлбөр тооцоог иргэн, аж ахуйн нэгжид хурдан, найдвартай, цахим хэлбэрээр хүргэх зорилгоор цахим төлбөр тооцоо (гар утас, апп, интернет ашигласан)-ны үйлчилгээ үзүүлэгчтэй хамтран ажиллах хүсэлтэй байна. Энэхүү урилгад Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, шаардлага хангасан бүх төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгч, финтек компаниуд оролцох боломжтой.
Үйлчилгээний хүрээ
Сонгогдсон үйлчилгээ үзүүлэгч нь дор дурдсан үйлчилгээг хэрэгжүүлнэ.
• Гаалийн албан татвар, хураамж, торгууль болон бусад бүх төрлийн төлбөрийг цахимаар гүйцэтгэхэд интеграцийн үйлчилгээ үзүүлэх.
• Гаалийн ерөнхий газрын систем болон гаалийн үйлчилгээний цахим платформуудтай стандарт API-аар интеграци хийх.
• Төлбөрийн баталгаажилтыг бодит цагийн горимд Гаалийн ерөнхий газрын систем болон гаалийн үйлчилгээний цахим платформуудад дамжуулах.
• Гүйлгээний тулгалт, тайлан, лавлагааг тогтмол, найдвартай гаргах.
Техникийн шаардлага болон туршлага
• Төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлсэн 2 жилээс доошгүй туршлагатай байх ба цахим төлбөр хүлээн авах бэлэн шийдэлтэй байх.
• Төлбөр тооцооны тоо нэмэгдэхэд шаардлага хангах (өндөр ачааллын) дэд бүтэц, нууцлал аюулгүй байдал, архитектурын шийдэлтэй байх.
• Тасралтгүй ажиллагааны түвшин нь жилийн 99.9 %-иас доошгүй байх.
• Төрийн байгууллагын үйлчилгээний төлбөр тооцоонд интеграци хийж, ажиллуулсан туршлагатай болон бэлэн шийдэлтэй байх.
• Нууцлал аюулгүй байдал, нэвтрэлтийн хяналт, гүйлгээний бүртгэл (лог), үндсэн болон нөөц дата төвүүдийн шаардлага хангасан болон Бизнесийн тасралтгүй ажиллагааны төлөвлөгөөтэй байх.
• Монголбанкны төлбөрийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл.
• Хувийн мэдээллийн тухай хуульд нийцэх, мэдээлэл байршуулах нөхцөл.
• Тулгалт: өдөр тутмын автомат тулгалт, CSV/API формат
Төлбөрийн боломж ба шимтгэл
• Дэмжих суваг: банкны карт, банкны шилжүүлэг, QR, мобайл хэтэвч.
• Валют: MNT (шаардлагатай бол USD/EUR).
• Буцаан олголт, цуцлалт, маргаан шийдвэрлэх журам.
• Шимтгэлийн бүтэц: хэн төлөх, хэрхэн тооцох, далд зардалгүй байх.
Ирүүлэх материал
1. Оролцох хүсэлт, компанийн танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээ.
2. Туршлагын тодорхойлолт, хэрэгжүүлсэн төслүүд, лавлагаа.
3. Техникийн санал (архитектур, интеграцийн схем, API тодорхойлолт, ачааллын тооцоо).
4. Мэдээллийн аюулгүй байдлын бодлого, Бизнесийн тасралтгүй ажиллагааны төлөвлөгөө болон бусад компанийн үйл ажиллагаанд мөрдөж буй мэдээллийн технологийн бодлогын баримт бичгүүд.
5. Нэвтрүүлэх хугацааны төлөвлөгөө, дэмжлэгийн нөхцөл.
6. Санхүүгийн санал (шимтгэл, үйлчилгээний хөлс).
Санал ирүүлэх, холбоо барих
Санал хүлээн авах хаяг:
Нэр: Б.Энх-Амгалан
Албан тушаал: Гаалийн ерөнхий газарын дэргэдэх Тоног төхөөрөмж, Мэдээллийн технологийн газрын гаалийн улсын байцаагч
Утас: 11-353558
И-мэйл: ict@customs.gov.mn
Санал хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 04-ны өдрөөс өмнө ирүүлнэ үү.
Монгол Улсын Гаалийн ерөнхий газар
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.