АИ-92 бензиний нөөц 10 хоног үлдлээ: Benzin.mn-ээр ШТС-ын мэдээлэл харна
Эх гарчигУлсын хэмжээнд аи-92 бензиний 10, дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байна
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Машинтай иргэд
- Юу өөрчлөгдөх
- Шатахууны нөөц бага байгаагаас үнэ нэмэгдэх эсвэл оочер үүсэх магадлалтай, гэвч 264 ШТС-ын мэдээллийг онлайн харах боломжтой болно.
- Юу хийх
- Benzin.mn платформ ашиглан шатахууны мэдээлэл харах
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Улсын хэмжээнд АИ-92 бензиний нөөц 10 хоног, дизель түлшний нөөц 27 хоног үлдсэн байна.
- АИ-92-ын үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан Монополын эсрэг газар болон Цагдаагийн ерөнхий газар шалгалт хийж эхэллээ.
- Улаанбаатар хотын 264 шатахуун түгээх станцын мэдээллийг Benzin.mn-ээр бодит цагт харах боломжтой боллоо.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- АИ-92 бензин: 22 мянган тонн (10 хоногийн нөөц)
- АИ-95 бензин: 2,079 тонн (17 хоногийн нөөц)
- Дизель түлш: 108 мянган тонн (27 хоногийн нөөц)
- Онгоцны түлш: 7,089 тонн (34 хоногийн нөөц)
- АИ-92 импортын төлөвлөгөө: 78 мянган тонн (38 мянган тонн нийлүүлэгдсэн)
- Улаанбаатар хотын 264 ШТС-ын мэдээллийг Benzin.mn-ээр харах боломжтой
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 22-нд нийтлэгдсэн
Шатахууны шуурхай штабын хуралдаанаас гарсан шийдвэр, шатахууны нөөц, нийлүүлэлт болон түгээлтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд:
АИ-92 бензин: 22 мянган тонн буюу 10 хоногийн нөөц
АИ-95 бензин: 2,079 тонн буюу 17 хоногийн нөөц
Дизель түлш: 108 мянган тонн буюу 27 хоногийн нөөц
Онгоцны түлш: 7,089 тонн буюу 34 хоногийн нөөцтэй байна.
ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ
Энэ сард ОХУ, БНХАУ болон гуравдагч улсуудаас нийт 78 мянган тонн АИ-92 бензин импортлохоор төлөвлөснөөс 38 мянган тонн нь нийлүүлэгдээд байна.
ҮНЭ, ТҮГЭЭЛТЭД ХЯНАЛТ ТАВЬЖ БАЙНА
АИ-92 бензиний үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан Монополын эсрэг газраас аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж байна. Мөн Цагдаагийн ерөнхий газраас шатахуун олголттой холбоотой иргэдийн гомдол, мэдээллийн дагуу зөрчил, дутагдлыг шалгаж, тухай бүр арга хэмжээ авч байна.
ИРГЭД 264 ШТС-ЫН МЭДЭЭЛЛИЙГ ШУУД ХАРАХ БОЛОМЖТОЙ БОЛЖ БАЙНА
АМГТГ-ын шатахууны менежментийн системийг Benzin.mn платформтой холбох ажлыг зохион байгуулснаар Улаанбаатар хотын 264 ШТС-ын шатахуун хүлээн авсан хугацаа, олгож буй шатахууны төрөл, оочер дарааллын мэдээллийг бодит цагийн горимоор харах боломж бүрдэж байна.
ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ
Замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор төв зам дагуух зарим ШТС-ын шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй, 24 цагаар ажиллуулах арга хэмжээ авна.
ШАТАХУУНЫ ЧАНАРЫН МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОД БОЛГОНО
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.