УИХ-ын дарга Их Засаг хуулийн 820 жилийн ойд зориулсан хурлыг нээлээ
Эх гарчигУИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- УИХ-ын дарга С.Бямбацогт Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг нээж, төрийн хүч нь ард түмний итгэлд оршдог гэж онцоллоо.
- УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Хархорум хотын Зөвлөл хамтран зохион байгуулсан энэ хурал Төрийн ордонд боллоо.
- Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Их Засаг хууль, Чингис хааны шийдвэрүүд, бичмэл эрх зүйн түүхэн баримтуудыг танилцууллаа.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 11-р сарын 9-нд эрдэм шинжилгээний хурал эхэлсэн
- Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой
- Сэдэв: "Их Засаг ба Хууль засаглахуй"
- Зохион байгуулагч: УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Хархорум хотын Зөвлөл
- УИХ-ын дарга С.Бямбацогт "Улсын Их Хурал таныг сонсож байна" цахим платформ ажиллуулж байгааг дурдсан
- Н.Энхбаяр Чингис хаан 1204, 1206 онд нийгмийг аравтын тогтолцоогоор шинэчлэн зохион байгуулсан гэж танилцууллаа
- «Нууц товчоо»-ны 203 дугаар зүйлд Шихихутагийг Их заргачаар томилсон, «Хөх дэвтэр»-т бичүүлсэн гэж дурдсан
Пи-ар, үнэлэмж
Текстэд УИХ-ын даргын үгийг цэвэр баримт бус, идеологийн утгаар тайлбарласан хэсэг байгаа. "Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог" гэх мэт утга зүйл нь бодит шийдвэр биш, харин сурталчилгааны шинжтэй. Гэхдээ хурлын зохион байгуулалт, илтгэлийн агуулга нь баримттай.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 9-нд нийтлэгдсэн
Ангилал: Албан мэдээ
Холбогдох гишүүд: Сандаг Бямбацогт
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор өнөөдөр (2026.11.09) Төрийн ордонд эхэллээ.
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн болон Хархорум хотын Зөвлөл хамтран зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нээж үг хэлсэн юм.
“Найман зууны тэртээ өвөг дээдэс маань Их Хуралдайгаа хуралдуулж, төрийн хэргийг зөвшин хэлэлцдэг байсан бол өнөөдөр бид парламентын танхимд тэрхүү төрийн ухааны өвийг эргэн дурсаж, ардчилал, зөвшилцөл, хууль дээдлэх ёсны үнэт зүйлстэй холбон хэлэлцэж байна” хэмээн УИХ-ын дарга онцолсон.
Тэрбээр, Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог гэж би боддог. Тиймээс “Иргэдээ сонсдог парламент бол хамгийн ардчилсан парламент” гэсэн зарчимд тулгуурлан Улсын Их Хурлын үйл ажиллагааг бүрэн утгаар нээлттэй болгож, урьд өмнө эрж сурж байж олдог байсан мэдээлэл, баримтуудтай ганц товчлуур дарах төдийд танилцах боломжтой болоод байна. Түүнчлэн “Улсын Их Хурал таныг сонсож байна” цахим платформ ажиллуулж иргэдийн дуу хоолой цаг хугацаа алдахгүй парламентад хүрэх боломжийг нээлээ.
Энэ бол найман зууны тэртээ Их Монгол Улсын төрийн хэргийг ганцаар шийдэх бус, хамтаар зөвшин хэлэлцдэг байсан төрт ёсны уламжлал өнөө цагт үнэт зүйл болон үргэлжилж буйн илэрхийлэл юм гэлээ.
Түүнчлэн УИХ-ын дарга С.Бямбацогт, Төрийн жинхэнэ хүч эрх мэдлийн сүрд бус, хууль цаазыг дээдлэн сахих ёсонд оршдог. Энэ бол Их Засаг хуулийн найман зууныг дамжин өнөөг хүрсэн төрт ёсны үнэт сургамж юм.
Найман зууны тэртээх хууль цаазыг эрхэмлэх төрийн уламжлал өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд туссан хууль дээдлэх ёсны зарчимтай үнэт зүйлээрээ холбогдож байна. Хуулиас дээгүүр хэн ч байх ёсгүй, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх нь бидний Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхэм зарчим юм. Тиймээс хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байж сахиж мөрдөх, амьдралд хэрэгжүүлэхэд хуулийн мөн чанар орших ёстой хэмээн тэмдэглэв.
Их Засаг хуулийн түүхэн үнэ цэн зөвхөн батлагдсандаа бус, хэрэгжсэндээ оршиж байгаагийн адил өнөөгийн парламентын ажлын үнэ цэн нь баталсан хуулийн иргэдийн амьдралд авчирсан бодит өөрчлөлт, үр дүн байх учиртайг тэрбээр тодотгоод, энэхүү эрдэм шинжилгээний хурлаар Их Засаг хуулийн түүхэн өвийг эх сурвалжид тулгуурлан судалж, дэлхий дахинд таниулахын зэрэгцээ судалгааны үр дүнг өнөөгийн төрийн бодлого, хууль тогтоох үйл ажиллагаанд тусгаж, өвөг дээдсийнхээ төрт ёсны ухааныг зөвхөн түүхийн хуудаснаа бус, төрийн түшээ бүрийн ухамсар, үйл хэрэгт шингээхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Эрдэм шинжилгээний хурлын анхны илтгэлийг Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч, Хархорум хотын Зөвлөлийн дарга Н.Энхбаяр ““Дэг журам” ба хууль: Pax Mongolica, Их Засаг, Хархорум” сэдвээр танилцуулсан юм.
Тэрбээр илтгэлдээ «Их Засаг»-ийн тухай бид баримтаар юу мэддэг вэ, Эх бичвэр нь үлдээгүй хуулийг яагаад «Үндсэн хууль»-тай адилтган үзэж болох вэ, Энэ хууль Их хуралдай, Хархорум, Pax Mongolica-тай ямар холбоотой байсан бэ гэсэн асуудлыг хөндсөн.
Илтгэгч Н.Энхбаяр, Чингис хаан 1204 онд, дараа нь 1206 онд нийгмийг аравтын тогтолцоогоор шинэчлэн зохион байгуулж, овог аймгаасаа илүү төрд үнэнч байхыг шаардсан шийдвэрүүд гаргасан.
«Нууц товчоо»-ны 203 дугаар зүйлд өгүүлснээр Чингис хаан Шихихутагийг Их заргачаар томилж, шийдвэрлэсэн заргууд болон улс ба иргэний хуваарийг «Хөх дэвтэр»-т бичүүлэн, «хойч үед хэн ч бүү өөрчил» хэмээн зарлигласан. Энэ бол монгол бичмэл эрх зүйн хамгийн эртний, хамгийн найдвартай баримт юм.
«Их Засаг» нэг өдөр батлагдаад хөшиж царцсангүй, харин хаан бүрийн өргөмжлөлөөр дахин дахин баталгаажиж байв хэмээн илтгэлдээ тэмдэглэсэн.
Тэрбээр илтгэлдээ “Их Засаг”-ийн хөгжлийн үе шатууд, “Их Засаг”-ийн тухай мэдээний баримтын зэрэглэлийн талаар танилцуулж, Их Британи, Израиль ба “Их Засаг”-ийн бүтэц, Хуралдай ба Хархорум: хуулийн орон зайн талаар өгүүлсэн.
Түүнчлэн “Их Засаг” бол ганц бичиг баримт биш. Энэ нь Их Британи, Израилийн Үндсэн хуулийн нэгэн адил бичмэл акт, шүүхийн шийдвэр, бичигдээгүй уламжлалаас бүрдсэн, цаг хугацааны явцад хөгжиж байсан Үндсэн хуулийн цогц хэмээгээд, Их хуралдай нь хууль тогтоох эрх бүхий байгууллага, Хархорум нь уг хуулийг хэрэгжүүлэх төв, Pax Mongolica нь тив дамнасан зохицуулалт байжээ хэмээн дүгнэсэн.
Эцэст нь ойрын ирээдүйд Их Засаг хууль, түүний тухай бүх мэдээ, зарлиг, ярлигийг тухайн эх хэлээр нь цуглуулж, гол судалгааны хамт монгол хэлнээ орчуулан, A–D зэрэглэлээр ангилах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Их Монгол Улсын өвийг цогцоор нь судлах нь агуу түүхийг бүтээсэн өвөг дээдсийнхээ дурсгалыг хүндэтгэх хамгийн дээд хэлбэр мөн бөгөөд энэхүү их үйл хэргийн хүрээнд Их эзэнт гүрний Үндсэн хууль, түүний залгамж улсуудад мөрдөгдөн хэрэгжиж байсан Их Засаг хуулийг цогцоор нь судлах нь зайлшгүй хийгдэх ёстой ажил мөн гэж үзэж байна гэлээ.
Эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.