Увс аймгийн Улаангомд төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх уулзалт боллоо
Эх гарчиг“Төрийн албан хаагчийн чадавх бэхжүүлэх баруун бүсийн нэгдсэн уулзалт, арга хэмжээ” Увс аймагт зохион байгуулагдаж байна
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Төрийн албан хаагчид
- Юу өөрчлөгдөх
- Мэргэжлийн чадавх, хүний эрхийн асуудлуудыг танилцуулж, төрийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулна
- Хэзээнээс
- 2026 оны аравдугаар сарын 20-21-нд
AI хураангуйZ.ai GLM · glm-4.7-flash
- 2026 оны аравдугаар сарын 20-21-нд Увс аймгийн Улаангом хотод төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх уулзалт боллоо.
- 400 гаруй төрийн албан хаагчид оролцож, хүний эрх, ёс зүй, тэгш байдлын асуудлуудыг хэлэлцүүлэв.
- Төрийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зорилготой.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Огноо: 2026 оны аравдугаар сарын 20-21
- Байршил: Увс аймгийн Улаангом хот
- Оролцогч: 400 гаруй төрийн албан хаагчид (Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн төлөөлөл)
- Байгууллага: Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Канад-Монголын Мерит төсөл
- Сэдэв: Төрийн албан хаагчийн чадавх, хүний эрх, ёс зүй, тэгш байдлын асуудлууд
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 20-нд нийтлэгдсэн
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба, Удирдлагын академи болон Канад-Монголын Мерит төсөл хамтран “Төрийн албан хаагчийн чадавхыг бэхжүүлэх баруун бүсийн нэгдсэн уулзалт, арга хэмжээ”-г 2026 оны аравдугаар сарын 20-21-ний өдрүүдэд Увс аймгийн Улаангом хотод зохион байгуулж байна.
Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчдын 400 гаруй төлөөлөл оролцож байгаа уг арга хэмжээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул оролцож, төрийн алба ба хүний эрх,
Комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, төрийн албан дахь хүний эрхийн асуудлууд, шийдвэрлэх арга зам гэсэн 4 агуулгын хүрээнд "Төрийн албан дахь хүний эрхийн нөхцөл байдал" сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Тэрээр төрийн алба хүний эрхийг хүндэтгэж, хамгаалж чаддаг болсон цагт иргэдийн төрд итгэх итгэл сайжирч, хүний эрх бодит утгаар хэрэгжиж, иргэдийн амьдрал сайжирна. Харин Төрийн албан хаагчийн хүний эрхийг хамгаалах нь зөвхөн ажилтны эрхийн асуудал биш. Энэ бол төрийн албаны чанар, мэргэшсэн байдал, хариуцлагатай засаглалын асуудал гэдгийг онцлон тэмдэглэв.
Мөн "Мэргэшсэн, ёс зүйт, хүний эрхийг дээдэлсэн, тэгш хүртээмжтэй төрийн албыг төлөвшүүлэх нь" сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар оролцлоо.
Баруун бүсийн төрийн албан хаагчдын уулзалт нь төрийн албан хаагчдад хууль тогтоомж таниулах, төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт шинжилгээ, үнэлгээний чадавхыг сайжруулж, бэхжүүлэн иргэн төвтэй төрийн үйлчилгээг үр дүнд суурилсан арга хэлбэрээр хэрэгжүүлэх, төрийн байгууллага хоорондын уялдааг сайжруулж, хамтран ажиллах мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх зорилготой юм.
Энэ хүрээнд төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, төрийн албаны ёс зүй, хариуцлага, хүний эрх, жендэрийн тэгш байдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Арга хэмжээ нь төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төрийн албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.