Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх 2030 он хүртэлх замын зураглал боловсруулна
Эх гарчигЦэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах дараагийн шатны шийдлүүдийг хэлэлцэж, үүсэж болох эрсдлээс сэргийлнэ
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Цэцэрлэгт хамруулах гэж буй хүүхдүүдийн эцэг эхчүүд
- Юу өөрчлөгдөх
- Цэцэрлэгийн хүртээмж, чанар сайжирч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд илүү ээлтэй орчин бүрдэнэ.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Боловсролын сайд хувийн цэцэрлэгүүдийн төлөөлөгчидтэй уулзаж, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ.
- 2030 он хүртэлх хөгжлийн замын зураглалыг боловсруулж, хөрөнгө оруулалт болон чанарыг сайжруулахаар тохиролцсон.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулах болон багш нарын хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэхээр боллоо.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Боловсролын сайд Л.Энх-Амгалан
- Боловсролын яам
- 2030 он хүртэлх сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийн замын зураглал
- Ирэх гурван жилийн хугацаа (хамтын ажиллагааны шинэ шат)
Пи-ар, үнэлэмж
Монгол Улсыг бүс нутагтаа сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтын үзүүлэлтээр тэргүүлэх орны нэг болсон гэх ерөнхий магтаал байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 3-нд нийтлэгдсэн
Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, 2030 он хүртэлх сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийн замын зураглалыг хамтран боловсруулна.Боловсролын сайд Л.Энх-Амгалан болон Боловсролын яамны холбогдох албаныхан хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн төлөөллийг хүлээн авч уулзан, сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг урт хугацаанд тогтвортой хангах асуудлаар санал солилцлоо.Сүүлийн жилүүдэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд цэцэрлэгийн хүртээмж эрс сайжирч, өмнө нь цэцэрлэгт хамрагдаж чадалгүй үлддэг байсан олон хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломж бүрдсэн. Энэхүү хамтын ажиллагаа нь цэцэрлэгийн насны хүүхдийн хамран сургалтыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж, Монгол Улсыг бүс нутагтаа сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтын үзүүлэлтээр тэргүүлэх орны нэг болоход чухал нөлөө үзүүлээд байна.Уулзалтын үеэр хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөний өөрчлөлт, хотжилтын эрчимжилттэй уялдан ирэх жилүүдэд цэцэрлэгийн хүртээмжид үүсч болзошгүй сорилтуудыг урьдчилан тооцоолж, оновчтой шийдэл боловсруулах шаардлагын талаар хэлэлцэв. Нийслэлийн дүүргүүдийн хүн ам зүйн бүтэц, хүүхдийн төвлөрөл, цэцэрлэгийн ачаалал харилцан адилгүй байгаа тул дүүрэг бүр бодит хэрэгцээ, тоон мэдээлэлдээ тулгуурлан төлөвлөлт хийх нь чухал гэдгийг талууд онцоллоо.Мөн сургуулийн өмнөх боловсролын салбарын 2030 он хүртэлх хөгжлийн замын зураглалыг боловсруулж, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын үүрэг оролцоог тодорхой болгох, хөрөнгө оруулалт, хүртээмж, чанар, хүний нөөцийн бодлогыг уялдуулах чиглэлээр нэгдсэн ойлголтод хүрэхээр болов.Түүнчлэн хөгжлийн ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд илүү тэгш, хүртээмжтэй хамруулах, тэдэнд ээлтэй сургалтын орчин бүрдүүлэх, тусгай хэрэгцээт боловсролын дэмжлэгийг сайжруулах асуудлыг хэлэлцсэн юм. Үүнээс гадна салбарын багш, ажилтны хүний нөөцийн хэрэгцээ, тогтвортой байдлыг хангах, мэргэжлийн хөгжлийг дэмжих бодлогыг хувийн цэцэрлэгүүдтэй уялдуулан хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдэв.Ирэх гурван жилийн хугацаанд төр болон хувийн цэцэрлэгүүдийн хамтын ажиллагааны шинэ шатны зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нэгдсэн ойлголтод хүрч, хүүхэд бүрийг чанартай сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд тэгш хамруулахад чиглэсэн бодлогын шийдлүүдийг хамтран тодорхойлж ажиллахаар боллоо.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.