2027 онд 12 ахлах сургуулийг Кембрижийн хөтөлбөрт нэмнэ
Эх гарчигЕрөнхий сайд Н.Учрал их Британи, умард ирландын нэгдсэн хаант улсын элчин сайд эдвин самуэлийг хүлээн авч уулзав
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Ахлах сургуулийн сурагчид, багш наар
- Юу өөрчлөгдөх
- Олон улсын хөтөлбөртэй сургуулийн тоо нэмэгдэнэ
- Хэзээнээс
- 2027 он
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Ерөнхий сайд Н.Учрал Их Британийн шинэ элчин сайд Эдвин Самуэлийг хүлээн авч уулзлаа.
- Талууд худалдаа, хөрөнгө оруулалт, боловсролын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр санал солилцлоо.
- 2027 оны улсын төсөлд 12 ахлах сургуулийг Кембрижийн олон улсын хөтөлбөрт нэмэх санхүүжилтийг тусгаж байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 10-р сарын 29-нд уулзалт болсон
- Их Британийн элчин сайд Эдвин Самуэлийн үүрэгт ажил 2026-2029 он
- 2027 оны улсын төсвийн төсөлд санхүүжилт тусгагдсан
- Зургаан бүс, нийслэлийн зургаан дүүрэгт нийт 12 ахлах сургууль байгуулахаар төлөвлөж байна
- Кембрижийн олон улсын хөтөлбөр хэрэгжинэ
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 29-нд нийтлэгдсэн
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эдвин Самуэлийг /2026.2029/ хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улс “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд ач холбогдол өгдгийг тэмдэглэж, манай талаас санаачилсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг байгуулах чиглэлээр талууд идэвхтэй ажиллахын чухлыг онцлов. Уулзалтын үеэр талууд худалдаа, хөрөнгө оруулалт, боловсролын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцлоо. Тухайлбал, Кембрижийн олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээрх Засгийн газрын зорилтыг хангахад хамтран ажиллах талаар ярилцлаа.
Монгол Улсын Засгийн газар Кэмбрижийн хөтөлбөртэй ЕБС-ийн тоог нэмэгдүүлэхээр зорьж буй. Ирэх онд Монгол Улсын зургаан бүс, нийслэлийн зургаан дүүрэгт олон улсын хөтөлбөртэй нийт 12 ахлах сургууль байгуулахаар төлөвлөж, санхүүжилтийг 2027 оны улсын төсвийн төсөлд тусгаад байна.
Элчин сайд Эдвин Самуэл хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагааны бодит үр дүнг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эдвин Самуэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өнгөрсөн наймдугаар сард барьж, үүрэгт ажлаа эхлүүлээд байгаа юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.