Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
AI хураангуй · Groq · qwen3.8-27b
- Монгол, Германы хоёр орны шинжлэх ухааны хамтын ажиллагааны 100 жилийн ойг тохиолдуулан Берлин хотноо өдөрлөг зохион байгууллаа.
- Уур амьсгал, эрүүл мэнд, инженерчлэл зэрэг чиглэлээр шилдэг шинжлэх ухааны төслүүдийг сонгон шалгаруулав.
- Шалгарсан төслүүдэд 2027 онд хэрэгжүүлэхээр нэг төсөлд 35 мянга хүртэлх еврогийн санхүүжилт олгоно.
Баримт (Facts)
- Монгол, Германы боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа 100 жил болж байна.
- Өдөрлөгт 100 гаруй эрдэмтэн судлаач, их, дээд сургуулийн удирдлагууд оролцлоо.
- Шалгарсан төсөл бүрд 35 мянга хүртэлх еврогийн санхүүжилт олгоно.
- Төслүүд 2027 оны 01 дүгээр улирлаас эхлэн 12 сарын хугацаанд хэрэгжинэ.
- Уур амьсгал, тогтвортой хөгжил, инженерчлэл, эрүүл мэнд, археологи чиглэлээр төсөл шалгаруулав.
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Монгол, Германы боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа 100 жил болж байна.
- Өдөрлөгт 100 гаруй эрдэмтэн судлаач, их, дээд сургуулийн удирдлагууд оролцлоо.
- Шалгарсан төсөл бүрд 35 мянга хүртэлх еврогийн санхүүжилт олгоно.
- Төслүүд 2027 оны 01 дүгээр улирлаас эхлэн 12 сарын хугацаанд хэрэгжинэ.
- Уур амьсгал, тогтвортой хөгжил, инженерчлэл, эрүүл мэнд, археологи чиглэлээр төсөл шалгаруулав.
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 22-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Боловсролын яам, ХБНГУ-ын Холбооны Сансар судлал, шинжлэх ухаан, технологийн яам хамтран Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа.Энэхүү өдөрлөг нь хоёр орны боловсрол, шинжлэх ухааны салбарын түүхэн 100 жилийн хамтын ажиллагааг нэгтгэн дүгнэж, ирээдүйн инновац, судалгааны түншлэлийг өргөжүүлэх зорилготой бөгөөд анх удаа төрийн айлчлалын хүрээнд шинжлэх ухааны өдөрлөг зохион байгуулж байгаа тохиолдол юм.Өдөрлөгт УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, академич Д.Рэгдэл, Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх, дэд профессор, доктор Ч.Лодойравсал, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл, Холбооны Сансар судлал, шинжлэх ухаан, технологийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, доктор Маркус Плейерь тэргүүтэй хоёр улсын 100 гаруй эрдэмтэн судлаач, их, дээд сургуулийн удирдлагууд оролцлоо.Арга хэмжээний хүрээнд уур амьсгал, тогтвортой хөгжлийн судалгаа, инженерчлэл ба материал судлал, эрүүл мэндийн судалгаа, археологи зэрэг чиглэлээр “GM-MEET” шинжлэх ухааны шинэ санаа, хамтарсан төслийн уралдааны шилдэг төслүүдийг сонгон шалгаруулав.Шалгарсан төсөл бүрд 35 мянга хүртэлх еврогийн санхүүжилт олгож, 2027 оны 01 дүгээр улирлаас эхлэн 12 сарын хугацаанд хэрэгжүүлэх юм.Түүнчлэн энэхүү өдөрлөгөөр хоёр орны их сургуулиудын ректорууд, эрдэмтэн профессорууд болон судалгааны байгууллагуудын төлөөлөгчид хэлэлцүүлэг өрнүүлж болж, ирэх зууны боловсрол, шинжлэх ухаан, инновацын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.