Дарьганга сумын 8 хүүхдийн сургалтын төлбөрийг хувь хүн бүрэн хариуцна
Эх гарчигБоловсролыг дэмжсэн сайхан санаачилгад талархал илэрхийлье
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Дарьганга сумын сурагчид, багш ажилтнууд
- Юу өөрчлөгдөх
- 8 хүүхэд сургалтын төлбөргөөс чөлөөлөгдөнө, сургуулийн хоолны заал, багшийн өрөө шинэчлэгдэх боломжтой
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Дарьганга сумын Засаг даргын Тамгын газар хүүхдүүдийн боловсролыг дэмжих зорилгоор хувийн хэвшлийн компаниудтай уулзлаа.
- “КорСпек” ХХК-ийн захирал гадаадын 3, дотоодын 5 хүүхдийн сургалтын төлбөрийг бүрэн хариуцан төлөхөөр боллоо.
- Мөн сургуулийн хоолны заал, багшийн өрөөг тохижуулах нийт 76 сая төгрөгийн төслүүдтэй танилцлаа.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 76сая төгрөг
Нийт 76 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий төслүүдтэй танилцлаа
- 42сая төгрөг
Сургуулийн хүүхдийн хоолны заалны тохижилт, тоног төхөөрөмжийн шинэчлэл – 42 сая төгрөг
- 34сая төгрөг
Багш нарын өрөөний тохижилт, техник хэрэгслийн хангалт – 34 сая төгрөг
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Гадаадын их, дээд сургуульд 3 хүүхэд суралцуулахад сургалтын төлбөрийг 100 хувь хариуцан төлөхөөр боллоо
- Дотоодын их, дээд сургуульд 5 хүүхэд суралцуулахад сургалтын төлбөрийг 100 хувь хариуцан төлөхөөр боллоо
- Сургуулийн хүүхдийн хоолны заалны тохижилт, тоног төхөөрөмжийн шинэчлэл – 42 сая төгрөг
- Багш нарын өрөөний тохижилт, техник хэрэгслийн хангалт – 34 сая төгрөг
- Нийт 76 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий төслүүдтэй танилцлаа
Пи-ар, үнэлэмж
Текстэд “сайхан санаачилга”, “үнэ цэнтэй”, “гэрэлт ирээдүй” гэх мэт сэтгэл хөдөлгөх, магтаалын шинжтэй үгс олон хэрэглэгдсэн. Мөн “бодит хувь нэмэр”, “чухал алхам” гэх мэт тодорхойгүй, хэтэрхий үнэлгээтэй илэрхийллүүд ашиглагдсан.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 3-нд нийтлэгдсэн
БОЛОВСРОЛЫГ ДЭМЖСЭН САЙХАН САНААЧИЛГАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕДарьганга сумын Засаг даргын Тамгын газраас сумын боловсролын салбарын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хүүхэд, залуусын сурч боловсрох боломжийг нэмэгдүүлэх, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр Улаанбаатар хотын Дарьганга сумын Нутгийн зөвлөлийн дарга И.Наянтайд санал тавьсны дагуу боловсролын салбарт чиглэсэн хамтын ажиллагааны чухал алхам хийгдэж байна.Тус саналын хүрээнд И.Наянтайн санаачилгаар “КорСпек” ХХК-ийн захирал Цолмонбаяр болон Японы “Komatsu” компанийн Монгол дахь төлөөлөгч “TRANSWEST” компанийн төлөөлөл Дарьганга суманд хүрэлцэн ирж, сумын боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагааны боломжуудтай танилцлаа.Уулзалтын үеэр “КорСпек” ХХК-ийн захирал Цолмонбаяр хүүхэд, залуусын сурч боловсрох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор гадаадын их, дээд сургуульд 3 хүүхэд, дотоодын их, дээд сургуульд 5 хүүхэд суралцуулахад сургалтын төлбөрийг нь 100 хувь хариуцан төлөхөөр боллоо.Нийт 8 хүүхдийн боловсролд чиглэсэн энэхүү дэмжлэг нь тэдэнд хүсэл мөрөөдлөө биелүүлэх, эзэмшсэн мэргэжлээрээ эх орон, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлж буй үнэ цэнтэй санаачилга юм.Мөн зочид сургуулийн сургалтын орчин, багш ажилтнуудын ажиллах нөхцөлийг сайжруулах чиглэлээр боловсруулсан дараах төслүүдтэй танилцлаа. Үүнд:🔹 Сургуулийн хүүхдийн хоолны заалны тохижилт, тоног төхөөрөмжийн шинэчлэл – 42 сая төгрөг;🔹 Багш нарын өрөөний тохижилт, техник хэрэгслийн хангалт – 34 сая төгрөг.Нийт 76 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий эдгээр төслийн хэрэгцээ, ач холбогдлыг танилцуулж, тохижуулах орчин нөхцөлтэй танилцан, сургалтын орчныг сайжруулах болон цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.Хүүхэд, залуусын боловсролд оруулж буй хөрөнгө оруулалт бол орон нутгийн ирээдүй, тогтвортой хөгжлийн үндэс юм. Хүүхдүүдийн сургалтын төлбөрийг бүрэн хариуцах дэмжлэг үзүүлэхээр болсон болон сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах төслүүдтэй танилцсан нь Дарьганга сумын боловсролын салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах чухал алхам болж байна.Дарьганга сумын Засаг даргын Тамгын газраас дэвшүүлсэн санал, санаачилгыг дэмжин, хүүхэд, залуусын ирээдүй, боловсролын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Улаанбаатар хотын Дарьганга сумын Нутгийн зөвлөлийн дарга И.Наянтай, “КорСпек” ХХК-ийн захирал Цолмонбаяр болон “TRANSWEST” компанийн төлөөлөл Та бүхэндээ сумынхаа нийт иргэд, багш, сурагчид, эцэг эхчүүдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.Хүүхэд бүрд боломж, сургууль бүрд хөгжил, Дарьганга суманд гэрэлт ирээдүй!
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.