Мандалговь–Арвайхээр 287 км цахилгаан шугамын ажилд оролцох урилга гарлаа
Эх гарчигТендерт оролцогчдод мэдээлэл өгөх уулзалтын урилга
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг дотоодын аж ахуйн нэгжүүд
- Юу өөрчлөгдөх
- Тендерт оролцох боломжтой болж, урьдчилсан сонгон шалгаруулалтын шаардлагыг шууд мэдэх боломжтой болно.
- Хэзээнээс
- 2026 оны 11 дүгээр сарын 13-нд
- Юу хийх
- 2026 оны 11 дүгээр сарын 11-ний 18:00 цагаас өмнө цахим шуудангаар бүртгүүлэх
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Эрчим хүчний яам Дэлхийн банкны дэмжлэгтэй ЭХСТ-4 төслийн хүрээнд Мандалговь–Арвайхээр чиглэлийн 220 кВ, 287 км урт цахилгаан дамжуулах шугамын ажилд оролцох урилга гаргалаа.
- Уулзалт 2026 оны 11-р сарын 13-нд Улаанбаатарт болно.
- Бүртгэл 11-р сарын 11-ний 18:00 цаг хүртэл хийгдэнэ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Төслийн нэр: Эрчим хүчний салбарын дөрөвдүгээр төсөл (ЭХСТ-4)
- Ажлын хэмжээ: Мандалговь–Арвайхээр чиглэлийн 220 кВ, 287 км урт, хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам
- Ажлын төрөл: Зураг төслийг баталгаажуулах, шинэчлэх, барьж байгуулах (3 багц)
- Уулзалтын огноо: 2026 оны 11 дүгээр сарын 13, Баасан гараг
- Уулзалтын цаг: 11:00–12:00 (Улаанбаатарын цагаар, GMT+8)
- Бүртгэлийн хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 18:00 цагаас өмнө
- Байршил: М-Си-Эс Плаза, 4 дүгээр давхар, 404 тоот хурлын өрөө, Сөүлийн гудамж-4, Улаанбаатар 210644
- Дэмжлэг үзүүлэгч: Дэлхийн банк
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 9-нд нийтлэгдсэн
Өргөдөл гомдол, санал хүсэлт
Холбоо барих
Хуучин хувилбар
ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧДОД МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ УУЛЗАЛТЫН УРИЛГА
Уншсан既読ReadLuGelesen 1
2026-11-09
ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen
Copy
Эрхэм хүндэт ноён/хатагтай,
Монгол Улсын Эрчим хүчний яам Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Эрчим хүчний салбарын дөрөвдүгээр төсөл (ЭХСТ-4)-ийн хүрээнд зохион байгуулах “Тендерт оролцогчдод мэдээлэл өгөх уулзалт”-д эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг дотоодын аж ахуйн нэгжүүдийг урьж байна.
Энэхүү уулзалт нь дараах худалдан авах ажиллагаанд оролцох сонирхолтой дотоодын аж ахуйн нэгжүүдэд зориулагдана:
Мандалговь–Арвайхээр чиглэлийн 220 кВ-ын 287 км урт хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын зураг төслийг баталгаажуулах, шинэчлэх, барьж байгуулах ажил (3 багц)
Уулзалтын мэдээлэл
Огноо
2026 оны 11 дүгээр сарын 13, Баасан гараг
Цаг
11:00–12:00 (Улаанбаатарын цагаар, GMT+8)
Хэлбэр
Танхим болон цахим хосолсон хэлбэрээр
(Цахимаар оролцохоор бүртгүүлсэн оролцогчдод уулзалтын линкийг бүртгэлийн дараа илгээнэ)
Байршил
Дэлхийн банкны Улаанбаатар дахь оффис
М-Си-Эс Плаза, 4 дүгээр давхар, 404 тоот хурлын өрөө, Сөүлийн гудамж-4, Улаанбаатар 210644, Монгол Улс
Уулзалтын үндсэн агуулга
Худалдан авах ажиллагааны хамрах хүрээ, үндсэн ажлууд, 3 багцын бүтэц болон хэрэгжилтийн нөхцөл;
Урьдчилсан сонгон шалгаруулалтын үйл явц болон дараагийн худалдан авах ажиллагааны үндсэн үе шат;
Оролцооны хэлбэрүүд, тухайлбал дангаараа эсхүл түншлэлээр хүсэлт ирүүлэхэд анхаарах асуудлууд;
Мэргэшлийн шаардлага, онооны шалгуур, бүрдүүлэх маягт болон шаардлагатай нотлох баримтууд;
Санал бэлтгэх, ирүүлэхэд тавигдах үндсэн шаардлага, түгээмэл алдаанаас сэргийлэх болон хүсэлтээ бүрэн, шаардлагад нийцсэн эсэхийг шалгах практик зөвлөмж.
Бүртгэл
Оролцох төлөөлөгчийн овог нэр, албан тушаал, байгууллагын нэр, холбоо барих мэдээлэл болон оролцох хэлбэрийг (танхимаар эсхүл цахимаар) 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 18:00 цагаас өмнө munkhbadral@energy.gov.mn болон etumurbaatar@worldbankgroup.org цахим шуудангийн хаягаар бүртгүүлнэ үү.
Худалдан авах ажиллагааны урилга болон зартай дараах холбоосуудаар танилцана уу.
https://energy.gov.mn/contents/view/iid/2583
https://projects.worldbank.org/en/projects-operations/procurement-detail/OP00477669
Сонирхсон аж ахуйн нэгжүүд нийтлэгдсэн урилгатай урьдчилан танилцаж, Урьдчилсан сонгон шалгаруулалтын баримт бичгийг авч судлана уу. Урилгад заасны дагуу англи хэл дээрх баримт бичгийг esp4@energy.gov.mn цахим хаягаар Эрчим хүчний яаманд бичгээр хүсэлт гарган үнэ төлбөргүй авах боломжтой. Баримт бичгийг цахим хэлбэрээр илгээнэ.
Анхаарах зүйл: Энэхүү уулзалт нь зөвхөн мэдээлэл өгөх, худалдан авах ажиллагааны үйл явц болон шаардлагын талаарх оролцогчдын ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой. Уулзалтын хүрээнд аж ахуйн нэгжүүдийг үнэлэхгүй бөгөөд урьдчилан сонгон шалгаруулахгүй, мөн нийтлэгдсэн худалдан авах ажиллагааны шаардлага, шалгуурыг өөрчлөхгүй. Мөн аль нэг аж ахуйн нэгжид тусгайлан зөвлөгөө, чиглэл өгөхгүй.
Та бүхнийг энэхүү мэдээлэл өгөх уулзалтад идэвхтэй оролцохыг урьж байна.
Уулзалтын хөтөлбөрийг хавсралтаар хүргүүлэв.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ
Хавсралт
ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧДОД МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ УУЛЗАЛТ
Огноо: 2026 оны 11 дүгээр сарын 13
Цаг: 11:00–12:00 (Улаанбаатарын цагаар, GMT+8)
Төсөл: Эрчим хүчний салбарын дөрөвдүгээр төсөл (ЭХСТ-4)
Хэлбэр: Хосолсон (Танхим болон цахим)
Хаяг: М-Си-Эс Плаза, 4 дүгээр давхар, 404 тоот хурлын өрөө, Сөүлийн гудамж-4, Улаанбаатар 210644, Монгол Улс
Оролцогчид: Эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг дотоодын аж ахуйн нэгжүүд, ялангуяа дараах худалдан авалтад оролцох сонирхолтой компаниуд:
Мандалговь–Арвайхээр чиглэлийн 220 кВ, 287 км урт, хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын зураг төслийг баталгаажуулах, шинэчлэх, барьж байгуулах ажил (3 багц).
ХӨТӨЛБӨР
Зорилго
Тус худалдан авах ажиллагааны талаар мэдээлэл өгч, дотоодын компаниудын оролцоог дэмжих.
Урьдчилсан сонгон шалгаруулалтын үйл явц, оролцох боломжит хэлбэрүүд болон шаардлагад нийцсэн санал бэлтгэхэд анхаарах гол асуудлуудын талаар практик мэдээлэл, зөвлөмж өгөх.
Анхаарах зүйл:
Энэхүү уулзалт нь зөвхөн мэдээлэл өгөх, худалдан авах ажиллагааны үйл явц болон шаардлагын талаарх оролцогчдын ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой. Уулзалтын хүрээнд компаниудыг үнэлэхгүй бөгөөд урьдчилан сонгон шалгаруулахгүй, мөн нийтлэгдсэн худалдан авах ажиллагааны шаардлага, шалгуурыг өөрчлөхгүй. Мөн аль нэг аж ахуйн нэгжид тусгайлан зөвлөгөө, чиглэл өгөхгүй.
Цаг
Сэдэв
Гол агуулга
Илтгэгч / Хариуцах тал
11:00–11:15
Нээлт
Багц 1: Ажлын хамрах хүрээ ба хэрэгжилтийн нөхцөл
Нээлт, уулзалтын зорилго
Ажлын хамрах хүрээ, байршил болон багцууд
Үндсэн ажил, тоног төхөөрөмж болон бүрэлдэхүүн хэсгүүд
Ажлын уялдаа холбоо болон хэрэгжүүлэх хугацаа
Талбайн нөхцөл болон шаардлагатай зөвшөөрлүүд
Холбогдох байгаль орчин, нийгмийн шаардлагууд
ЭХЯ
11:15–11:40
Худалдан авах ажиллагааны үе шат ба шаардлагад нийцсэн, санал бэлтгэн ирүүлэх
Урьдчилсан сонгон шалгаруулалтын үйл явц, санал авах хүсэлт, саналын үнэлгээ болон гэрээ байгуулах
Дангаараа эсхүл түншлэлээр оролцох хэлбэр, түншлэлийн гишүүдийн үүрэг болон бүрдүүлэх баримт бичиг
Туслан гүйцэтгэгчийн оролцоо, үүрэг
Эрх бүхий төлөөлөгч, эрх бүхий байдал
Нэг санал ирүүлэх зарчим,
Үнэлгээний үндсэн шалгуур болон оноогоор дүгнэх шалгуур
Дэлхийн банк
Санал ирүүлэхэд анхаарах зүйлс ба түгээмэл алдаа
Санал ирүүлэх үндсэн шаардлага
Гарын үсэг, эрх бүхий төлөөлөгч болон итгэмжлэл
Саналыг битүүмжлэх, тэмдэглэх болон хүргүүлэх шаардлага, Санал хүлээн авах эцсийн хугацаа
Албан ёсны харилцаа холбоо болон тодруулга авах сувгууд
Түгээмэл гардаг алдаа болон саналаа бүрэн, шаардлагад нийцсэн эсэхийг шалгах практик зөвлөмж
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.