Соёлын салбарын 137 албан тушаалтанд авлигын эсрэг сургалт хийлээ
Эх гарчигСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Соёлын салбарын албан тушаалтнууд
- Юу өөрчлөгдөх
- Авлигын эсрэг мэдлэг, хяналтын арга замыг сурсан.
- Хэзээнээс
- 2026 оны 11-р сарын 12-нд
- Юу хийх
- Мэдэгдэл гаргах, дотоод хяналт сайжруулах үүрэгтэй болсон.
AI хураангуйZ.ai GLM · glm-4.7-flash
- Авлигатай тэмцэх газар соёлын салбарын 137 албан тушаалтанд авлигын эсрэг сургалт хийлээ.
- Сургалтанд Соёл яам, урлагийн газар, музейн төлөөлөгчид оролцлоо.
- Тэд ашиг сонирхлын зөрчлийг хянах арга замыг сурсан.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 137 албан тушаалтан
- 2026 оны 11-р сарын 12
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам (55)
- Соёл урлагийн газар (37)
- Монголын Үндэсний музей (45)
- Авлигатай тэмцэх газар
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 12-нд нийтлэгдсэн
11 сарын 12, 2026
72
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс соёлын салбарын байгууллагуудын удирдлага, албан хаагчдын авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, байгууллагын үйл ажиллагаанд шударга, ил тод, хариуцлагатай байдлыг төлөвшүүлэх зорилгоор “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт танхимын сургалтыг зохион байгуулав.
Сургалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны 55, Соёл урлагийн газрын 37, Монголын Үндэсний музейн 45, нийт 137 албан тушаалтан хамрагдав. Сургалтын үеэр авлигатай тэмцэх эрх зүйн орчин, авлигын ойлголт, хэлбэр, үүсэх шалтгаан, нөхцөл болон соёлын салбарын шударга байдлын үнэлгээний талаар мэдээлэл хүргэлээ.
Мөн сургалтын үеэр авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн зохицуулалт, нийтийн албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалт, ашиг сонирхлын зөрчил үүссэн болон үүсэж болзошгүй тохиолдолд мэдэгдэл, тайлбар гаргах үүргийн талаар соёлын салбарын үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн, бодит жишээ, тохиолдол болон Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс хүргүүлсэн мөрдөгчийн мэдэгдэлд тулгуурлан тайлбарлав.
Түүнчлэн албан тушаалын бүрэн эрхээ хуульд нийцүүлэн, шударга, хариуцлагатай хэрэгжүүлэх, шийдвэр гаргах үйл явцад үүсэж болзошгүй авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгууллагын дотоод хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах арга замын талаар нэгдсэн ойлголт өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.
Урьдчилан сэргийлэхСоён гэгээрүүлэхМэдээ мэдээлэл
Гомдол, мэдээлэл хүлээн авах
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.