Шүүхийн тамгын газрын 40 гаруй албан хаагчид хүний эрхийн сургалт орлоо
Эх гарчигШүүхийн тамгын газрын албан хаагчдад хүний эрхийн сургалт зохион байгууллаа
Протоколын мэдээБолсон үйл явдлыг (уулзалт, айлчлал, нээлт, хурал, тайлан) мэдээлсэн. Гарчигт нь шийдвэр, мөнгөн дүн, хэрэгжих хугацаа дурдаагүй.
AI хураангуйGoogle Gemini · gemini-3.1-flash-lite
- Хүний эрхийн Үндэсний Комиссоос шүүхийн тамгын газрын 40 гаруй албан хаагчид сургалт зохион байгууллаа.
- Сургалтаар хүний эрхэд суурилсан үйлчилгээ, ёс зүй болон хүүхдийн эрхийг хангах асуудлыг хэлэлцлээ.
- Албан хаагчдын харилцаа, хандлагыг сайжруулах зорилготой энэхүү арга хэмжээ 2026 оны 10-р сарын 22-нд боллоо.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Огноо: 2026 оны 10-р сарын 22
- Байгууллага: Хүний эрхийн Үндэсний Комисс
- Оролцогч: Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын 40 гаруй албан хаагч
- Сургалтын сэдэв: Хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээ, хөдөлмөрлөх эрх, ёс зүй, ажлаас халшрах хам шинж
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй. Сургалтын үр дүнг 'үр дүнтэй боллоо' гэж дүгнэсэн нь байгууллагын өөрийн үнэлгээ юм.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 22-нд нийтлэгдсэн
Өнөөдөр (2026.10.22) Хүний эрхийн Үндэсний Комиссоос Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын 40 гаруй албан хаагчийг хамруулан хүний эрхийн сургалт зохион байгууллаа.
Сургалт нь шүүхийн Тамгын газрын албан хаагчдын хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг бэхжүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрхийг хангах хандлага, арга зүйг төлөвшүүлэх, төрийн үйлчилгээг хүний эрхэд суурилсан хандлагаар хүргэх, иргэдтэй харилцахдаа хүний эрх, эрхэм чанарыг хүндэтгэх, ажил үүргээ хэрэгжүүлэх явцад хүний эрхийн зарчмыг баримтлах, төрийн албан хаагчийн ёс зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм.
Сургалтаар дараах сэдвийн хүрээнд оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэв.
Үүнд:
• ХЭҮК-ын ХЭБХ-ийн дарга Х.Цэцгээ “Хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээ” • ХЭБХ-ийн референт О.Тодбулаг “Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал”
• Шүүгч Т.Болормаа, Ц.Наранчимэг “Хэргийн оролцогчийг угтан авах хандлага арга зүй”
• Монгол Улсын Ёс зүйн хорооны Ажлын албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ц.Заяхүү “Төрийн албан хаагчийн ёс зүй”
• Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны сэтгэл зүйч Т.Энхгэрэл “Ажлаас халшрах хам шинж түүнээс гарах арга зам”
Сургалтын төгсгөлд оролцогчид хэлэлцсэн асуудлуудаар дүгнэлт хийж, олж авсан мэдлэг, ойлголтоо өдөр тутмын ажил, төрийн үйлчилгээнд хэрхэн хэрэгжүүлэх талаар санал солилцон, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Ийнхүү сургалт нь албан хаагчдын хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг бэхжүүлэхийн зэрэгцээ хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээний хандлагыг төлөвшүүлэх, хүүхдийн эрхийг хангах, төрийн албан хаагчийн ёс зүйг эрхэмлэхэд чиглэснээрээ үр дүнтэй боллоо.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.