Үндсэн хуулийн цэцийн хуралдаан 2019 оны 1-р сарын 23-нд боллоо
Эх гарчигШүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Тогтоол гаргасан байгууллага
- Юу өөрчлөгдөх
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31.4 дэх хэсгийг дахин хянан шийдвэрлэх тухай
- Хэзээнээс
- 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр
- Юу хийх
- Хяналт шалгалт хийлээ
AI хураангуйZ.ai GLM · glm-4.7-flash
- 2019 оны 1-р сарын 23-нд Үндсэн хуулийн цэцийн хуралдаан боллоо.
- Иргэд А.Базар, Э.Ариунзаяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31.4 дэх хэсгийг зөрчсөн гэж мянган мөр бичиж.
- Текст төгсөхгүй байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Огноо: 2019 оны 1 дүгээр сарын 23
- Байгууллага: Үндсэн хуулийн цэцийн их суудлын хурал
- Хууль: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг
- Иргэд: А.Базар, Э.Ариунзаяа
- Асуудал: Төлбөр авагч нь худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөрт тооцон авахаас татгалзсан тухай
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Хэвлэлдikon.mn, news.mn, sonin.mn-ийн гарчгаас
Бидний уншдаг 3 хэвлэлд (ikon.mn, news.mn, sonin.mn) энэ мэдээтэй ижил гарчиг олдсонгүй. Төрийн шийдвэр хэвлэлээр дамжаагүй байж болно, эсвэл өөр үгээр бичигдсэн байж болно.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 12-нд нийтлэгдсэн
Батлагдсан байгууллага: Тогтоол
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ
2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр
Дугаар 02
Улаанбаатар хот
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.00 цаг.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат, Д.Ганзориг, Ш.Цогтоо, Д.Солонго, Б.Буяндэлгэр, Ш.Солонго, Ц.Нанзаддорж /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал оролцож, мэдээлэл гаргагч, иргэн А.Базар, Э.Ариунзаяа, П.Ундрах-Эрдэнэ нар оролцоогүй болно.
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан эцэслэн шийдвэрлэж, мөн "Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлтийн тухай" Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолыг хянан хэлэлцлээ.
Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны оршин суугч, иргэн А.Базар, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч, иргэн Э.Ариунзаяа нар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж:
"Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалт, 73 дугаар зүйлийн 73.1, 73.4 дэх хэсгийн дагуу төлбөр авагч нь худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг түүнд буцаах бөгөөд мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсгийн дагуу гүйцэтгэх хуудсыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад дахин ирүүлэхгүй буюу цаашид тухайн асуудлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэхгүй байх үр дагавартай байна.
Төлбөр авагч нь өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхээр шүүхэд хандсаны дагуу шүүхийн зүгээс түүний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлж, буруутай этгээдээс төлбөр авах эрхтэй болохыг нь баталгаажуулсан шүүхийн шийдвэр гардаг. Үүний үндсэн дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагддаг. Шүүхийн шийдвэр гарч байгаа нь төлбөр авагч буюу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн иргэний эрхийг хууль зүйн хувьд сэргээж байгаа явдал бол нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг бодитойгоор сэргээн эдлүүлэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлдэг. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох нь иргэний зөрчигдсөн эрхээ сэргээн эдлүүлэх, бодитойгоор хамгаалуулах боломжгүй байдалд хүргэж байгаа хэрэг юм.
Дуудлага худалдаа нь үнэ өрсөлдүүлэх буюу хамгийн өндөр үнэ санал болгосон этгээдэд хөрөнгийг худалдах ажиллагаа тул зах зээлийн хамгийн өндөр үнийг олох боломжтой. Иймд дуудлага худалдаанд түүний тогтоосон үнэлгээний 50 хувиар оруулахад худалдан борлогдоогүй эд хөрөнгийг зах зээлд ямар ч этгээд тийнхүү үнээр авах сонирхолгүй буюу үнэ цэнэгүй хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн этгээд болох төлбөр төлөгчийг албадах, төлбөр авагчийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх ажиллагаа байх ёстой. Гэтэл дээрх заалт нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны албадлагыг зөрчигдсөн эрхээ сэргээлгэх гэж буй төлбөр авагчид чиглүүлсэн зохицуулалт байна.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтад "төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан", 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт "... Хэрэв төлбөр авагч авахаас татгалзсан, эсхүл хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй бол худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаана.", 73.4 дэх хэсэгт "...Төлбөр авагч татгалзсан бол худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаана." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт "... бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ... эрхтэй. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгож өгөхийг хүсье." гэсэн агуулга бүхий мэдээллийг ирүүлсэн байна. Мөн иргэн А.Базар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт "... 31.1.2 ..." гэж заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг хянуулахаар мэдээллийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн болно." гэсэн мэдээллийг ирүүлжээ.
Хоёр. Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч, иргэн П.Ундрах-Эрдэнэ Үндсэн хуулийн цэцэд хандаж:
"Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "Иргэний шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг дараах үндэслэлээр төлбөр авагчид буцаана" гэж заасан ба 31.1.2 дахь заалтад "төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан" гээд мөн зүйлийн 31.4 дэх хэсэгт "Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн ... 31.1.2-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй." гэжээ.
Өөрөөр хэлбэл, төлбөр авагч нь төлбөр төлөгчөөс хураалгасан худалдан борлогдоогүй эд хөрөнгийг заавал төлбөртөө тооцон авах ба хэрэв авахгүй бол өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжгүй, шийдвэр гүйцэтгэх байгууллагад дахин хандах эрхгүй байхаар зохицуулсан нь төлбөр авагчийн эрх зүйн байдлыг дордуулж, Үндсэн хуульд заасан "бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх" иргэний үндсэн эрхийг хязгаарласан байна. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан бол түүний зөрчигдсөн эрхийг гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хуулийн дагуу сэргээх бөгөөд шүүхийн шийдвэр заавал биелэгдэх хүчинтэй байх ёстой юм.
Төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөртөө тооцон авахаас татгалзсан бол тухайн гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцааж болох боловч төлбөр авагч нь тухайн шийдвэрийг биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирүүлэх эрхтэй байх ёстой. Энэ тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дахин шинээр эхлэн төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хуульд заасны дагуу эрэх олох ажиллагааг явуулж, төлбөр авагчийн төлбөрийг барагдуулна.
Ингэснээр шүүхийн шийдвэр заавал биелэгдэх, иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх хууль зүйн боломж хадгалагдан үлдэх юм.
Өмнө мөрдөгдөж байсан 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт "Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн 17.1-д заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан бол түүнийг дахин гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлж болно." гэж заасан байв. Өөрөөр хэлбэл өмнөх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд төлбөр төлөгчөөс гаргуулсан худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагч төлбөртөө тооцон авахаас татгалзсан нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл болохгүй байв.
Гэтэл шинэчлэн батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар энэ боломжийг хааж, төлбөр авагч нь төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй хөрөнгийг заавал авах, ийнхүү аваагүй бол гүйцэтгэх баримт бичгийг дахин ирүүлэх эрхгүйгээр буцааж буй нь шүүхийн шийдвэр гарсан хэдий ч иргэн өөрийнхөө хохирлыг хэзээ ч барагдуулах боломжгүй нөхцөл байдал бий болгож байна.
Иймд Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт "Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн ... 31.1.2-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтыг зөрчсөн эсэхийг тогтоож дүгнэлт гаргаж өгнө үү." гэсэн агуулгатай мэдээллийг ирүүлжээ.
Гурав. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Үндсэн хуулийн цэцэд хандаж:
"1. Шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөр төлөгчийн хөрөнгө албадан дуудлага худалдааны журмаар худалдан борлогдоогүй тохиолдолд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангаж, төлбөр авагчийн төлбөрийг барагдуулах зорилгоор төлбөр авагчид худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөрт санал болгох шаардлага үүсэх бөгөөд энэхүү ажиллагааг дээрх хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу явуулж, үр дүнг нь мөн хуулийн 31.1.2 дахь заалтыг үндэслэн шийдвэрлэхээр хуульчилсан.
Шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх баримт бичигт заасан хөрөнгө, түүнчлэн зарим шаардлагатай тохиолдолд төлбөр төлөгчийн бүхий л хөрөнгөд ажиллагаа явуулсны үндсэн дээр санал болгосон хөрөнгийг төлбөр авагч авахаас татгалзах нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй болгох төдийгүй төлбөр төлөгчийн боломжийг хаах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа олон жил үргэлжлэх, мөн хугацаагаар эргээд төлбөр авагчийн хохирлыг барагдуулах, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэхгүй байх нөхцөлийг үүсгэхээр байна.
Төлбөр авагчийн хувьд хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн нь тогтоогдож, уг зөрчигдсөн эрхийг нь сэргээхээр заавал биелэгдвэл зохих хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан гэдэг утгаараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эрхийг нь хамгаалах гол оролцогч хэдий ч нөгөө талд нь Монгол Улсын Үндсэн хуулиар эрх, ашиг сонирхол нь хамгаалагдсан, албадлагын шинжтэй арга хэмжээний үйлчлэлд өртөж байгаа төлбөр төлөгчийн эрх ашиг мөн байгаа гэдгийг анхаарч үзэх зайлшгүй шаардлагатай юм. Мэдээлэл гаргагчийн мэдээлэлд дурдсанчлан Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "... бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ... эрхтэй." гэж заасан нь төлбөр авагчид төлбөр төлөгчийн хөрөнгөөс өөрт таалагдсан, дурын хөрөнгийг сонгож төлбөрт гаргуулах эрхийг олгосон заалт гэж үзэхгүй байна.
Шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгчийн эрхийг хангаж, хохирлыг барагдуулахаар хуульд заасан бүх ажиллагааг хийж гүйцэтгэж, төлбөр төлөгчөөс өөр хөрөнгө байхгүй байгааг баталсан байхад төлбөр авагч санал болгосон хөрөнгийг авахгүй байх нь гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид хэт давуу байдал бий болгож, зөвхөн өөртөө таалагдсан хөрөнгийг сонгож авах, энэхүү хүсэлтээ илэрхийлсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь тухайн таалагдсан хөрөнгийг нь олж санал болгох хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тасралтгүй үргэлжлэх үр дагаврыг үүсгэнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомж, түүний дотор шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх талаарх зохицуулалт нь төлбөр авагчийн эрх ашигт нийцсэн байхаас гадна төлбөр төлөгчийн эрхийг мөн хамгаалах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалт, 73 дугаар зүйлийн 73.1, 73.4 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зарим заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.
2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтад заасан үндэслэлээр буцаасан гүйцэтгэх баримт бичгийг гүйцэтгүүлэхээр хэдэн ч удаа дахин ирүүлэхээр өөрчилбөл төлбөр авагчид хэт давуу байдал бий болгож, зөвхөн өөрт таалагдсан буюу өөрт хэрэгтэй гэж үзсэн хөрөнгийг сонгож авах, энэ тухай хүсэлтээ илэрхийлсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагчийн хүссэн хөрөнгийг нь олж санал болгох хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тасралтгүй үргэлжилж болох хязгааргүй байдлыг үүсгэнэ. Энэ нь төлбөр төлөгчийн эрхийг зөрчихөд хүргэж, хэн боловч ямар ч цаг хугацааны хязгааргүйгээр төлбөр төлөгч болох, хэдийд ч тэдгээрийн эрхэд халдаж болох эрсдэлтэй нөхцөлийг бүрдүүлэхээр байна.
Иргэний эрх зүйн маргааны талууд өөрсдийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, шүүхэд нэхэмжлэл гаргах, нотлох баримт цуглуулах эрх, үүргээ хэрэгжүүлэх эсэхээ өөрөө бие даан шийдэж хэрэгжүүлдэг, үүний нэгэн адил хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан биелүүлсний үр дүнд бий болсон хөрөнгө, эсхүл шүүхийн шийдвэрт төлбөр авагчид шууд шилжүүлэхээр заасан хөрөнгийг хүлээн авах, эсхүл хүлээн авахаас татгалзах нь төлбөр авагчийн өөрийнх нь эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт "... 31.1.2 ..." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын холбогдох хэсгийг зөрчөөгүй." гэсэн агуулга бүхий тайлбаруудыг гаргажээ.
Дөрөв. Монгол Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:
"Худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөртөө авахаас татгалзсан тохиолдолд төлбөр төлөгч уг эд хөрөнгөөс өөр эд хөрөнгө, банкинд мөнгөн хадгаламж болон харилцах дансанд мөнгөн хөрөнгө, орлогогүй болохыг шийдвэр гүйцэтгэгч холбогдох баримтаар тогтоосон бол төлбөр авагчид гүйцэтгэх баримт бичгийг буцаана гэж шүүхийн практикт тайлбарлан хэрэглэж байсан ба одоо ч энэ тайлбар ач холбогдолоо алдаагүй байна.
Төлбөр төлөгчийн борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагч авахаас татгалзсан, шийдвэр гүйцэтгэлийн байгууллага төлбөр барагдуулах боломжтой бүхий л ажиллагааг хийсэн боловч өөр хөрөнгө тогтоогдоогүй тохиолдолд гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах нь төлбөр төлөгчийн тухайн үеийн эд хөрөнгийн байдалтай холбоотой бөгөөд харин шүүхийн шийдвэр биелэгдэх зарчимтай тул гүйцэтгэх баримт бичгийг буцааж авч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулах боломж нээлттэй байх ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсэгт гүйцэтгэх баримт бичгийг буцаахдаа дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй гэж хуульчилсан байсныг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болгож, тус хуулийн 17.4 дэх хэсэгт "Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн 17.1-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан бол түүнийг дахин гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлж болно." гэж өөрчилж, Үндсэн хуульд нийцүүлсэн байна.
2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд ийнхүү залруулж зөвтгөж байсан атлаа 2017 оны шинэчилсэн найруулгын 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт "Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн 31.1.1, 31.1.2-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй." гэж заасан нь төлбөр авагчийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх үндсэн эрхэд нийцээгүй агуулгатай болсон байна." гэсэн байна.
Тав.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.