Шүүхүүдэд иргэдийг чиглүүлэх 'Хөтөч' ажиллуулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ
Эх гарчигШүүхийн ерөнхий зөвлөл Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойллоо
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Шүүхэд хандаж буй иргэд, тусгай хэрэгцээт хүмүүс
- Юу өөрчлөгдөх
- Шүүхэд очиход мэдээлэл авах, чиглүүлэгдэх боломж нэмэгдэж, хүртээмжтэй орчин бүрдэнэ.
- Хэзээнээс
- Ирэх онд
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Шүүхийн ерөнхий зөвлөл болон IDLO байгууллага шүүхийн үйлчилгээг сайжруулах төслийн үр дүнг дүгнэж уулзлаа.
- Цаашид шүүхүүдэд иргэдийг чиглүүлэх "Хөтөч" ажиллуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэхээр төлөвлөж байна.
- Мөн шүүхийн ажилтнуудын сэтгэл зүйн дархлааг дэмжих, олон нийттэй харилцах чадварыг нэмэгдүүлэхэд анхаарна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Огноо: 2026 оны 11 дүгээр сарын 11
- Байгууллагууд: Шүүхийн ерөнхий зөвлөл, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)
- Санхүүжүүлэгч: Европын Холбоо
- Төслийн нэр: “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал”
- Шинэ санаачилга: Ачаалалтай шүүхүүдэд “Хөтөч” ажиллуулах
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 11-нд нийтлэгдсэн
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-ын “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал” төслийн хүрээнд хамтран хэрэгжүүлсэн ажлын үр дүнг дүгнэх, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, тэргүүлэх зорилтуудыг тодорхойлох уулзалтыг 2026 оны 11 нэгдүгээр сарын 11-ний өдөр зохион байгууллаа.Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн Л.Өлзийжаргал, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Д.Мөнхзориг, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Чарльз Болланд, төслийн удирдагч Н.Одонтуяа, төслийн зохицуулагч Б.Баясгалан, С.Агьзул нар оролцов.Уулзалтын эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа “Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбоотой хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, хүүхэд, гэр бүлийн мэргэжилтнүүдийг сургах, сэтгүүлчдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, шүүгч болон шүүхийн олон нийттэй харилцах ажилтнуудын ур чадварыг бэхжүүлэхэд хамтран ажилласанд талархал илэрхийлье. Цаашид хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн бэлтгэх сургалтыг тогтмолжуулах, шүүхийн захиргааны ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ ажлын ачаалал, сэтгэл зүйн онцлогт нийцсэн төрөлжсөн сургалтуудыг зохион байгуулахад анхаарах шаардлагатай байна” хэмээн онцоллоо.Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Чарльз Болланд “Хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн сургалт, арга хэмжээ бодит үр дүнгээ өгсөн бөгөөд ялангуяа Монгол Улсад шинээр байгуулагдсан Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагааг эхлүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсандаа баяртай байна. Төслийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэх замаар шүүхийн үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэх саналтай байна” хэмээн байр сууриа илэрхийлэв. “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал” төслийн хүрээнд Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага болон шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох суурь судалгаа хийж, зорилтот бүлгүүдэд чиглэсэн сургалт, арга хэмжээг үе шаттай зохион байгуулсан билээ. Тухайлбал, сэтгүүлчид болон шүүхийн олон нийттэй харилцах ажилтнуудын мэдээлэл солилцоо, харилцан ойлголцлыг сайжруулах, тогтмол хамтын ажиллагааны суваг бүрдүүлэх зорилгоор цуврал уулзалт, сургалтуудыг зохион байгуулсан. Түүнчлэн шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тойм, хэвлэлийн мэдээг олон нийтэд ойлгомжтой, үнэн зөв, мэргэжлийн түвшинд хүргэх арга зүйн сургалтаар мэдээлэл түгээх, олон нийттэй харилцах ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлээд байна.Уулзалтын төгсгөлд талууд ирэх онд хамтран хэрэгжүүлэх ажлын тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцож, дараах асуудлуудад хамтын ажиллагаагаа төвлөрүүлэхээр ярилцлаа. Үүнд:- Шүүхийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, тусгай хэрэгцээт иргэдэд ээлтэй орчин, үйлчилгээний нөхцөлийг бүрдүүлэх;- Шүүхийн захиргааны ажилтнуудын ажлын ачааллаас үүдэлтэй стрессийг бууруулах, сэтгэл зүйн дархлаа, тогтвортой байдлыг дэмжих сургалт зохион байгуулах;-Ачаалалтай шүүхүүдэд “Хөтөч” ажиллуулах замаар иргэдэд шуурхай мэдээлэл өгч, чиглүүлэх;- Шүүхийн олон нийттэй харилцах ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, мэдээлэл түгээх, олон нийттэй харилцах ур чадварыг бэхжүүлэх;Талууд цаашдын хамтын ажиллагааг бодит хэрэгцээ, судалгаанд суурилсан, үр дүн нь хэмжигдэхүйц байдлаар төлөвлөж, шүүхийн ил тод байдал, хүртээмж, үйлчилгээний чанар болон олон нийтийн итгэлийг бэхжүүлэхэд чиглүүлэн ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.