Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүнээр нэр дэвших зар гарлаа
Эх гарчигЭвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтэй өмгөөлөгч, судлаачийн анхааралд
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Эрх зүйн чиглэлийн өмгөөлөгч, судлаачид
- Юу өөрчлөгдөх
- Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүнээр ажиллах боломжтой болно.
- Хэзээнээс
- 2026 оны 11 дүгээр сарын 25-ны 17:30 цаг хүртэл
- Юу хийх
- Шаардлагатай баримт бичгээ бүрдүүлж, тодорхойлсон хаягаар хүсэлтээ ирүүлэх.
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Шүүхийн ерөнхий зөвлөл Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн хоёр шинэ гишүүнийг сонгох зар гаргалаа.
- Нэр дэвших хүсэлт, баримт бичгийг 2026 оны 11-р сарын 25-ны 17:30 цаг хүртэл цахим болон цаасан хэлбэрээр ирүүлнэ.
- Гишүүнээр ажиллах хүсэлтэй өмгөөлөгч, судлаачид шаардлага хангасан баримтаа бүрдүүлж нэр дэвших боломжтой.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 2026 оны 12 дугаар сард дуусна.
- Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 10 дугаар зүйл үндэслэл болж байна.
- Нэр дэвших хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 11-нээс 2026 оны 11 дүгээр сарын 25-ны 17:30 цаг хүртэл.
- Хүсэлт цахим шуудангаар [email protected] хаягаар, цаасан хэлбэрээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр 204 тоот өрөөнд хүлээн авна.
- Шаардлага: Эрх зүйн дээд боловсрол, иргэний эрх зүйн чиглэлээр болон эвлэрүүлэн зуучлах ажлын туршлага, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх.
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 11-нд нийтлэгдсэн
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх орон тооны бус Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 2026 оны 12 дугаар сард дуусгавар болж байгаатай холбогдуулан Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн нэг өмгөөлөгч, нэг судлаачид нэр дэвшүүлэх тухай зарыг олон нийтэд мэдээлж байна. Нэг. Нэр дэвшүүлэх хүсэлтэй өмгөөлөгч, судлаач нь дараах шаардлагыг хангасан байна:1.1.Эрх зүйн дээд боловсролтой;1.2.Иргэний эрх зүйн чиглэлээр болон эвлэрүүлэн зуучлах ажлын туршлагатай;1.3.Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх;Хоёр. Нэр дэвшигч нь дараах баримт материалыг цаасан болон цахим байдлаар PDF хэлбэрээр бүрдүүлж ирүүлнэ: 2.1.Зөвлөлийн гишүүнд нэр дэвших тухай хүсэлт (Хүсэлтэд нэр дэвшигч цахим шуудангийн хаяг, холбоо барих мэдээллийг бүрэн бичсэн байна);2.2. Иргэний үнэмлэхийн хуулбар;2.3. Төрийн албан хаагчийн анкет;2.4.Их, дээд сургууль төгссөн боловсролын баримт бичгийн хуулбар;2.5.Нийгмийн даатгалын дэвтрийн цахим лавлагаа эсхүл ажил эрхлэлтийг тодорхойлох бусад баримт бичгийн хуулбар; 2.6.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (e-mongolia–аас татан авах);2.7.Эвлэрүүлэн зуучлалтай холбоотой боловсруулсан бодлогын баримт бичиг, хийсэн судалгааны ажил, хууль, дүрэм, журам, стандартын жагсаалт.Гурав. Нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах, бүртгэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн хүсэлт, холбогдох баримт материалыг 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17:30 цаг хүртэлх хугацаанд цахим хэлбэрээр бол [email protected] цахим хаягаар, цаасан хэлбэрээр бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр 204 тоот өрөөнд хүлээн авна.Шүүхийн ерөнхий зөвлөл нэр дэвшигчийн хүсэлт, холбогдох баримт материал шаардлага хангасан, бүртгэсэн эсэхийг цахим шуудангаар мэдэгдэнэ. Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүнд нэр дэвшихтэй холбоотой асуудлаар Ажлын албаны Дотоод ажил хариуцсан ахлах шинжээч Б.Золзаяа (99849783, 77104949)-тай холбогдож мэдээлэл авах боломжтой. “Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-тэй танилцах бол ЭНД дарж танилцана уу. ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.