3 сул шүүгчийн оронд сонгон шалгаруулалт зарлаж, бүртгэл 2027 онд эхэлнэ
Эх гарчигШүүгчийн сул орон тоог нөхөх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 257…
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Анхан шатны шүүхэд 6+ жил ажилласан шүүгчид
- Юу өөрчлөгдөх
- Давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллах боломж нээгдэнэ
- Хэзээнээс
- 2027 оны 01 дүгээр сарын 04-нөөс бүртгэл эхэлнэ
- Юу хийх
- https://selection.judges.mn/ хаягаар цахимаар бүртгүүлэх
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Шүүхийн ерөнхий зөвлөл 3 сул шүүгчийн оронд сонгон шалгаруулалт зарлалаа.
- Бүртгэл 2027 оны 1-р сарын 4-нөөс 2-р сарын 2 хүртэл цахимаар явагдана.
- Нэр дэвшигчид анхан шатны шүүхэд дор хаяж 6 жил ажилласан байх ёстой.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 257 дугаар тогтоол
- Сул орон тоо: 3 шүүгч (Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгийн давж заалдах шатны шүүх)
- Бүртгэлийн хугацаа: 2027 оны 01 дүгээр сарын 04-ний 09:00 цагаас 2027 оны 02 дугаар сарын 02-ны 17:00 цаг хүртэл
- Хүлээн авах хаяг: https://selection.judges.mn/ цахим систем
- Шалгалтын үндэс: Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 57 дугаар тогтоол
- Болзол: Анхан шатны шүүхэд шүүгчээр зургаагаас доошгүй жил ажилласан байх
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 5-нд нийтлэгдсэн
Шүүгчийн сул орон тоог нөхөх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 257 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар дараах давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна. Тус сул орон тооны сонгон шалгаруулалтын бүртгэл 2027 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 09.00 цагаас 2027 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд явагдах бөгөөд зард дурдсан баримт бичгийг цахим хэлбэрээр https://selection.judges.mn/ цахим системээр хүлээн авна. Анхаарах: Шинэчлэгдсэн өргөдлийн загварыг ЭНД дарж татаж авна уу. Зард дурдсан баримт бичгийг батлагдсан загварын дагуу бүрэн бүрдүүлж цахимаар ирүүлэх.№Шүүхийн нэр, албан тушаалОрон тооЭрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх шүүх1Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч12Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч13 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч 1Нийт3 Шалгалтыг Монгол Улсын шүүхийн тухай хууль болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 57 дугаар тогтоолоор баталсан “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу зохион байгуулна. Журамтай ЭНД дарж танилцана уу. Нэг.Шүүгчийн сул орон тоонд нэр дэвшүүлэх хуульд заасан болзол, шаардлага:Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;Шүүгчид нэр дэвших үед яллагдагчаар татагдаагүй;Шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй болохыг тогтоосон эрх бүхий эмнэлгийн мэргэшсэн эмчийн магадалгаатай байх;Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх;Шүүгчээр ажиллах мэдлэг, чадвар, ёс зүйтэй байх; Анхан шатны шүүхэд шүүгчээр зургаагаас доошгүй жил ажилласан байх,Хоёр.Шүүгчид нэр дэвшигчийн өргөдөл, хавсралт баримт бичгийн жагсаалт, тэдгээрийг хүлээн авах хугацаа, хэлбэр, хаяг: Шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэн нь давж заалдах шатны шүүхийн шүүгчид тавих болзол, шаардлага хангасан тухай дараах баримт бичгийг эх хувиар, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өргөдөлд хавсаргана:Шүүгч нэрээ дэвшүүлж байгаа бол:эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа;төрийн албан хаагчийн анкет; /шинээр батлагдсан хүчин төгөлдөр загварын дагуу/Ерөнхий зөвлөлөөс баталсан маягтын дагуу гаргасан мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулга, түүний хавсралт; /Маягтыг ЭНД дарж татаж авна уу/гэрлэлт (гэрлэсний бүртгэлтэй, эсхүл бүртгэлгүй болон гэрлэлт дуусгавар болсон, сэргээсний)-ийн лавлагаа;шүүгчийн сонгон шалгаруулалтын зард заасан материал хүлээн авах хугацаанд гаргуулж авсан шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй болохыг тогтоосон эрх бүхий эмнэлгийн мэргэшсэн эмчийн магадалгаа; /Шүүгчид нэр дэвшигчийн эрүүл мэндийн тодорхойлолт гаргах журмын дагуу бүрдүүлж ирүүлнэ. Журамтай ЭНД дарж танилцана уу./Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг;Өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн эрхийн лавлагаа. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхэд шүүгчээр зургаагаас доошгүй жил ажилласан тухай нотлох баримт.Бусад хуульч нэрээ дэвшүүлж байгаа бол:өргөдөл; /шинэчлэгдсэн өргөдлийн загварыг ЭНД дарж татаж авна уу/хууль зүйн дээд боловсролын диплом (гадаадад их, дээд сургууль төгссөн бол диплом болон түүний баталгаат орчуулгын нотариатаар гэрчлүүлсэн хувь)хуульчаар гурваас доошгүй жил ажилласан хөдөлмөр эрхлэлтийн талаарх нотлох баримт буюу нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, эсхүл нийгмийн даатгалын лавлагаа, өмгөөлөгчийн хувьд гурваас доошгүй жил өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлсэн тухай нотолгоо (нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, гурваас доошгүй жил өмгөөлөгчөөр оролцсон шүүхийн шийдвэрийн жагсаалт, өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээ зэрэг); эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа;хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ (хуульчийн гэрчилгээ);төрийн албан хаагчийн анкет; /шинээр батлагдсан хүчин төгөлдөр загварын дагуу/Ерөнхий зөвлөлөөс баталсан маягтын дагуу гаргасан мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулга, түүний хавсралт; /Маягтыг ЭНД дарж татаж авна уу/. оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэх;гэрлэлт (гэрлэсний бүртгэлтэй, эсхүл бүртгэлгүй болон гэрлэлт дуусгавар болсон, сэргээсний)-ийн лавлагаа;шүүгчийн сонгон шалгаруулалтын зард заасан материал хүлээн авах хугацаанд гаргуулж авсан шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй болохыг тогтоосон эрх бүхий эмнэлгийн мэргэшсэн эмчийн магадалгаа; /Шүүгчид нэр дэвшигчийн эрүүл мэндийн тодорхойлолт гаргах журмын дагуу бүрдүүлж ирүүлнэ. Журамтай ЭНД дарж танилцана уу./Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг;Өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн эрхийн лавлагаа. Өргөдөлд сонгон шалгаруулалттай холбоотой мэдээлэл, шийдвэр хүлээн авах цахим шуудангийн хаяг, харилцах утас, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэгт заасан албан тушаалыг сүүлийн 6 жил эрхлээгүй тухай болон нэр дэвшигчийн талаар эрх бүхий байгууллагаас лавлагаа, тодруулга авахыг зөвшөөрөх эсэх талаар бичсэн байна. Өргөдөл, хавсралт баримт бичиг нь материал хүлээн авах бүртгэлийн хугацааны доторх буюу 2027 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 09.00 цагаас 2027 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн огноотой байна. Е-mongolia цахим системээс авч болох баримтыг эх хувиар шаардахгүй.Шүүгчид нэр дэвшигч нь өргөдөл, хавсралт баримт бичгийг хууль тогтоомж, журамд зааснаар бүрэн бүрдүүлж, 2027 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 09:00 цагаас 2027 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд зөвхөн цахим хэлбэрээр https://selection.judges.mn/ цахим системээр ирүүлнэ.Гурав.Шүүгчид нэр дэвшигчийг бүртгэх хугацаа: Шүүхийн ерөнхий зөвлөл 2027 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс хойш 21 хоногийн дотор өргөдөл, хавсралт баримт бичгийг нягтлан шалгах ажиллагаа явуулж, нэр дэвшигчээр бүртгэх, эсхүл бүртгэхээс татгалзах тухай тогтоол гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсанд байршуулна.Дөрөв.Сонгон шалгаруулалтын хуваарь, шалгалтын хэлбэр: Шалгалт өгөх хэлбэр, шалгалтын хуваарийг 2027 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дотор Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсанд байршуулна.Тав.Нөөцөд бүртгэлтэй нэр дэвшигч: Нөөцөд бүртгэлтэй нэр дэвшигч нөөцөд бүртгэгдсэн оноогоор эрэмбэлэгдэх хүсэлтэй бол сонгон шалгаруулалтад орохгүй байж болох ба шаардлага хангасан баримт бичигтэйгээр шинээр бүртгүүлнэ. Нөөцөд бүртгэлтэй нэр дэвшигч нь сонгон шалгаруулалтын шалгалтад оролцох бол нөөцөд бүртгэгдсэн оноо нь хүчингүй болж сонгон шалгаруулалтын үнэлгээгээр шинээр эрэмбэлэгдэнэ.Зургаа.Бусад:Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журмын 3.3.3, 3.3.6, 3.3.7, 3.3.9, 3.3.10, 3.3.11, 3.3.12-т заасан баримт бичгийн огноо нь шүүгчийн сонгон шалгаруулалтын зард заасан баримт бичиг хүлээн авах хугацааны дотор байна. Нэр дэвшигч нь ижил төрлийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэдэг шүүхэд нэгэн зэрэг нэрээ дэвшүүлэх, шүүгч шилжин ажиллах зорилгоор ижил төрлийн адил шатны шүүхэд нэрээ дэвшүүлэх тохиолдолд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болохыг анхаарна уу. Мөн шүүгчийн сонгон шалгаруулалтын цахим системийн заавартай танилцана уу.Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалтад иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичигтэй, цагаа баримталж ирэхийг анхаарна уу.ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ,ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР Холбоо барих утас: 77104949
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.