ОХУ-аас импортлох дизель түлшний үнэ 20 хувиар өсөж, 1,551 ам.доллар боллоо
Эх гарчигШатахууны нийлүүлэлт, нөөц болон үнийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Тээврийн салбар болон дизель түлш хэрэглэгчид
- Юу өөрчлөгдөх
- Дизель түлшний үнэ өсөж, хэрэглээний зардал нэмэгдэх магадлалтай
- Хэзээнээс
- 2026-10-23-ны байдлаар
AI хураангуйGoogle Gemini · gemini-3.1-flash-lite
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөөц хэвийн байгааг мэдээлж, түгээлтийг 24 цагаар зохион байгуулж байна.
- ОХУ-аас импортлох өвлийн дизель түлшний үнэ тонн тутамд 1,253 ам.доллароос 1,551 ам.доллар болж 20 хувиар өслөө.
- Монополын эсрэг газар шатахууны үнийн өсөлтийг хяналтдаа авч, үндэслэлгүй үнийн өсөлтөөс сэргийлэхээр ажиллаж байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- АИ-92 автобензин – 10 хоногийн нөөцтэй
- АИ-95 автобензин – 13 хоногийн нөөцтэй
- Дизель түлш – 28 хоногийн нөөцтэй
- Онгоцны түлш – 36 хоногийн нөөцтэй
- ОХУ-аас импортлох дизель түлшний үнэ 1,253 ам.доллароос 1,551 ам.доллар болж өссөн
- Дизель түлшний үнэ 20 хувиар өссөн
- Огноо: 2026-10-23
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй. Мэдээлэл нь шатахууны нөөц болон үнийн өөрчлөлтийн талаарх бодит баримтыг дурдсан байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 23-нд нийтлэгдсэн
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нийлүүлэлт, нөөц болон үнийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамнаас шатахууны нийлүүлэлт тасралтгүй үргэлжилж, түгээлтийн үйл ажиллагааг 24 цагийн турш зохион байгуулж байгааг мэдээлэв.
Улсын хэмжээнд шатахууны нөөц дараах түвшинд байна. Үүнд:
• АИ-92 автобензин – 10 хоног;
• АИ-95 автобензин – 13 хоног;
• Дизель түлш – 28 хоног;
• Онгоцны түлш – 36 хоног.
Мөн жил бүрийн аравдугаар сард зуны дизель түлшнээс өвлийн дизель түлшний хэрэглээнд шилждэг бөгөөд үүнтэй холбоотойгоор импортын үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгддөгийг онцоллоо.
Монополын эсрэг газрын дарга Б.Амарсанаа өвлийн дизель түлшний нийлүүлэлтэд шилжиж буйтай холбогдуулан ОХУ-аас импортолж буй дизель түлшний үнэ тонн тутамд 1,253 ам.доллароос 1,551 ам.доллар болж, ойролцоогоор 20 хувиар өссөн талаар мэдээлэв.
Тэрбээр дотоодын тээвэрлэлт, шилжүүлэн ачилт, түгээлт, борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой зардал нэмэгдээгүйг онцолж, дизель түлшний үнийн өсөлтийн хэрэглэгчдэд үзүүлэх нөлөөллийг аль болох бага түвшинд байлгах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгааг мэдэгдлээ.
Монополын эсрэг газраас шатахууны зах зээлийн нөхцөл байдал, үнэ бүрдэлт, нийлүүлэлт, борлуулалтын үйл ажиллагаанд хяналт тавьж, үндэслэлгүй үнийн өсөлт, зохиомол хомсдол болон өрсөлдөөнийг хязгаарласан үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлэн ажиллаж байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.