Татварын 25 байцаагч олон улсын татвар, үнэ шилжилтийн сургалтад хамрагдлаа
Эх гарчигОлон улсын татвар, үнэ шилжилтийн чиглэлээр мэргэшүүлэх сургалт зохион байгууллаа
AI хураангуйGoogle Gemini · gemini-3.1-flash-lite
- Татварын ерөнхий газар улсын байцаагчдад зориулсан олон улсын татвар, үнэ шилжилтийн сургалтыг зохион байгууллаа.
- Сургалтад нийт 25 татварын улсын байцаагч хамрагдаж, давхар татварын гэрээ болон үнэ шилжилтийн тайлагналын талаар мэдлэгээ дээшлүүлэв.
- Энэхүү үйл ажиллагаа нь татварын албаны албан хаагчдын мэргэшлийн ур чадварыг бэхжүүлэх зорилготой сургалтын хөтөлбөрийн хүрээнд явагдлаа.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Огноо: 2026 оны 10 дугаар сарын 1-2-ны өдрүүд
- Хамрагдсан байцаагч: 25
- Зохион байгуулагч: Татварын ерөнхий газар
- Сэдэв: Олон улсын татвар, үнэ шилжилт, давхар татварын гэрээ
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй. Төрийн байгууллагын дотоод сургалтын талаарх мэдээлэл байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 2-нд нийтлэгдсэн
Татварын албаны албан хаагчдын сургалт, хөгжлийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу татварын улсын байцаагчдыг олон улсын татвар, үнэ шилжилтийн чиглэлээр мэргэшүүлэх сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 1–2-ны өдрүүдэд зохион байгууллаа.Тус сургалтад Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газар, Нийслэлийн татварын газар, дүүргүүдийн 25 татварын улсын байцаагч хамрагдав.
Сургалтаар Давхар татварын гэрээний хэрэгжилт, Үйл ажиллагааны удирдлагыг Монгол Улсаас хэрэгжүүлдэг гадаадын аж ахуйн нэгжийн бүртгэл, тайлагнал, түүнчлэн үнэ шилжилтийн тайланг хүлээн авахад анхаарах асуудал зэрэг олон улсын татварын харилцаатай холбоотой сэдвүүдийг хамруулан, онолын мэдлэгийг практик хэрэглээтэй уялдуулан татварын улсын байцаагчдын олон улсын татвар, үнэ шилжилтийн талаарх мэдлэг, мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх, практикт хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглүүллээ. Сургалтыг Татварын ерөнхий газрын Сургалтын хэлтэс болон Олон улсын татварын хэлтсийн сургагч багш нар удирдан явууллаа. Энэхүү сургалт нь татварын улсын байцаагчдын мэргэшлийн түвшинг дээшлүүлэх, олон улсын татварын харилцааны талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, сайжруулахад чухал ач холбогдолтой юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.