Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагч Японд тэтгэлэгт сургалтад хамрагдлаа
Эх гарчигОлон улсын байгууллагын тэтгэлэгт сургалтад амжилттай хамрагдлаа
Протоколын мэдээБолсон үйл явдлыг (уулзалт, айлчлал, нээлт, хурал, тайлан) мэдээлсэн. Гарчигт нь шийдвэр, мөнгөн дүн, хэрэгжих хугацаа дурдаагүй.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагч Б.Тэмүүжин Японд тэтгэлэгт сургалтад хамрагдлаа.
- Сургалт нь хорих байгууллагын менежмент болон хоригдлыг нийгэмшүүлэх сэдвээр Токио хотод болсон.
- Ази, Алс Дорнодын 16 орны 20 гаруй мэргэжилтэн туршлага солилцлоо.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 08 дугаар сарын 24-нээс 09 дүгээр сарын 19-нийг хүртэл
- Япон Улсын Токио хот
- Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг (JICA)
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Алс дорнодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээлэн (UNAFEI)
- Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих анги
- Б.Тэмүүжин (хошууч, гадна хамгаалалтын байцаагч)
- 16 орны 20 гаруй алба хаагч, мэргэжилтэн
Пи-ар, үнэлэмж
"Амжилттай хамрагдлаа" гэх мэт хэвшмэл магтаал ашигласан байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 9-р сарын 21-нд нийтлэгдсэн
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын гадаад хамтын ажиллагааны хүрээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн агентлагууд, бүс нутгийн олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, алба хаагчдыг олон улсын байгууллагаас зохион байгуулж буй богино хугацааны тэтгэлэгт сургалтад хамруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг (JICA), Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Алс дорнодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээлэн (UNAFEI)-ээс жил бүр зарлагддаг тэтгэлэгт сургалтын хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид 3 дахь жилдээ дараалан тэнцэж, сургалтад амжилттай хамрагдаад байна.
Дээрх олон улсын байгууллагуудаас 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 19-ний өдрүүдэд Япон Улсын нийслэл Токио хотод зохион байгуулсан “Хорих байгууллагын менежмент болон хоригдлуудыг дахин нийгэмшүүлэх нь” сэдэвт сургалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн гадна хамгаалалтын байцаагч, хошууч Б.Тэмүүжин амжилттай хамрагдлаа.
Тус сургалтад Ази, Алс Дорнодын бүс нутгийн 16 орны хууль сахиулах болон хорих байгууллагын 20 гаруй алба хаагч, мэргэжилтэн оролцож, хорих байгууллагын менежмент, хоригдлыг дахин нийгэмшүүлэх, зан үйлийг өөрчлөх, хөдөлмөр эрхлүүлэх, эмзэг бүлгийн хоригдлуудтай ажиллах болон суллагдсаны дараах нийгэмд дасан зохицох үйл ажиллагааны талаарх мэдлэг, туршлага солилцлоо.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.