2055 онд 65 насад хүрсэн иргэдийн хувь 15.3% болох, тэтгэврийн зардал 70% нэмэгдэх тооцоо
Эх гарчигНҮБ-ын Хүн амын сангаас танилцуулж буй Монгол Улсын хүн ам зүйн өөрчлөлт, ирээдүйн төлөв байдлын үнэлгээний талаар санал солилцлоо
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Бүх иргэд, тусгайлан тэтгэвэрт орж буй/орох хүмүүс
- Юу өөрчлөгдөх
- Тэтгэврийн системд зардал нэмэгдэх, нийгмийн хамгааллын бодлого өөрчлөгдөх боломжтой
AI хураангуйOpenRouter · nemotron-3-ultra-550b-a55b:free
- Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан НҮБ-ын Хүн амын сангийн захирал Надиа Рашийдтай уулзаж, хүн ам зүйн үнэлгээний урьдчилсан дүгнэлтүүдийг авч үзлээ.
- Үнэлгээгээр 2055 онд 65 нас хүртэлх иргэдийн хувь 15.3% болж, тэтгэврийн зардал 70%-гаар нэмэгдэх тооцоо гарч байна.
- Тараа эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, залуусын дэмжлэг, тэтгэврийн шинэчлэл, жинхэнэ хүйсийн тэгш байдал чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр туслалцлаа.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2055 онд 65 насад хүрсэн иргэдийн хувь 15.3% болох тооцоо (одоогийн 3 дахин нэмэгдх)
- Тэтгэврийн зардал 70 гаруй хувиар нэмэгдэх тооцоо
- Үнэлгээг НҮБ-ын Хүн амын сан, Засгийн газар, Үндэсний статистикийн хороо хамтран хийсэн
- Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан ба Надиа Рашийд 2026.11.11-нд уулзсан
- Нөхөн үржихүйн эрүүл мэнд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, залуусын дэмжлэг чиглэлээр хамтран ажиллаж байгаа
Пи-ар, үнэлэмж
Эрхлэгч байгууллагын албан мэдээлэл бөгөөд хамтын ажиллагаа, ирээдүйн бодлого чиглэлүүрийг маглалтай тонаар танилцуулсан. Негатив мэдээлэл, эрсдэл нуусан шинж байхгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 11-нд нийтлэгдсэн
Ангилал: Байнгын хороо
Холбогдох гишүүд: Лутаа Энхнасан
Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан өнөөдөр (2026.11.11) НҮБ-ын Хүн амын сан (UNFPA)-гийн Монгол Улс болон БНХАУ-ыг хариуцсан захирал, хатагтай Надиа Рашийдийг хүлээн авч уулзлаа.
Тус сангаас Монгол Улсын Засгийн газар болон Үндэсний статистикийн хороотой хамтран "Монгол Улсын хүн ам зүйн өөрчлөлт, ирээдүйн төлөв байдлын үнэлгээ"-г хийж, урьдчилсан дүнг танилцуулаад байгаа юм. Уг үнэлгээгээр, Монгол Улсын хүн амд эзлэх 65 ба түүнээс дээш насны иргэдийн эзлэх хувь 2055 онд 15.3 хувь болж одоогийнхоос гурав дахин нэмэгдэх төлөв тогтоогдсон байна. Энэ нь тэтгэврийн зардлыг 70 гаруй хувиар нэмэгдүүлэх тооцоо гарч буй юм.
Монгол Улсын хүн амын чухал асуудлууд, тэр дундаа нөхөн үржихүйн эрүүл мэнд, эмэгтэйчүүд, залуучуудыг дэмжих чиглэлээр тууштай хамтран ажилладагт нь тус санд талархаж явдгаа Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан илэрхийлээд, хамтын ажиллагааны гол чиглэлүүдийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ цаашид анхаарах асуудлуудыг тодорхойлоход дээрх үнэлгээ чухал болохыг онцлов. Үнэлгээнд тулгуурлан тэтгэврийн болон нийгмийн хамгааллын шинэчлэл, асрах үйлчилгээ, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих боддлого, төлөвлөлтөд тодорхой стратеги тусгаж ажиллах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа тэрбээр илэрхийллээ.
Хатагтай Надиа Рашийд Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо болон НҮБ-ын Хүн амын сангийн үйл ажиллагааны хүрээ олон талаар нийцэх учир үнэлгээнд үндэслэн Байнгын хорооноос гарах санал, зөвлөмж, тэргүүлэх чиглэлүүдэд суурилж, нягт хамтран ажиллахыг зорьж буйгаа хэлсэн юм. Дэлхий дахинд нөхөн үржихүйн асуудал эмзэг болж буйг тэрбээр танилцуулж, Монгол Улсад ч мөнхүү төрөлт буурах, энэ талын эрүүл мэндийн байдал муудах хандлага ажиглагдсаныг дурдав. Иймд энэ чиглэлээр болон өсвөр насны охидын жирэмслэлт, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх зэрэгт анхаарал хандуулж, Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн идэвхтэй дэмжлэгтэйгээр үр дүнтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.
Жендэрийн тэгш байдлыг хангах талаар зөвхөн эмэгтэйчүүдийн идэвхийг өрнүүлэх нь учир дутагдалтайг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан өгүүлж, парламентын нийт гишүүдийн манлайллыг хангах, хүн ам дахь эрэгтэйчүүдийн тулгамдсан асуудлуудад анхаарах шаардлага байгааг тэмдэглэв гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.