Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх 11-р сарын 2-нд ажиллаж эхэллээ
Эх гарчигНийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Гэр бүлийн маргаан, хүүхдийн эрхийн хэрэгтэй холбоотой иргэд
- Юу өөрчлөгдөх
- Гэр бүл, хүүхдийн хэргийг мэргэшсэн шүүгчид хүүхдэд ээлтэй орчинд шийдвэрлэх болно
- Хэзээнээс
- 2026 оны 11-р сарын 2-наас
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Монгол Улсад анх удаа Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх 2026 оны 11-р сарын 2-нд үйл ажиллагаагаа эхлүүллээ.
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа болон бусад албан тушаалтнууд шинэ шүүхийн ажиллагаатай танилцлаа.
- Энэ шүүх нь хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж, гэр бүлийн маргааныг мэргэшсэн аргаар шийдвэрлэх зорилготой.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх 2026 оны 11-р сарын 2-нд үйл ажиллагаагаа эхлүүлсэн
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа танилцах арга хэмжээнд оролцсон
- УИХ 2026 оны 7-р сарын 3-нд “Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”-ийг баталсан
- Уг хууль 2026 оны 11-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн
- Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 5 шүүгч томилогдсон
- Шүүхийн байршил: Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Монгол кино нэгтгэл”-ийн байр
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 4-нд нийтлэгдсэн
Монгол Улсад шинээр байгуулагдсан Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж, гэр бүл, хүүхдийн хэрэг, маргааны нэхэмжлэл хүлээн авч эхэлсэн билээ.Үүнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн Б.Амартүвшин, Ч.Баянжаргал, Б.Даваажав, О.Жанчивнямбуу, М.Мөнхдаваа, Л.Өлзийжаргал, С.Энхбаатар, Х.Эрдэм-Ундрах, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Д.Мөнхзориг нар 2026 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.Мөн танилцах арга хэмжээнд Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, Улсын ерөнхий прокурорын газрын Төрийг төлөөлөх хэлтсийн дарга Г.Эрдэнэ, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Д.Дашням болон холбогдох албаныхан оролцов.Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа “Монгол Улсад анх удаа Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийг байгуулах хүрээнд хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, хүний нөөцийг бэлтгэх зэрэг олон талт ажлыг үе шаттай хэрэгжүүллээ. Одоо та бүхний гаргах шийдвэр гэр бүл, хүүхдийн эрх, цаашлаад нийгмийн харилцаанд чухал нөлөө үзүүлэх учраас гэр бүлийн эрүүл, зөв харилцааг эрхэмлэж, хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж ажиллах нь чухал” хэмээн захив.УИХ-аас 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр анх удаа “Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”-ийг баталж, уг хууль 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийг байгуулж, ийнхүү үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхэд таван шүүгч томилогдсон бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт гаргасан давж заалдах гомдлыг хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх юм.Тус шүүхийн орчин, нөхцөлийг шүүхээр үйлчлүүлж буй иргэдэд хүртээмжтэй, хүүхдэд ээлтэй байхаар төлөвлөж, шүүх хуралдааны танхим, эвлэрүүлэн зуучлалын өрөө, уулзалтын өрөө, хүүхдийн өрөө, өмгөөлөгчийн өрөө зэргийг тохижуулжээ.Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн зорилго нь хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах, гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй хэрэг, маргааныг мэргэшсэн шүүгч, холбогдох мэргэжилтнүүдийн оролцоотойгоор хүн төвтэй, хүүхдэд ээлтэй арга барилаар шийдвэрлэхэд оршино.Байршил: Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Монгол кино нэгтгэл”-ийн байрМЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.