Зээлээ төлөхөд хүндрэлтэй иргэд хугацаагаа 48 сар хүртэл сунгаж, төлбөрөө бууруулна
Эх гарчигМөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хуралд Монголбанкны Ерөнхийлөгчийн хэлсэн үг
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Зээлээ төлөхөд хүндрэлтэй иргэд
- Юу өөрчлөгдөх
- Зээлийн хугацааг 48 сар хүртэл сунгаж, сарын төлбөрөө бууруулах боломжтой болно, харин нийт төлөх хүү нэмэгдэнэ
- Юу хийх
- Зээл авсан банкандаа хандаж санхүүгийн нөхцөл байдлаа үнэлгэх
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Зээлээ төлөхөд хүндрэлтэй болсон иргэд зээлийнхээ хугацааг 48 сар хүртэл сунгаж, сарын төлбөрөө бууруулах боломжтой боллоо.
- Хугацаа сунгаснаар сарын төлбөр буурна, харин нийт төлөх хүүгийн дүн нэмэгдэнэ.
- Энэхүү бүтцийн өөрчлөлт нь автоматаар хийгдэхгүй тул зээл авсан банкандаа хандаж хүсэлт гаргах шаардлагатай.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 10сая төгрөг
10 сая төгрөгийн зээлийг 30-аас 48 сар болговол сарын төлбөр 411 мянгаас 288 мянган төгрөг болж буурна (1.4% хүүтэй үед)
- 1.5сая төгрөг
Хугацаа сунгаснаар нийт хүүгийн төлбөр ойролцоогоор 1.5 сая төгрөгөөр нэмэгдэнэ
- 411мянган төгрөг
10 сая төгрөгийн зээлийг 30-аас 48 сар болговол сарын төлбөр 411 мянгаас 288 мянган төгрөг болж буурна (1.4% хүүтэй үед)
- 288мянган төгрөг
10 сая төгрөгийн зээлийг 30-аас 48 сар болговол сарын төлбөр 411 мянгаас 288 мянган төгрөг болж буурна (1.4% хүүтэй үед)
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Зээлийн нийт хугацааг 48 сар хүртэл сунгаж болно
- 2026 оны 9 дүгээр сард хэрэглээний зээлийн чанаргүй зээлийн хувь 9.1 хувьд хүрсэн
- Чанаргүй зээлийн хувь өмнөх оны мөн үеэс 2.7 нэгж хувиар өссөн
- Шинээр олгох хэрэглээний зээлд өр, орлогын харьцааны 45 хувийн хязгаар хэвээр мөрдөгдөнө
- 10 сая төгрөгийн зээлийг 30-аас 48 сар болговол сарын төлбөр 411 мянгаас 288 мянган төгрөг болж буурна (1.4% хүүтэй үед)
- Хугацаа сунгаснаар нийт хүүгийн төлбөр ойролцоогоор 1.5 сая төгрөгөөр нэмэгдэнэ
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй. Хугацаа сунгаснаар нийт төлөх хүү нэмэгдэнэ гэдгийг ил тод зааж өгсөн байна.
Хэвлэлдikon.mn, news.mn, sonin.mn-ийн гарчгаас
Бидний уншдаг 3 хэвлэлд (ikon.mn, news.mn, sonin.mn) энэ мэдээтэй ижил гарчиг олдсонгүй. Төрийн шийдвэр хэвлэлээр дамжаагүй байж болно, эсвэл өөр үгээр бичигдсэн байж болно.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 4-нд нийтлэгдсэн
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!
Мөнгөний бодлогын хорооны өнөөдрийн хурлын гол шийдвэр нь зээлээ төлөхөд хүндрэлтэй болсон иргэдэд шууд хамаатай. Санхүүгийн хүндрэлд орсон иргэд зээлийнхээ нийт хугацааг 48 сар хүртэл уртасгаж, сарын төлбөрөө бууруулах боломжтой боллоо.
Үнийн өсөлтийн улмаас олон айл өрхийн бодит орлого буурч, цалингийн болон малчны зээлээ төлөхөд хүндрэлтэй болсон иргэд нэмэгдэж байна. Тухайлбал, өр, орлогын харьцааны хязгаарлалтад хамаарах хэрэглээний зээлийн чанаргүй зээлийн хувь 2026 оны 9 дүгээр сард 9.1 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.7 нэгж хувиар өслөө. Олон банк, санхүүгийн байгууллагаас зэрэг зээл авсан нь зарим иргэдийн өрийн дарамтыг улам нэмэгдүүлжээ.
Өнөөг хүртэл ийм иргэд банктайгаа тохирч зээлийнхээ хугацааг сунгах боломж бараг хаалттай байсан. Учир нь шинээр зээл олгоход мөрддөг өр, орлогын харьцаа болон хугацааны хязгаарлалт зээлийн бүтцийг өөрчлөхөд ч мөн үйлчилдэг байв. Иймд Мөнгөний бодлогын хороо дараах шийдвэрийг гаргалаа:
Цалингийн, малчны, автомашины зээл зэрэг өр, орлогын харьцааны хязгаарлалтад хамаарах хэрэглээний зээлд нэмэлт зээл олгохгүйгээр бүтцийн өөрчлөлт хийх тохиолдолд зээлийн нийт хугацааг 48 сар хүртэл сунгаж болно. Энэ тохиолдолд тухайн зээлд өр, орлогын харьцааны хязгаарлалт үйлчлэхгүй.
Энэ нь иргэдэд юу гэсэн үг вэ? Жишээ нь, 10 сая төгрөгийн 30 сарын хугацаатай зээлтэй иргэн зээлээ 48 сар болговол сарын төлбөр нь ойролцоогоор 411 мянгаас 288 мянган төгрөг болж, 30 орчим хувиар буурна (сарын 1.4 хувийн хүүтэй гэж тооцвол). Гэхдээ нэг зүйлийг ил тод хэлье: хугацаа уртсахын хэрээр нийт төлөх хүү нэмэгдэнэ. Дээрх жишээнд нийт хүүгийн төлбөр 1.5 сая орчим төгрөгөөр өснө. Тиймээс энэ боломж нь бодит хүндрэлд орсон, зээлээ төлөхөд бэрхшээлтэй болсон иргэдэд зориулагдсан. Зээлээ хэвийн төлж байгаа бол одоогийн хуваариараа төлөх нь танд ашигтай. Хэрхэн хамрагдах вэ гэдгийг товч хэлье:
Бүтцийн өөрчлөлт автоматаар хийгдэхгүй. Хүндрэлд орсон иргэд зээл авсан банкандаа хандана.
Банк таны санхүүгийн нөхцөл байдлыг холбогдох журмын дагуу үнэлж, бүтцийн өөрчлөлт хийх эсэхийг шийднэ.
Шаардлагатай бол бүтцийг нэгээс олон удаа өөрчилж болох ч зээлийн нийт хугацаа 48 сараас хэтрэхгүй.
Шийдвэр Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал батлагдсан огнооны өдрөөс эхлэн хэрэгжинэ.
Баталгаажвал: Бүтэц өөрчлөхөд банкнууд зээлийн хүүг нэмэхгүй, нэмэлт шимтгэл авахгүй.
Энэ шийдвэр шинэ зээл үүсгэхгүй, зөвхөн хүндрэлд орсон зээлдэгчдэд чиглэсэн зорилтот арга хэмжээ гэдгийг онцолъё. Нэмэлт мөнгө олгохгүй, зөвхөн одоо байгаа зээлийн төлбөрийн хуваарийг иргэдийн орлогод нийцүүлж байна. Шинээр олгох хэрэглээний зээлд өр, орлогын харьцааны 45 хувийн хязгаар хэвээр мөрдөгдөнө. Мөнгөний бодлого инфляцыг зорилтот түвшинд буулгахад чиглэсэн хэвээр байна.
Банкнууд бүтэц өөрчилсөн зээлийг одоо мөрдөж буй журмын дагуу ангилж, эрсдэлийн сангаа бүрэн байгуулна. Өөрөөр хэлбэл зээлийн эрсдэл банкны тайланд бодитоор тусна. Банкны систем бүхэлдээ эрсдэл даах хангалттай өөрийн хөрөнгөтэй бөгөөд зохистой харьцааны шаардлагыг хангаж байна.
Мөн нэг асуудлыг онцолъё. Банк болон банк бус санхүүгийн байгууллагын хэрэглээний зээлийн зохицуулалт ялгаатай байгаа нь иргэд олон газраас зэрэг зээл авч, өрийн дарамтад орох нөхцөлийг бүрдүүлж байна. Монголбанк энэ ялгааг арилгахаар бусад зохицуулагч байгууллагуудтай хамтран ажиллана. Иргэд та бүхэн шинээр зээл авахаасаа өмнө бүх зээлийнхээ сарын төлбөрийг орлоготойгоо харьцуулж үзэхийг зөвлөж байна.
Энэ удаагийн хурлаар бусад макро зохистой бодлогын арга хэрэгслийг өөрчлөөгүй болно.
Гадаад орчны тодорхойгүй байдал, айл өрхийн өрийн дарамт өндөр хэвээр байгаа энэ үед Монголбанк санхүүгийн тогтвортой байдлыг анхааралтай хянаж, шаардлагатай бол бодлогын арга хэмжээг цаг алдалгүй авна.
Анхаарал хандуулсанд баярлалаа.
2026.11.03
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.