Монгол Улсын зээлжих зэрэглэл "BB-, Тогтвортой" хэвээр байна
Эх гарчигМонгол улсын зээлжих зэрэглэл 2026 онд “вb-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Гадаад хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагууд
- Юу өөрчлөгдөх
- Зээлжих зэрэглэл тогтвортой байгаа нь гадаадаас зээл авах болон хөрөнгө оруулалт татах нөхцөлийг дэмжинэ.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- S&P Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "BB-, Тогтвортой" хэвээр хадгаллаа.
- Оюу Толгойн үйлдвэрлэл болон нүүрсний экспорт эдийн засгийн өсөлтийг дэмжих төлөвтэй.
- Улсын өрийн харьцаа буурч, төсвийн сахилга бат сайжирсан гэж үнэлжээ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- S&P зээлжих зэрэглэл: "BB-, Тогтвортой"
- Гадаад цэвэр өрийн урсгал дансны орлогод харьцуулсан харьцаа: 2020 онд 184%, 2026 онд 58%
- Засгийн газрын цэвэр өрийн ДНБ-д харьцуулсан харьцаа: 2025 онд 29%, дунд хугацаанд 25%
- Хүүгийн төлбөрийн төсвийн орлогод эзлэх хэмжээ: дунд хугацаанд 5%-иас доогуур
- Нэгдсэн төсвийн тэнцэл: 2026 онд ДНБ-ий 2.0%, 2027 онд 1.6% ашигтай
- Fitch Ratings: "B+, Тогтвортой" (2026.08.19)
- Moody’s Investors Service: "B1, Тогтвортой" (2026.10.05)
Пи-ар, үнэлэмж
Эх текстийн төгсгөлд зээлжих зэрэглэл хадгалагдсаныг "итгэлцэлд онцгой нөлөөтэй" гэж хэтрүүлэн дүгнэсэн байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 9-нд нийтлэгдсэн
Эс энд Пи /S&P/ зээлжих зэрэглэл тогтоогч агентлагаас Монгол Улсын 2026 оны зээлжих зэрэглэлийг “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсан тухайгаа /2026.10.08/ мэдэгдлээ.
Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгалахад дараах хүчин зүйлс голлон нөлөөлсөн байна. Үүнд:
• Оюу Толгойн (ОТ) хоёр дугаар үе шатны зэсийн үйлдвэрлэл нэмэгдэж, БНХАУ-руу хийх нүүрсний экспорт тогтвортой үргэлжлэхийн зэрэгцээ уул уурхайн экспортын өсөлт нь эдийн засгийн өсөлтийг голлон дэмжих хүлээлттэй байна гэж дүгнэжээ. Энэ хүрээнд, гадаад цэвэр өрийг урсгал дансны орлогод харьцуулсан харьцаа буурах хандлагатай байна. Уг харьцаа 2020 онд 184 хувьтай байсан бол 2026 онд 58 хувьд хүрнэ гэж үзсэн байна.
• Ирэх 2-3 жилийн хугацаанд эдийн засгийн бодит өсөлт ижил түвшний дундаж орлоготой улс орнуудтай харьцуулахад илүү өндөр байх төлөвтэй байна.
• Эс энд Пи агентлагаас Засгийн газрын цэвэр өрийг ДНБ-д харьцуулсан харьцаа 2025 оны байдлаар 29 хувьтай байгаа бөгөөд дунд хугацаанд 25 хувьтай тэнцэх төлөвтэй буюу зохистой түвшинд байна гэж дүгнэсэн байна. Түүнчлэн, Засгийн газрын өрийг эргэн төлөх чадвар харьцангуй сайн байгаа нь төсвийн орлогын суурь тогтвортой ба өрийн үйлчилгээний зардал бага байгаатай холбоотой гэж үзсэн байна. Тухайлбал, Засгийн газрын хүүгийн төлбөрийн төсвийн орлогод эзлэх хэмжээ нь сүүлийн арван жилийн хугацаанд мэдэгдэхүйц буурсан ба дунд хугацаанд таван хувиас доогуур түвшинд хадгалагдахаар байна.
• Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байх замаар төсвийн сахилга батыг хангана. Засгийн газар урт хугацаанд түүхий эдийн үнийн хэлбэлзлээс үүдэх төсвийн орлогын савлагааг багасгаж, төсвийн тогтворжуулалтын сан болон баялгийн санд хуримтлал үүсгэх арга хэмжээг хэрэгжүүлсээр байна. Энэ хүрээнд сангуудын хуримтлалыг оруулбал нэгдсэн төсвийн тэнцэл 2026 онд ДНБ-ий 2.0 хувь, 2027 онд 1.6 хувийн ашигтай гарах төлөвтэй байна.
Монгол Улсын Засгийн газар 2026 онд олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч гурван агентлагийн үнэлгээнүүд дараах байдлаар гарлаа. Фитч (Fitch Ratings) агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг наймдугаар сарын 19-нд “B+, Тогтвортой” бол, Мүүдис (Moody’s Investors Service) агентлаг аравдугаар сарын 05-ны өдөр “B1, Тогтвортой” төлөвт тус тус хадгалсан байна. Мөн Эс энд Пи (S&P Global Ratings) агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “BB-, Тогтвортой” хэвээр хадгалсан явдал нь гадаад нөхцөл байдал таамаглашгүй энэ үед олон улсын Монгол улсад үзүүлж буй итгэлцэлд онцгой нөлөөтэй юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.