3169.42 га атар газрыг тариалангийн газарт шилжүүлнэ
Эх гарчигМонгол улсын засгийн газрын хуралдаанаар “атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай” асуудлыг хэлэлцэн баталлаа
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Говь-Алтай, Төв аймгийн 7 сумын иргэд
- Юу өөрчлөгдөх
- Атар газрыг тариалангийн газарт шилжүүлж, тариалангийн талбайг нэмэгдүүлнэ.
AI хураангуйZ.ai GLM · glm-4.7-flash
- Монгол Улсын Засгийн газар 2026 оны 10-р сарын 14-нд Говь-Алтай, Төв аймгийн 7 сумын нутагт байгаа 3169.42 га газрыг тариалангийн газарт шилжүүлэх батлав.
- Энэ нийт тариалангийн талбайг 1.28 сая га-д хүргэх зорилготой.
- 2024 оноос хойш нийт 83 мянган га шилжүүлсэн байна.
Нэр томьёо
Тогтоол
УИХ, Засгийн газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зэрэг олон гишүүнтэй байгууллагын гаргасан шийдвэр.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 3169.42 га
- 83 мянган га
- 1.2 сая га
- 1.28 сая га
- 200.0 мянган га
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 3169.42 га газар шилжүүлэх
- 2026.10.14-ний хуралдаан
- Говь-Алтай аймгийн Тайшир сум
- Төв аймгийн Аргалант, Батсүмбэр, Баяндэлгэр, Баянчандмань, Сэргэлэн, Цээл, Эрдэнэ сум
- 2022 оны 36 дугаар тогтоол
- 2024-2028 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөр
- 83 мянган га (2024 оноос)
- 1.2 сая -> 1.28 сая га тариалангийн талбай
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 15-нд нийтлэгдсэн
🇲🇳🇲🇳🇲🇳 Монгол Улсын Засгийн газрын өнөөдөр (2026.10.14)-ийн хуралдаанаар Говь-Алтай аймгийн Тайшир сум болон Төв аймгийн Аргалант, Батсүмбэр, Баяндэлгэр, Баянчандмань, Сэргэлэн, Цээл, Эрдэнэ сумдын нутаг дэвсгэр дэх нийт 3169.42 га атар газрыг тариалангийн газрын ангилалд шилжүүлэх асуудлыг хэлэлцэн баталлаа.
Монгол Улсын Их Хурлын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын 3.а-д “тариалангийн зориулалттай газар ашиглалтыг сайжруулах, талбайн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор шинээр 200.0 мянган гектар хүртэл атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх, эргэлтийн талбайг 1.1 сая гектарт хүргэх, усалгаатай тариалангийн талбайг 5000 гектараар нэмэгдүүлэх, тариалангийн газрыг улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 3.3.4.13-т “Хүн амын өсөн нэмэгдэж байгаа хүнсний хэрэгцээг хангах зорилгоор “Атар IV” аяныг хэрэгжүүлж, газар тариалангийн нийт эргэлтийн талбайг 200.0 мянган га-гаар нэмэгдүүлнэ” гэж тус тус заасан байдаг.
Энэхүү тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газраас атар газрыг тариалангийн ангилалд шилжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж ирсэн бөгөөд 2024 оноос хойш 2 удаагийн тогтоолоор нийт 83 мянган га атар газрыг тариалангийн газарт шилжүүлсэн байна.
Ийнхүү атар газрыг тариаланд шилжүүлснээр Газрын нэгдмэл сангийн бүртгэлтэй 1.2 сая га тариалангийн талбайн хэмжээг 1.28 сая га-д хүргэж, Хүнсний хувьсгал, “Атар IV” аян, Шинэ хоршоо хөдөлгөөн зэрэг төрөөс хэрэгжүүлж буй томоохон бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, хөдөө орон нутагт шинээр ажлын байр бий болгох зэрэг ач холбогдолтой юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.