Монгол улсын ерөнхийлөгч Булган аймгийн иргэдтэй уулзаж, төрийн дээд шагнал гардууллаа
Протоколын мэдээБолсон үйл явдлыг (уулзалт, айлчлал, нээлт, хурал, тайлан) мэдээлсэн. Гарчигт нь шийдвэр, мөнгөн дүн, хэрэгжих хугацаа дурдаагүй.
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа.
- Уулзалтын үеэр төрийн бодлого, эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийсэн.
- Булган нутгийн 11 иргэнд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Огноо: 2026-10-06
- Байгууллага: Булган аймгийн ЗДТГ
- Хүмүүс: Ухнаагийн Хүрэлсүх (Ерөнхийлөгч), Ж.Бат-Эрдэнэ (УИХ-ын дэд дарга), Д.Батлут (Батлан хамгаалахын сайд), Д.Үүрийнтуяа (УИХ-ын гишүүн)
- Шагнал: Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон (4 хүн), Алтан гадас одон (3 хүн), Цэргийн гавьяаны одон (1 хүн), Цэргийн хүндэт медаль (1 хүн), Хөдөлмөрийн хүндэт медаль (3 хүн)
- Шагнал хүртэгчдийн нэр: Лхагважавын Дүүрэнжаргал, Дүүрэнгийн Ганбаатар, Чагнаадоржийн Эрдэнэчимэг, Сандагжавын Баяраа, Дамдинжамцын Мягмаржаргал, Даваасүрэнгийн Булган-Эрдэнэ, Даваажавын Рэгзэдмаа, Баярмагнайн Намнансүрэн, Тарваагийн Нямдорж, Жамсрангийн Хосбаяр, Чулуунбаатарын Сугар, Энхтайваны Түвшинмөнх
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 6-нд нийтлэгдсэн
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Булган аймагт ажиллаж, иргэдтэй уулзан, төрийн дээд шагнал гардуулах ёслолд оролцлоо.
Төрийн тэргүүнтэй хамт Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа нар хүрэлцэн ирлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзах үеэр төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын зорилт, хэрэгжүүлж буй хөтөлбөр, санаачилгын талаар танилцууллаа.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эх орныхоо хөгжил дэвшил, салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Булган нутгийн иргэдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулж, хөдөлмөр зүтгэлийг нь төрөөс үнэлэн алдаршууллаа.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.
• Лхагважавын Дүүрэнжаргал – Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ахмад ажилтан, байгаль хамгаалагч;
• Дүүрэнгийн Ганбаатар – Хутаг-Өндөр сумын мал аж ахуй, газар тариалангийн салбарын хөдөлмөр эрхлэгч, Улсын аварга тариаланч
• Чагнаадоржийн Эрдэнэчимэг – Ерөнхий боловсролын I сургуулийн бага боловсролын багш, сургалтын менежер
• Сандагжавын Баяраа – “Ингэт толгой” хувьцаат компанийн Гурилын үйлдвэрийн дарга
Алтан гадас одонгоор
Дамдинжамцын Мягмаржаргал Их ирээдүй нэгдлийн тэргүүний саальчин
Даваасүрэнгийн Булган-Эрдэнэ Дулаан ус хангамжийн нийтийн аж ахуйн Булган Мээж ХХК-ны Цэвэрлэх байгууламжийн ээлжийн оператор
Даваажавын Рэгзэдмаа Баян-Агт сумын Эрүүл мэндийн төвийн статистикч, бага эмч
Цэргийн гавьяаны одонгоор
Баярмагнайн Намнансүрэн Булган аймгийн ЗДТГ Цэргийн штабын Орон нутгийн хамгаалалтын бэлтгэл сургалтын офицер, дэд хурандаа
Цэргийн хүндэт медаль
Тарваагийн Нямдорж Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, дэслэгч
Хөдөлмөрийн хүндэт медалиар
Жамсрангийн Хосбаяр Булган аймгийн ГХБХБГ-мэргэжилтэн
Чулуунбаатарын Сугар Булган аймгийн ЗДТГ ТЗУХ-ийн Архив бичиг хэргийн эрхлэгч
Энхтайваны Түвшинмөнх Булган аймгийн Ерөнхий боловсролын I сургуулийн захирал
Тэдний олон жилийн хөдөлмөр, зүтгэлийг төрөөс өндрөөр үнэлж, төрийн дээд шагналаар шагнасан бөгөөд нутгийн иргэд, хөдөлмөрчид баяр хүргэлээ.
Шагнал хүртсэн эрхмүүдэд баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.